Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин Э.Чулуунчимэг удахгүй нярайлна
Нийгэм

Дуучин Э.Чулуунчимэг удахгүй нярайлна

Урлаг Урлаг02/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
chuk5889465992012-08-02-16-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

 

Т.Баясгалангийн дуунуудыг чадварлаг гэгч нь амьдруулж, нийтийн дууны ертөнцөд төвөггүйхэн хөл тавьсан Э.Чулуунчимэг хэдийнэ олонд танигдсан нэгэн. Дунд сургуулийн сурагч байхдаа Т.Баясгаланг биширч, дууг нь сонсох дуртай байсан тэрбээр нэг л өдөр дуучин болно гэж шийдсэн гэдэг.

Харин түүнийг оюутан байх үед нь хөгжмийн зохиолч Т.Сэр-Од багш нь өөрийнхөө дуунуудыг өгч, УИХ-ын гишүүн дагаад урлагаас холдсон Т.Баясгаланг орлох зөвлөгөө өгсөн аж. Ялгахын аргагүй адилхан хоолойтой дуучин бүсгүйг хүмүүс эхэндээ Т.Баясгалантай андуурч байсан ч төд удалгүй учрыг нь ойлгосон.

Харин хайртай дуучиндаа “Миний зөвшөөрөлгүй дуунуудыг минь хууллаа” гэж алгадуулж явсан Э.Чулуунчимэг өдгөө өөрийн гэх уран бүтээлтэй болсон билээ. “Санаандгүй учирсан дурлал” цомгоо гаргаж, тоглолт хийсэн тэрбээр өнгөрсөн хугацаанд нэлээд олон эртэй нэр холбогдож явсан нь хэвлэлийн хуудсанд үлджээ.

Харин өдгөө   Б.Болд гэх даруухан, дуучин залууг амьдралынхаа ханиар сонгосон төдийгүй хосууд тун удахгүй шинэ хүнээ өлгийдөж авахаар сэтгэл догдлон суугаа аж. Худал, үнэн мэдээлэлд “бөмбөгдүүлж” хэсэгтээ л олны анхааралд өртөж явсан дуучин бүсгүй ийн хайранд умбаж, ханийн халамжинд жаргаж буйдаа ихэд уярч “Санаандгүй учирсан дурлал” тоглолтынхоо тайзан дээр ханьтайгаа хамт дуулжээ.

Р.Есүй

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шинэ төрөл зүйлийн загасыг Женнигийн нэрээр нэрлэв

24/06/2026

“Backrooms” A24 студийн хамгийн өндөр борлуулалттай кино боллоо

24/06/2026

Жонгүгийн “Seven” дуу “Spotify”-д гурван тэрбум гаруй удаа тоглогджээ

24/06/2026

“Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн дэлгэлээ

24/06/2026

“Anna Cashmere” Лондонд VIP загварын шоугаар шинэ коллекцоо танилцууллаа

24/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.