Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Том Круз байр хайж байна
Нийгэм

Том Круз байр хайж байна

Урлаг Урлаг24/07/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images6735404952012-07-24-11-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын алдарт од Том Круз охин Суритайгаа ойр амьдрахын тулд Нью-Йорк хотод тансаг зэрэглэлийн байр худалдан авахаар хайж байгаа гэнэ. Тэрбээр экс-эхнэр Кэти Холмсоос салснаасаа хойш охинтойгоо уулзахын тулд  энэ хотыг зорих нь ихэссэн билээ. Том Круз Нью-Йоркод  байшин худалдан авснаар охинтойгоо хамт илүү их цагийг өнгөрөөх боломжтой болох юм. Уг нь түүнд Нью-Йоркын Ист-Виллижид экс-эхнэр Кэти Холмстой хамт амьдарч байсан байр байдаг ч тэнд буцаж очихыг огтхон ч хүсэхгүй байгаа гэнэ. Ямартай ч Том Круз гадна нь олон хүн цуглаад байдаггүй илүү тайван амьдарч болохоор хувийн байрны эрэлд гарчээ.  Хамгийн гол нь шинэ байр охин Суритайгаа  хүссэнээрээ тоглож болохоор хангалттай том хэмжээтэй байх ёстой аж.  Гэхдээ Том Круз хүү Коннортойгоо хамт амьдарч буй Беверли-Хиллз дахь байраа зарахгүй гэнэ. Мөн түүний том охин Изабелла түүний энэ байраас холгүйхэн  амьдардаг юм байна. Жүжигчин Том Крузын нэг найз нь “Том хотоос зайдуухан хөдөө амьдрах байр хайж байгаа. Гэхдээ энэ байр нь юуны түрүүнд тансаг зэрэглэлийнх байх ёстой” гэж  хэлжээ. Өчигдөр алдартан маань “All You Need Is Kill”  гэх дараагийн киноны зураг авалтдаа бэлтгэхээр Лондонг зорьсон билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Галт шувуу” хүүхдийн урлагийн наадам болно

15/10/2026
Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Амарсайханы төрсөн өдөр

17/10/2026

ФОТО: “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн дүрүүд

17/10/2026

Сэмюэл Л.Жексон “Pulp Fiction” киноны алдарт монологоо 32 жилийн дараа ч цээжээр санадаг

16/10/2026

Туркийн загвар өмсөгч Дилхан Диврикли “Mister Global 2026” тэмцээний ялагч боллоо

16/10/2026

Синтия Никсон “The Gilded Age” цувралын зураг авалтын арын хөгжилтэй түүхээс хуваалцлаа

16/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.