Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Cello хөгжмийн гүнж
Уртын дуу

Cello хөгжмийн гүнж

Урлаг Урлаг02/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index6468075402012-08-02-16-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

ХБК-ийг 2010 онд дүүргэсэн З.Номин хэмээх уран бүтээлчийн монгол дахь анхны бие даасан тоглолт энэ сарын 29-нд болох гэж байна. Тэрээр АНУ-ын Сант-Льюс хотод 4 удаа морин хийл буюу виолончель хөгжмийн тоглолт хийж байжээ. Энэ жилээс АНУ-ын Техас мужийн “Southern Methodist University”-д мэргэжлийнхээ чиглэлээр элссэн хөгжимчин бүсгүй Америкийн шилдэг оркестрын хөгжимчидтэй нэг гэрт амьдарч, тэднээс их зүйлийг суралцсан байна. З.Номин чадамгай тоглолт, авьяасынхаа ачаар америкийн виолончель хөгжимчин Петр Майрсын дэмжлэгийг хүлээж,  АНУ-д бүтэн тэтгэлэгтэйгээр хөгжмийн боловсролоо дээшлүүлэх боломжтой болсон байна.

 

 

 

 

 

 


Ийнхүү гадны уран бүтээлчидтэй хамтран тоглож, ур чадвараа ахиулсан З.Номин эх орондоо хийж байгаа анхны бие даасан тоглолтондоо орос, францын зохиолчдын манайд өмнө нь тоглогдож байгаагүй бүтээлүүдийг тоглохоор бэлтгэж байна. Түүний  тоглох хөгжмийн жагсаалтанд Францын хөгжмийн зохиолч Клод Дебуссийн хамгийн сүүлийн уран бүтээлүүдийн нэг Cello Sonata орж байгаа. Энэ бүтээлийн тухай дэлгэрүүлэхэд зохиолч цутгамал хөгжмийн зэмсгүүдэд зориулан 6 сонат бичихээр төлөвлөсний хамгийн эхнийх нь виолончельд зориулсан энэхүү сонат юм. 1915 онд бичигдсэн энэ бүтээлийг морин хийлд зориулсан орчин цагийн хамгийн шилдэг бүтээл гэж үнэлдэг байна. Морин хийлийн гайхамшигтай, хүчтэй аялгууг мэдрэхийг хүсвэл та 29-ний өдрийн 19 цагаас Улсын Филармоний концертын их танхимыг зориорой.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт найруулагч Роб Райнер гэртээ нас барсан байдалтай олджээ

15/12/2025

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025

Жеймс Камерон “Аватар” кинондоо торгоны замын нүүдэлчдээс санаа авчээ

15/12/2025

Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч эхэллээ

15/12/2025

“Moon dance” хамтлаг ДАШТ-ээс дахин нэг хүрэл медаль хүртлээ

15/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.