Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Дуучин С.Жавхлан “цэцэг” ургуулдаг уу?
Одод

Дуучин С.Жавхлан “цэцэг” ургуулдаг уу?

Урлаг Урлаг18/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jawhlan-19582604542012-07-18-13-35[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийтийн дууны ханхүү хэмээгддэг МУГЖ дуучин С.Жавхлан “хулихан дээр цэцэг ургуулдаг” нэгэн гэдгээ батлаж амжлаа. Тэрээр энэ жилийн УИХ-ын сонгуульд  Увс аймгийн 15-р тойрогт  Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшсэн ч МАН-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарт “өвдөг шороодсон”. Тухайн үед түүнийг дуулахаас гадна чамгүй сайн рейтингтэй “улс төрч” гэж хэвлэлүүд сенсацалж байв.

Гэвч Увсчууд түүнийг сонгоогүй нь учиртай ажээ.

Тодруулбал, одоогоос хоёр жилийн тэртээ өөрийн эзэмшлийн “Хөх нуруут” хэмээх өргөөндөө “заларч” байхад нь өөрийг нь хүндэтгэж явдаг нутгийн залуу гар барих гэсэнд С.Жавхлан бухимдаж, “чамтай гар барьдаг хүн би биш” хэмээн хамгаалагчдаараа зодуулсан гэдэг.

Мөн урлагаас хөндийрөн, “Гал үндэстэн” холбоонд нэгдэн “Монголоо аврах” их аянд гаргахад нутгийнхаа ах Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос хатуухан жавтий хүртээд,  “Гал үндэстэн”-үүдээ “өөрөөсөө хөөчихлөө” хэмээн томроод өөрөө өөрийгөө онигоонд оруулж байв.

Түүнчлэн өнгөрсөн жил “Тусгаар тогтнолын 100 жил”-ийн ойн арга хэмжээний хүрээнд төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд монгол дээл зах, нударгагүй байдаг юм гээд, өмссөн дээлийнхээ зах, нударгыг Төрийн ордны галд шатаасан нь “жудаггүй эр” гэдгээ гайхуулж амжсан.  

Түүний дараа “С.Жавхлан намд элсэх биш, С.Жавхланд нам элсэнэ” хэмээн ярьж,  монгол хувцасаа өмсөхийг уриалж байсан дуучин маань хэлснээсээ буцаж, МАХН-д элсэн, цэрэг ногоон хувцасаар гангарч эхэлсэн билээ. Уг нь “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэх ардын сайхан үг бий.

 Ямартаа ч “Монгол оо…” хэмээн омогших дуртай дуучин маань өөрөө “Хүн шиг хэлсэн үгэндээ үнэн ч байж, монгол ёс, жудаг”-аа илүүтэй суралцаасай билээ.

Сонгуулийн шуум намдсан энэхэн өдрүүдэд түүнийг хаана, юу хийж явааг тодруулахаар утас руу нь залгахад “Та таван минутын дараа залгаарай. Тэгээд ярилцъя” гэж хэлээд таслав. Гэвч хэлсэн цагт нь дахин залгахад, утсаа урдаас хэд хэдэн удаа таслан, сүүлдээ “таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” болгоод орхив.

Эх сурвалжийн хэлж буйгаар “Дуучин С.Жавхлан нийслэлд ирэхээрээ л Увс нутаг минь, газар нутаг минь гэж яриад байдаг.  Үнэндээ сонгуулийн үеэр С.Жавхлан Увс аймагт байхдаа олны өмнө “бэлэг тэмдэг” мэт ганц нэг удаа л гарч ирж байсан болохоос ямар ч улс төрийн идэвхи санаачилга байгаагүй. Магадгүй С.Жавхланд улс төр, Увс нутаг сонин биш. Зөвхөн өөрийн нэр хүнд, хувийн амбицаа өсгөх гэж МАХН-д элсэн,  УИХ-ын сонгуульд санал хуваах зарчимаар оролцсон байхыг үгүйсгэх аргагүй” гэв.

Эх сурвалж:  top.mn

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.