Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Кристен Стюарт олны өмнө уучлал гуйв
Нийгэм

Кристен Стюарт олны өмнө уучлал гуйв

Урлаг Урлаг26/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
twi7930090942012-07-26-16-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Twilight”  цуврал киногоор алдаршсан 22 настай жүжигчин бүсгүйг өөрийн дурлалт залуу Роберт Паттинсоныг мэхлэн, “Snowwhite”-ын найруулагч Руперт Сандерстай учир ургууллаа хэмээх мэдээлэл тарсан байна.  Гэвч ихэнх хүмүүс залуу жүжигчин бүсгүйг дайрч байгаа ээлжит гүтгэлэг гэж үзсэн аж.

Харин хайрт Робыгоо хуурсандаа маш ихээр харамсаж байгаагаа ил тод хэлсэн бүсгүйн мэдэгдэл хүмүүсийг гайхшруулсан байна.

Кристен, Сандерс нарын хоорондын харьцааны талаар  US Weekly  сэтгүүлд фото зурган нотлох баримттай хэвлэгдэхээс өмнө жүжигчин бүсгүй маань дараах мэдэгдлийг хэвлэлүүдэд өгснийг People –д нийтэлжээ. Тэрээр “Энэ үйлдлээс болж ойр дотны хүмүүсээ эмзэглүүлсэндээ маш их харамсаж байна. Минутын болгоомжгүй үйлдэл миний амьдралын хамгийн үнэтэй хүн Робыг эвгүй байдалд орууллаа. Би түүнд маш их хайртай. Надад үнэхээр харамсалтай байна” хэмээн мэдэгдсэн байна.

Түүний араас загвар өмсөгч, жүжигчин Либерти Россын нөхөр, 2 хүүхдийн эцэг, 41 настай Руперт Сандерс мэдэгдэл хийжээ. The Hollywood Reporter сайтад өгүүлснээр “Би өөрийн гэр бүлдээ таагүй зүйл хийсэндээ үнэхээр харамсалтай байна. Миний үзэсгэлэнт эхнэр, гайхалтай үрс маань энэ дэлхий дээрх хамгийн үнэтэй зүйлс. Би тэд нартаа бүхий л зүрх сэтгэлээрээ хайртай. Бид энэхүү сорилтыг амжилттай даван хамт үлдэж чадна гэдэгтээ би байнга залбирч байгаа” хэмээжээ.

Кристен Стюарт, Руперт Сандерс нар удаан хугацааны харьцаанд ороогүй ба зөвхөн хормын төдий болгоомж алдахдаа папараццийн дуранд өртсөн ажээ. Роберт Паттинсоны зүгээс ямархуу байдлаар хандаж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Д.Мигаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IU, И Жон Сок нар дөрвөн жилийн харилцаандаа цэг тавьжээ

14/07/2026

“Дисней”-н “Tangled” уран сайхны киноны зураг авалт Испанид албан ёсоор эхэлжээ

14/07/2026

Z үеийнхний “Thrift” соёл 393 тэрбум ам.долларын зах зээлийг бүтээнэ

14/07/2026

“Тайга” хөгжмийн фестиваль өнөөдрөөс энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ

14/07/2026

“The Odyssey” кино “Оскар”-ын гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж эхэллээ

14/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.