Ангилал: Сонгодог хөгжим

Монгол Улсын Филармони үзвэрийн 52 дахь жилийн нээлтийн тоглолтоо хүргэлээ. Тоглолт Ж.Ф.Хендэл, И.С.Бах, И.Ф.Стравинский, Ф.Лист, Л.В.Бетховен, Г.Холст, Р.Вагнер, Ф.Мендельсон, Ж.Бизе…

Танин мэдэхүйн өнгө төрх бүхий ээлжит цуврал нийтлэлээ эртний хөгжмийн зэмсгүүдийн нэг болох босоо ятгаар эхэлж байгаа нь түүний ур хийцийн гоо зүй болон үнэт түүхийг харгалзан үзсэнийх болов уу. Учир нь хөгжмийн хаан төгөлдөр хуур гэх хүн олон ч гэлээ чухам түүний гол эх үндэс босоо ятга байсан гэдэгтэй санал нийлэх хүн мөн л олон байх биз.

Хуурын хос чавхдасаар хорвоогийн явдлыг хүүрнэх гарамгай хуурчдын хэн нь хэн болох талаар товч мэдээлэл бэлтгэлээ. Зөвхөн монгол туургатанд заяасан хялгасан утас, ширэн цартай морин хуураар хүссэн бүхэн хөгжимдөөд байдаггүй. Чаддаг нь ч дуулж, ярьж, магадгүй уйлж байгаа мэтээр тоглох манлай хуурчид шигээ хүмүүний сэтгэлд оч гялалзтал хөгжимддөггүй. Хос чавхдасын уянгаар туньсан хосыг уярааж, өвдсөн хүнийг ч эдгээх эрдэмтэй монгол туургатны манлай хуурчид хэн бэ.

Хүннү гүрний үед үүссэн гэж үздэг энэ хөгжим баруун Монголд үлэмж дэлгэрсэн түүхтэй. Энэ хөгжмийг эрт цагт хөндий хулсаар хийж байсан бол, өдгөө ерийн хөндий модоор хийдэг болжээ. Тохой илүү нарийн хөндий модны дээд оройд нарийн зурвас гаргаж, дээд шүдний аагинд тулгуурлан, сийгүүлэн үлээх маягаар дуу гаргадаг аж.