Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Г. Одон
Гэрэл зураг

Г. Одон

Урлаг Урлаг16/04/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(14)821740652012-04-16-18-48[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Г. Одон нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Бодонгууд овогтой Гэлэгийн хөвүүн болон 1925 онд төржээ. Г. Одон Мал ба Газар тариалангийн яамны харьяа Усны аж ахуй удирдах газарт усны техникчээр ажиллаж байхын зэрэгцээ, зураг оролдох дуртай учраас шинээр байгуулагдсан Зураг урлалын газар байнга очиж холбоотой байх болсон байна. 1942 оноос Чойдогтой биечлэн уулзаж , Г. Одон уран зурагт дуртайгаар барахгүй, Д. Чойдогоор зургийн тухай яриулаад баймаар , уран зураачдын талаар цуглуулсан альбом үзүүлж гайхамшигтай тайлбарлаж хорхойг нь хүргэнэ. Ингэж Г. Одонгийн эцэг эхээсээ заяасан уран гар, оюун билгийг Чойдог багш нь нээж зураач болгосонд нь их баярлаж явдаг байжээ.
Г. Одон ЗХУ-ын Уран зургийн дээд сургуульд суралцжээ. 
Г. Одон ажиллсаг, багаасаа хар бор ажилд нухлагдсан, бие бялдар чийрэг, өвс гар хадуураар хадахдаа сайн болхоор өвгөд хөгшдөд туслахын зэрэгцээ судалбар зургаа зурна. Хот, хөдөө хослуулан амьдарч түүнийгээ ажиглан хүмүүсийн дүр төрхийг тогтоон, хожим зурах бүтээлдээ тусгаж явдаг их гярхай хүн байжээ. 
Г. Одон “Нийслэл хүрээг чөлөөлсөн нь” гэдэг хувьсгалын сэдэвтэй зургаараа дипломоо хамгаалжээ. Г. Одонгийн бүтээлүүд түүхийн аж байдлын, байгалийн хөрөг гэх зэргээр дүрслэх урлагийн төрөл бүр дээр чадварлаг бүтээдэг авьяаслаг уран бүтээлч байв. Г. Одонг Москвагаас сургуулиа төгсч ирмэгц нь Урчуулын Эвлэлийн хорооны дарга  Н. Цүлтэм Улсын багшийн дээд сургууль дээр Уран зургийн анги нээж багшаар нь томилсонд өөрийнх нь гарыг ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачит багш Чойдогийн арга барил, сэтгэлдээ хоногшсон бүхнийг эргэн санаж тулгамдсан залуу багш надад сургууль болж “багш шигээ багш болно” гэж бодож, мэрийсэн гэж дурсан бичсэн байдаг юм байна.

Г. Одон зуныхаа амралтаар 1948 онд онд нутагтаа очоод хадлан хадаж, хөдөөгийн амьдралын гүнд гар биеэр оролцож  явснаа эргэн санаж 1952 онд “Ажлын дараа” гэдэг бүтээлээ туурвижээ.  Зураач уг бүтээлийнхээ зохиомж, дүр бүрийг тооцоолж хүн бүрийг өөрөөс нь харж зурсан нь их адилхан болсон байдаг. Үүнд нас намба, зан төрх, ажлын сахилга бат зэргийн нарийн судалж, тод томруулан харуулсан зураг болхоор үзсэн хзн бахархан магтдаг, зуруулсан хүмүүс ч сэтгэл дүүрэн байдаг байжээ.

“Ажлын дараа” бүтээлээрээ 1959 онд Төрийн шагнал, 1975 онд Ардын зураач цол хүртжээ. Зураач Г. Одон 71 насандаа бурхан болжээ.

"Ажлын дараа"

 

 

"Дөрвөн үе"

 

"Ленины дүр төрх мөнх"

 

"Нэгдэлчдийн баяр" 

 

 

 "Туульч"

 

"Хасбаатар"

Ашигласан материал: Зураач Г.Одонгийн тухай Зураач Чойдогийн бичсэн дурсамжаас авсан болно. Мөн 1981 оны Урчуудын эвлэлийн хорооны гаргасан Зураачдын намтар-аас авсан болно. Зургуудыг Монголын уран зургийн галлерейн сайтаас авсан Зураач Г. Одонгийн бусад уран бүтээлийг сонирхое гэвэл энд дарж үзээрэй.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026
Гэрэл зураг Урлаг

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

29/12/2025
Гэрэл зураг Урлаг

ФОТО: Талархлын баярын жагсаалаас

28/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна

28/02/2026

Жим Керри Францын Цезарийн шагнал гардуулах ёслолоос хүндэтгэлийн шагнал хүртлээ

28/02/2026

Японд виртуал анимэ багш нартай цахим сургууль нээгджээ

28/02/2026

Анхны кодтой цоож Угсаатны зүйн музейд хадгалагддаг

28/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.