Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Торгон зураг»Авлигын торны үзүүрээс хөвлөө
Торгон зураг

Авлигын торны үзүүрээс хөвлөө

Урлаг Урлаг02/08/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Хөсрий дээс хэвтэж байсныг авчихсан. Үзүүрт нь үхэр хэвтэж байсныг хэн мэдлээ гэдэг шиг л юм болж байна. Хууль, хяналтынхан авлигын үзүүрээс бариад авлаа. Монгол Улсыг авлига аалзны тор мэт бүчсэн, бүүр бүлэглэл бий болсоор удаж буй гэдгийг ердөө ганцхан жишээ харуулж байна. Хоёр дахь хоногтоо үргэлжилсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурлын зарим хэсгийг шууд дамжуулсан нь энгийн иргэдийг эгдүүцүүлмээр тоо, баримтыг ил болгов.  Н.Энхбаяр нь байна уу, эсвэл хэн нь байна вэ гэдэг нь энд нэг их чухал бус. Хамгийн гол нь авлига. Монголчуудыг дарлаж буй, төрийн ажлыг завхруулж, хувийн хэвшлийг сөхрүүлж буй авлигын үзүүрээс барих шиг боллоо.

“Бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 263.2-т заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтуудаар ялын дүгнэлт үйлджээ.

Жирийн иргэд зорчих тасалбарыг нь дийлдэггүй Монголын иргэний агаарын тээврээр жирийн бус хүмүүс улс дамжуулан хэдэн тонн ачааг үнэгүй тээвэрлэснийг нотлох архивын баримтыг энэ шүүх хурлаар улсын яллагч танилцуулав. МИАТ-ийн Б.Эрдэнэбилэгийн өгсөн мэдүүлгээр бол Н.Энхбаярын номыг Өмнөд Солонгосоос үнэгүй тээвэрлүүлэх гэж зөвлөхөөс нь эхлээд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хүртэл утсаар ярьж “дарамталж” байсан гэнэ. Тиймээс яах аргагүй л хамсаатан болох нь дээ. Онцлог нь Д.Сугар энэ хэргийн гэрч.

Ямартай ч энэ хэрэгт холбогдоод буй сэжигтэнд Эрүүгийн хуулийн 150.3-т  заасан
Гэхдээ энэ хэрэг зөвхөн Н.Энхбаяраар хязгаарлагдахгүй нь нэгэнт тодорхой бололтой. Түүний араас хотын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаярт, НИТХ-ын дарга Н.Болормаа татагдах нь нэгэнт тодорхой болчих шиг. 2007 онд нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болох “Өргөө” зочид буудлыг хувьчлахдаа байгуулагдаад аравхан хоног болж байсан “Хар дун” компанид сонгон шалгаруулалтгүйгээр хувьчилжээ. “Өргөө” зочид буудлыг анх хувьчлах санал гаргахдаа 51:49 гэсэн харьцаагаар хувьчилна гэж байсан ч хэргийн явцдаа 75:25 буюу нийслэл ердөө 25-хан хувийг нь эзэмших болоод хувирчихсан аж. Тиймээс нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Н.Болормаа, Я.Аюушжав нар хэрэгт орооцолдсон нь тодорхой болчихож. Харин их үү, бага уу гэдэг л болж байна.

Хэрэгт татагдаж магадгүй дараагийн нэгэн эрхэм нь УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил. Хачирхалтай нь энэ эрхэм бас л хэргийн гэрчээр татагдаад байгаа. Гэрчээр татагдаад ТВ-9 телевизийн асуудлаар Ц.Мөнх-Оргил мэдүүлэг өгөхдөө “ТВ-9 телевизийг Н.Энхбаяр, Д.Чойжамц хамба нар хоёуланд нь өгч байгаа гэж ойлгосон. Тоног төхөөрөмж гардуулж өгөх тэр үед би албаны шугамаар гадаад амьдарч байсан тул өөр хэлэх тайлбар байхгүй” хэмээн мэдүүлсэн аж. Тэгвэл хэдэн жилийн өмнө энэ телевизийн талаар Н.Энхбаяр “Надад Японоос телевизийн студи бэлэглэчихээд би түүнийг хадгалж байтал Ц.Мөнх-Оргил “надад суваг байна” гэсэн, тэгээд TV9-ыг байгуулсан” гэхчлэн ярьсан байдаг. Тэгэхээр Ц.Мөнх-Оргил энэ хэрэгт автоматаар холбогдоно гэсэн үг. Хэрэв Н.Энхбаярын хэлж байсан нь үнэн бол Ц.Мөнх-Оргилыг шалгах нь.

Энэ мэтээр хавтаст хэргээс ил болсон баримтуудаар авлигын хэргийн хамрах хүрээ цаашид улам тэлэх бололтой.

Үнэхээр ч олон хүний нэр орсны дотор эхнээсээ хэргээ илчилж  эхэллээ.

Дан ганц хүний ч бус хэсэг бүлгийг хамран цааш үргэлжлэх нь.

Нэгжээс бүхэл рүү хэрэг орж байна. Нам дагасан фракцууд хэрхэн ажилладаг, яаж эрх мэдлээ ашигладгийн тод жишээг энэ хавтаст хэрэг харуулчих шиг боллоо.

Ямартай ч аалзны торны үзүүрээс атгажээ. Одоо хөвж, хэн, хаана нь яаж нэхэлцсэн бэ гэдгийг нь олох нь чухал. Түүнээс хэн нэгнийг зориудаар яллах хийгээд хамгаалах нь утгагүй. Үүнд мэдээж хоёр гуравхан хоног багадна. Гадаадад авлига авсан удирдагчдын томоохон хэргийн шүүх хурал хэдэн жилээр үргэлжлэх нь бий. Хамгийн гол нь үнэн, мөнийг олох гэдэг учраас тэр. Тиймээс авлигын хэргийн үзүүр болсон дээсээ алдалгүй цааш хөөх нь л чухал. Тэгэхэд мэдээж хэрэг улс төрийн эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй. Бидэнд зориг, зүрх хэрэгтэй болох нь ч дамжиггүй.
 

Л.НАРАНТӨГС

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.