2012 оны 8-р сарын 1-ний байдлаар гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувь, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2012 оны 8-р сарын 1-ний байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.7-3.4 хувь, адууны махны үнэ 1.2 хувь, хонины махны үнэ 2.8 хувиар буурсан бол, ямааны махны үнэ 1.8 хувиар өссөн байна. Махны үнийг өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.4-3.6 хувь, хонины махны үнэ 0.7 хувь, адууны махны үнэ 4.2 хувь, ямааны махны үнэ 6.2 хувиар өсчээ. 2012 оны 8-р сарын 1-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7250 төгрөг, хонины цул мах 7842 төгрөг, үхрийн /ястай/ мах 7963 төгрөг, үхрийн цул мах 8888 төгрөг, ямааны мах 5920 төгрөг, адууны мах 6250 төгрөгийн үнэтэй байлаа.
Гурилын үнэ: 2012 оны 8-р сарын 1-ний байдлаар гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай 1-р зэргийн гурил 0.3 хувиар өссөн бол, савласан дээд гурилын үнэ тогтвортой байв. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай 1-р зэргийн гурил 0.7 хувь, савласан дээд гурилын үнэ 0.4 хувиар буурсан байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2012 оны 8-р сарын 1-ний байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх 6-р сарын үнэтэй болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.4 хувиар өсчээ. Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.3 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар өссөн байна…