Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Камертон-2 шоу шилдэг 16 оролцогчоо сарын 1 сая төгрөгөөр цалинжуулан
Нийгэм

Камертон-2 шоу шилдэг 16 оролцогчоо сарын 1 сая төгрөгөөр цалинжуулан

Урлаг Урлаг30/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
55052_1072526372488032012-07-30-10-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Шилдэг 16 оролцогчоо нэрлээд байгаа “Камертон-2” шоуныхан оролцочидтойгоо хоёр сарын хугацаанд ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу оролцогчдыг сарын 1 сая төгрөгөөр цалинжуулахаар болжээ. 

“Камертон-2” шоуны дөрөвдүгээр шатны байдлаар шилдэг 16 оролцогч тунаж үлдээд байгаа билээ. Тус шоуны зохион байгуулагчид шилдэг 16 оролцогчийг албан ёсоор зарлаж, шоу цаашид реалити хэлбэрээр үргэлжлэх тухайгаа илэрийлсэн. Тодруулбал, шилдэг 16 залуу “Камертон” хамтлагийн дөрвөн гишүүний удирдлаган дор дөрөв хуваагдаж жинхэнэ мэргэжлийн хамтлагийн түвшинд бэлтгэл сургуулилтаа хийн сүүлийн шатандаа өрсөлдөх юм байна. Мөн төслийн багийнхан шилдэг 16 оролцогчтой хоёр сарын хугацаанд ажиллах албан ёсны гэрээ хийсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь энэхүү гэрээний дагуу оролцогчдыг цалинтай бэлтгэл хийх заалтыг тусгажээ. 

Цалингийн хэмжээ 1 сая төгрөг гэнэ. Өндөр цалинтай учир тэр хэрээр оролцогчдод ч шаардлага өндөр тавих гэнэ. Тиймээс оролцогчид үлдсэн хугацаанд бүх анхаарлаа зөвхөн шоундаа хандуулан дууны бэлтгэл сургуулилтаа өндөр түвшинд хангах зорилт тавин ажиллах юм. 

Ийнхүү Монголын орчин цагийн залуусын өнгө төрхийг илтгэх хэмжээний шилдэг boyband болох зорилгод залуус бүх авьяас чадвар, ур ухаанаа дайчлан хамгийн сүүлийн чухал шаттай нүүр тулан иржээ. 16 оролцогч нэг байранд амьдран хөгжмийн бэлтгэл хийх бөгөөд одооноос оролцогчдын бие бялдрын хөгжил, гадаад дүр төрх, гоо сайхан, хувцаслалт гээд бүхий л талаас нь анхаарал хандуулан ажиллаж байгаа гэнэ.

Ө.Халиун

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IU, И Жон Сок нар дөрвөн жилийн харилцаандаа цэг тавьжээ

14/07/2026

“Дисней”-н “Tangled” уран сайхны киноны зураг авалт Испанид албан ёсоор эхэлжээ

14/07/2026

Z үеийнхний “Thrift” соёл 393 тэрбум ам.долларын зах зээлийг бүтээнэ

14/07/2026

“Тайга” хөгжмийн фестиваль өнөөдрөөс энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ

14/07/2026

“The Odyssey” кино “Оскар”-ын гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж эхэллээ

14/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.