Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог хөгжим»ЛИМБЭ
Сонгодог хөгжим

ЛИМБЭ

Урлаг Урлаг27/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpeg6518235662012-07-27-23-14[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

http://1.bp.blogspot.com/_NJ9xUz22Luk/SnZhS1zpdCI/AAAAAAAAADY/ZiBglsC_gWQ/s400/02ae3ad6925fb22815d39552f87b9b2f.jpgМонголчууд бидний эрт үеэс хэрэглэж ирсэн хөгжмийн зэмсгүүдийн дотроос хамгийн эртнийх нь лимбэ буюу хөндлөн бишгүүр юм. Энэхүү зэмсэг болбоос аль баруун Хан улсын үед баруун хойт дахь харь үндэстнүүдийн дунд уламжлагдан ирснээс өмнөд умард төрийн үед Дундад улсад орж ирсэн бөгөөд Сүн улсын үеэс их, бага хөндлөн лимбэ гэх хоёр төрлөөр олон газар хэрэглэгдэх болжээ. Сүн улсын хөгжмийн бичигт… их, бага хөндлөн лимбийг цөм хулсаар үйлджээ. Хөндлөн лимбэ болбоос Ху-үндэстний хөгжим болно гэжээ. Монголын хонь хурга хариулдаг багачууд уйтгараа гаргахын тулд цоорыг элдэв янзаар хэрчин нүхэлж үлээдэг байсан ба энэ нь явсаар лимбэ, бишгүүр хоёр болж галбингаа шувууны дууг дууриаж чадсан юм гэсэн домог байдаг ба "Лимбэ хэмээгч нь төвд үг болох бөгөөд хөндлөн бишгүүрийн нэр бус бишгүүрийн нэр болно гэжээ. Иймээс лимбийг хөндлөн бишгүүр гэж байсан ба энэхүү хөгжмийн урт нь нэг тохой найман ямх гэж тэмдэглэжээ. Эрт үеэс лимбийг хөндлөн бишгүүр, луут бишгүүр, хулсан бишгүүр гэх зэргээр нэрлэж байв. Харин өрнө дахинд флейт, флаут Узбек, Таджикт-най, Буриад Тувад-лимба, лимби, Түвдэд-глингву гэж нэрлэхээс гадна Ди-хулсан лимбийг дундад улсад өргөн хэрэглэдэг. Эрт үед хэнчүй, хэнди гэж нэрлэж байжээ. 6 даруул нүхтэй 61-63 см урт, театр-хөгжмийн чуулгад Курай-лимбэний нэг төрлийг Башкирын хөгжимд хэрэглэнэ. 2-5 даруултай,2 наймц гаруй цараатай. Флуер-Молдав, Румынд өргөн дэлгэрсэн, 6 (даруул) нүхтэй, мөн 2 наймц гаруй эгшиглэх зэмсгүүд олон байдаг. Лимбийг зарим нутагт хулс зэргээр бүдүүн нарийн, богино, урт гэхчилэн янз бүрээр урладаг байв. Хөндлөн бишгүүр нь ХТӨ III зууны үед хүннү нарын дотор байсан мэдээ бий. Хөндлөн лимбийг их бага 2 төрөлд хувааж, их хөндлөн лимбэ 7 өнгө, бага нь 6 өнгө нийт 13 өнгөнөөс бүрэлддэг гэжээ. Мөн үүнээс гадна 1982 онд Улаанхад хотын дүүргээс археологчдын малтан гаргасан Юань улсын үеийн хөгжмийн ангийн зургаас монгол хүний лимбэ үлээсэн дүрсийг олсон нь их Юань улс Хубилай сэцэн хааны үед лимбийг хэрэглэж байсны гэрчилгээ болой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хөгжим Урлаг

Монгол маркаар урласан дэлхийд цор ганц гитар

21/11/2024
Дотоод мэдээ Урлаг

Дуучин Хүрэлээ “давхар” баяраа тэмдэглэнэ

21/03/2024
Оддын амжилт Урлаг

Ц.Дааръяагийн хоёр шавь Олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд тэргүүн болон дэд байрыг эзэлжээ

21/02/2024

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.