Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Харах яруу найргийн сонгодог бүтээлүүдээс толилуулбал…
Гэрэл зураг

Харах яруу найргийн сонгодог бүтээлүүдээс толилуулбал…

Урлаг Урлаг16/04/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(13)3314734972012-04-16-18-43[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл



“Венера төрсөн нь” Сандро Боттичелли 1482-1486 он Уффици, Флоренци



“Венера төрсөн нь” зураг Сандро Боттичеллигийн нүцгэн эмэгтэй зурсан цөөн зургийн нэг нь юм. Зураач энэхүү бүтээлдээ уснаас төрсөн охин тэнгэр Венераг зуржээ. Өрнө зүгийн салхи Зефир гэргий Хлоридатай цуг дэлбээлсэн дун руу үлээж агаарыг цэцгээр дүүргэх гэж байгааг дүрсэлсэн байна. Венерагийн дүрд Флоренцийн удирдагч Лоренцо Медичигийн бага дүү, Джулиано Медичигийн дурлалт бүсгүй Симонетта Веспуччиг натур болгон зурсан гэдэг. 

 



“Нууц хуралдаан” Леонардо да Винчи, 1495—1497 гг.

Санта-Мария делле Грацие, Милан





“Нууц хуралдаан” зургийн таталбар



Италийн алдарт зураач Леонардо да Винчи Миланы Санта-Мария делле Грацие сүм доторх ханан дээр Есүс Христ өөрийн дагалдагч нартайгаа хуралдаан хийж буйг дүрслэн зуржээ. Энэхүү бүтээл нь Да Винчигийн хамгийн бүрэн гүйцэд дуусгасан бүтээл гэдэг. Тус бүтээлдээ Да Винчи Есүс Христийн “Та нарын нэг нь надаас урвана” гэж хэлсэн үгэнд түүний дагалдагч нар хэрхэн хувирч хүлээн авч буйг дэлгэн харуулахыг зорьсон байна.





“Ес дэх давалгаа” – Иван Константинович Айвазовский, 1850 г.

Санкт-Петербург, Оросын улсын музей



“Ес дэх давалгаа” зураг нь Оросын агуу зураач Иван Константинович Айвазовскийн хамгийн алдартай бүтээл юм. Тэрбээр бүтээлээрээ хүчтэй далайн шуурганы дараа онгоцны сүйрлээс үлдсэн хүмүүсийг дүрслэн харуулахыг зорьжээ. Нарны туяа хүчтэй давалгааг гэрэлтүүлэн, хамгийн том ес дэх давалгаа хүмүүс дээгүүр унаж ирэхэд бэлэн байгааг дүрсэлсэн байна. Энэхүү зураг нь байгалийн өмнө хүмүүсийн хүч хэрхэн мөхөсдөж байгааг харуулсан юм. Зургийн дулаан өнгө нь далайг харгис бус мэдрэмжийг төрүүлж, үзэгчдэд тэрхүү хүмүүсийг аврагдана гэсэн итгэл найдварыг өгсөн байдаг.

 



Тэнцвэргүй гэрлэлт Василий Владимирович Пукирев 1862 он

Третьяковын галлерей



Оросын алдарт зураач Василий Владимирович Пукиревын  энэхүү бүтээлд гоо үзэсгэлэн төгс залуу бүсгүй өтөлж хөгширсөн баян ноён хоёрын гэрлэлтийн эргэн тойронд буй үл тоосон хайхрамжгүй  хүмүүс дунд нэгэн залуу эр шүүмжлэлтэй харцаар харж буйг дүрсэлжээ. Эсэргүүцлээ илэрхийлж буй мэт энэ залуугаар зураач өөрийгөө дүрсэлсэн гэдэг. Судлаачид энэхүү зурган дээрх сүйт бүсгүй Прасковья Матвеевна Варенцоваг зураачийн дурлалт бүсгүй байсан гэж таамагладаг аж. Энэхүү бүтээлээрээВ.В. Пукирев Зургийн Академийн хүндэт профессор цол хүртэж байжээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

ФОТО: Хар цагаан зургийн уралдааны шилдэг 23 бүтээл

08/05/2026
Гэрэл зураг Урлаг

“Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2026” олон улсын уралдаан зарлалаа

03/05/2026
Гэрэл зураг Урлаг

Зэрлэг амьтны хошин зургийн шилдэг бүтээл тодров

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Орь дуу” олон ангит кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

11/05/2026

Heeseung ирэх сард Evan нэрээр соло дебют хийнэ

11/05/2026

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан

11/05/2026

Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан тул “Samsung”-ийг шүүхэд өгчээ

11/05/2026

“Mortal Kombat II” кино бокс оффисыг тэргүүлж “The Devil Wears Prada 2”-ыг ардаа орхилоо

11/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.