Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Канадын “Хан ресурсиз” компани Монголын Засгийн эсрэг зарга үүсгэжээ
Дуу хөгжим

Канадын “Хан ресурсиз” компани Монголын Засгийн эсрэг зарга үүсгэжээ

Урлаг Урлаг31/07/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_сайн_дуучин”5909593522012-07-31-09-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад уран олборлогч Канадын “Хан ресурсиз” компани Монголын Засгийн газраас 200 тэрбум ам.доллар нэхэмжилж, арбитрын шүүхэд нэхэмжлэл гарган зарга үүсгэсэн байна.

НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын арбитрын журмын дагуу байгуулагдсан шүүх Монголын Засгийн газрын  эсрэг дээрх нэхэмжлэлийг хүлээн авсан байна. “Хан ресурсиз” Монголын Засгийн газрыг ОХУ-ын хамтрагчийн хамт 2009 онд тус компанийн олборлолт, ашиглалтын лицензийг хууль бусаар хураан авсан гэж буруутгаж байгаа тухай “Mining Weekly” сайт мэдээлсэн байна.“Хан ресурсиз”-ийн нэхэмжилснээр Монголын Засгийн газар Дорнод аймгийн нутаг дахь уранын төсөлд тус компанийг хөрөнгө оруулахыг ятгасны дараа лицензийг нь хураан авсан гэнэ. “Хан ресурсиз” 2009 онд уранын төслийн хүрээнд хоёр байгууламж барихаар төлөвлөж байсан авч Монголын Засгийн газар хэлсэн үгнээсээ буцаж, ОХУ-ын Засгийн газартай хамтран уранийн нөөцийг ашиглахаар хамтарсан консорциум байгуулах болсноо мэдэгдсэн байна.  Үүний дараа Цөмийн энергийн газраас “Хан ресурсиз” компанид Дорнод ураны лицензийг хүчингүй болгосон тухай мэдэгдэл ирсэн аж. “Хан ресурсиз”-ийн гүйцэтгэх захирал Грант Эдей “Хувьцаа эзэмшигчдэд учруулсан хохирлыг барагдуулах нэхэмжлэлийг арбитрын шүүх хүлээн авсан. Бид Монгол дахь хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэх хүртэл хуулийн дагуу тэмцэх болно” хэмээн мэдэгдсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

‘’King Kylie’’ шинэ дуу гаргалаа

18/10/2025
Дуу хөгжим Урлаг

Тейлор Свифтийн шүтэн бишрэгчид Германы музейд олноороо зочилжээ

17/10/2025
Дуу хөгжим Урлаг

Домогт “Kiss” хамтлагийг үндэслэгч Эйс Фрейли 74 насандаа таалал төгслөө

17/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Now You See Me Now You Don’t” киног нээнэ

18/10/2025

Ш.Наранчимэг: Хүн хоолойгоор бус ухаанаар дуулдаг

18/10/2025

‘’King Kylie’’ шинэ дуу гаргалаа

18/10/2025

Гэрэл зургийн уралдаанд 10 настай охины бүтээл шалгарчээ

17/10/2025

“Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна” номын зохиолч Пэг Сэ Хи таалал төгслөө

17/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.