Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монголын уран зохиолыг дэлхийд танилцуулах том алхам тавигдлаа”
Нийгэм

“Монголын уран зохиолыг дэлхийд танилцуулах том алхам тавигдлаа”

Урлаг Урлаг24/07/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images2528047292012-07-24-12-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Английн орчуулагч, монгол судлаач Саймон Вэкхам Смитийн “Stories from the Steppe” хэмээх монгол өгүүллэгийн түүвэр болон Өвөрмонголын Алшаа хошууны яруу найрагч Э.Болдын “Хөх нулимстай тэнгэр” шүлгийн түүвэр англи хэлээр хэвлэгджээ. Соёл яруу найргийн академиас энэхүү номын баярыг “Арт хаус” төвд өчигдөр зохион байгуулсан бөгөөд Монголын үе үеийн зохиолч, яруу найрагчид, ӨМӨЗО-оос яруу найрагч Э.Болд, Шилийн гол аймгийн хэвлэ лийн хорооны дарга Шилийнбаатар, яруу найрагч Буянбат нар хүрэлцэн ирсэн юм.

Номын баярыг нээж яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Өнөөдрийн номын баяр нь манай академиас зорин хэрэгжүүлж буй Монголын уран зохиолыг дэлхийд танилцуулах хөтөлбөрийн нэгэн томоохон алхам болж байна. Өмнө нь бид яруу найргийн голдуу бүтээлүүд орчуулж, нийтэлж байсан бол өнөөдөр өгүүллэгийн бүтээлийг дэлгэж байна. Англи хэлт уншигчдад Монголын өгүүллэгүүд сонин сайхан санагдах нь дамжиггүй. Мөн бид монгол туургатнаа дэлхийд танилцуулж эхэллээ. Э.Болдын ном бол энэ ажлын маань эхлэл боллоо” хэмээн онцлов.

Саймон Вэкхам Смит өмнө нь “Монголын яруу найргийн дээж”, “Монголын уран зохиолын дээж” (Ш.Цогийн хамт) хоёр антологи хэвлүүлсэн бөгөөд энэ удаа өөрийн орчуулгын сангаас эмхтгэн Монголын богино өгүүллэгийн дээжийг гаргаад байна. Тэрбээр өмнө нь Данзанравжаагийн бүрэн түүврийг англи хэлнээ орчуулж “Үлэмжийн чанар” нэртэйгээр хэвлүүлэн гаргасны дээр Монголын зохиолч яруу, найрагчдын зохиол бүтээлийг орчуулаад буй юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Со Жи Соб “Энэ бол миний карьерын оргил биш, харин хоёр дахь бүлгийн эхлэл” гэв

03/08/2026

Жүжигчин Винсент Пасторе 80 насандаа таалал төгсжээ

03/08/2026

“Spider-Man: Brand New Day” нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ 927 сая ам.долларын ашиг оллоо

03/08/2026

Ариана Гранде уран бүтээлээсээ завсарлага авахаар боллоо

03/08/2026

ФОТО: “Blue Dragon Series Awards” шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

03/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.