Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“GRAND ART-4”-ийн шилдгүүд тодорлоо
Уртын дуу

“GRAND ART-4”-ийн шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг18/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
grand_art-4_shildgvvd_nvvr1410693452012-07-18-15-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Урчуудын эвлэл түүний дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургууль, Солонгос Улсын Тэжон хотын Олон улсын соёлын солилцооны төвөөс хамтран жил бүр уламжлал болгон Монголын залуу уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг “GRAND ART-4” дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны нээлт МУЭ-ийн арт галерейд өнөөдөр боллоо. 

Нээлтийн үеэр МУЭ-ийн хорооны дарга, УГЗ Ц.Мөнхжин “Манай улсын дүрслэх урлагийнхан тэр дундаа залуусын уран бүтээл жил бүр ахиж байна. Чанарын хувьд ч, тоо, төрөл хэлбэрийн хувьд ч сайжирч байгаа нь талархууштай. Энэ жилийн үзэсгэлэн бол өсөн нэмэгдэж байгаа нэгэн шат юм. Тиймээс дараа жил урьд урьдынхаас илүү амжилттайгаар уулзацгаая” хэмээн хэлсэн юм.

“GRAND ART-4” үзэсгэлэнд 18-35 насны залуу уран бүтээлчид оролцсон  бөгөөд дээд шагналд уран баримлын төрлөөр М.Саранбат “Уянга”, зураасан зургаар Б.Ариунгоо “Бодлын хэмнэл”, монгол зургаар Р.Чинзориг “Сэрэлт”, холимог техникээр Б.Дөлгөөн “Инээмтгий хүн” бүтээлээрээ авсан бол тусгай байрын шагналд Т.Мөнхбаяр “Сальвадор Дали”, Ө.Оюусувд “Өнгө өнгийн нар”, Э.Атаржаргал “Хөрөг 5”, Э.Мөнх-Оргил “Зүүдэндээ би”, Э.Түвшинтөр “Шаргал цаг” бүтээл тус тус шалгарлаа. Харин уралдааны Гран При шагналын эзнээр О.Нямдаваа “Эрх чөлөө” бүтээлээрээ тодорчээ.

    “GRAND ART-4” Гран При шагналт залуу уран бүтээлч О.Нямдаваагийн сэтгэгдлийг сонслоо.

-“Эрх чөлөө” уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьсон бэ?
-Эрх чөлөө бол нэрнээсээ ойлгомжтой. Зургийг нь хараад, нэрийг нь эргэцүүлэхэд л мэдрэгдэнэ. “Эрх чөлөө” гэсэн нэртэй олон улсад алдартай фото зураг байдаг. Тэр зургийг би түүх, өөрийн санаа бодлоор баяжуулаад зурсан. 

-Өнгөрсөн жилийн уралдаанд оролцсон гэсэн үү?
-“25 цаг” нэртэй бүтээлээр оролцсон. Хараахан шагналт байранд хүрч чадаагүй.

-Уран бүтээлийн онцлог, бүтээх арга барил чинь юу вэ?
-Холимог техник ашиглаж, хуучин цагийн фото ашиглаж уран бүтээлээ туурвидаг.

-Бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байв уу?
-Өнгөрсөн өвөл гаргасан.

-Хуучны өнгө аяс мэдрэгдэж байна?
-Түүхэн сэдвээр цөөнгүй зураг зурсан. Түүхийн тухайн цаг үеийг өнөөдрийн орон зайд авчрах оролдлого хийдэг гэх үү дээ.

“GRAND ART-4”-ийн шагналтнууд:

О.Нямдаваа-“Эрх чөлөө”

Р.Чинзориг-“Сэрэлт”

Т.Мөнхбаяр-    “Сальвадор Дали”

Э.Мөнх-Оргил-“Зүүдэндээ би”

Э.Түвшинтөр-“Шаргал цаг”

Э.Атаржаргал-“Хөрөг 5”

Б.Дөлгөөн-“Инээмтгий хүн”

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.