Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бүжгийн урлаг»Тектоник
Бүжгийн урлаг

Тектоник

Урлаг Урлаг18/04/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images6066739552012-04-18-17-42[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Oрчин үеийн залуус хотын соёл, тэр дундаа клубийн соёлыг ихэд чухалчлах болсон. Транс, электро хөгжмийн аянд “доргиж”, “Тектоник” бүжиг Монголд ихэд дэлгэрээд байна. Энэ нь зөвхөн шинэ төрлийн бүжиг төдий бус үүнийг дагаад тодорхой онцлогтой хувцасны стиль, дуу хөгжим тэр ч бүү хэл цангаа тайлах ундаа бий болжээ. Тийм ч учраас хүмүүсийн дунд “Тектоник-Та бүжиглэж, хувцаслаж, сонсож, цангаагаа тайлж болно” гэсэн хэллэг хүртэл бий болжээ.

Үүсэл: Найман жилийн өмнөөс Парисийн гудамжинд бариу жийнс, тод, цайвар өнгийн богино ханцуйтай цамц өмсч скейтбоард унан, эрч хүчийн ундаагаар цангаагаа тайлах залуус үзэгдэх болж. 1980-аад оныг санагдуулам өвөрмөц сонин үсний засалт нь ч олныг гайхуулж байв.

Тэд бол “Тектоник” бүжгийг үндэслэсэн залуус юм. Парисийн “Метрополис” клубийн ажилтан, балетчин Сайрил Бланк эл бүжгийн хөдөлгөөнийг санаачилан, банкны ажилтан найз Александр Бароузын хамт шинэ урлагийг сурталчилан эхэлжээ. Бүжгийн шинэ хэлбэрээ “Paris Techno” 2007 электро жагсаалын үеэр анх олонд таниулсан тэд Франц даяар шөнийн клубуудэд үдэшлэг зохион өөрсдөө бүжгээ бүжиглэснээр “Тектоник”-ийг сонирхох залуусын тоо олширсон байна.

Түүнчлэн эрх чөлөө, тэгш эрхийг тунхагласан Франц залуус шинэ төрлийн бүжгийг бүжиглэж, дүрс бичлэгээ “youtube”, “dailymotion” зэрэг цахим хуудаст байрлуулснаар эх орныхоо төдийгүй дэлхийн мянга мянга залуусыг эгнээндээ нэгтгэж чаджээ. Бүжгийг үндэслэгч Александр Бароуз хэлэхдээ “Бид шинийг санаачлахыг л хүссэн юм. Та “Тектоник” бүжгийн хөдөлгөөний 80 хувийг гараараа, үлдсэнийг нь хөлөөрөө гүйцэтгэх болно. Шаргуу давтах л юм бол энэ тун амархан шүү дээ” хэмээжээ.

Тэд үнэхээр шинийг санаачилж чаджээ. Судлаачид “Тектоник”-ийг алдарт “Can, can”-аас хойших Францыг таниулж буй анхны шинэ төрлийн бүжиг хэмээн дүгнэжээ. “Тектоник” бүжигчид “A Cause des Garзons” нэртэй сүлд дуун дээрээ бүждэг аж. Тэд ихэвчлэн найман наснаас 25 насны залуучууд байдаг ажээ.

“Эрх чөлөө, чин хүслээ мэдэрч чаддаг залуус минь бүжээд бай” гэсэн уриатай тэдний хувцаслах хэв маяг ч өвөрмөц. “Тектоник”-ууд элдэв төрлийн зурагтай цамцыг, бариу, шулуун өмдтэй хослуулж, хурц төд өнгийн спорт гутал, гоёл чимэглэлээр гангардаг байна. Үүнд 1980-аад оны хувцаслах хэв маяг нөлөөлсөн мэт харагддаг бөгөөд “Atari” анхны видео тоглоомын өнгө өнгийн геометрийн дүрс нүдэнд тусдаг. Үүнийг “Teckfashion” гэж нэрлэдэг бөгөөд энэ төрлийн анхны дэлгүүр өнгөрөгч арваннэгдүгээр сард нээгджээ.

Мөн хараа булаам содон үстэй болохыг хүссэн хэн бүхэнд зориулан “Тектоник” үсчиний газрыг ажиллуулж эхэлсэн аж. Хоёр хажуугаараа болон урд хэсгээрээ богино, ард талын урт хэсгийг нь гельдэж босгосон “Тектоник” бүжигчдийн тоо өдгөө 8000-д хүрчээ. Тэд “Брейк, электро бүжгийн хослол эл хөдөлгөөнийг хийхдээ хөлөө нугалан, гарынхаа гайхалтай хөдөлгөөнийг дууны хэмнэлттэй хослуулах хэрэгтэй” хэмээн захьдаг. Мөн тек бүжигчдийг неон гэрэлгүйгээр төсөөлөх аргагүй. Гэхдээ толгойноосоо хөл хүртэл биш, шөнийн харанхуйг тод өнгөөр гэрэлтүүлэх л хэрэгтэй.

“Тектоник”-ууд электро бүжгээс өөрийн гэсэн үндсэн хөдөлгөөнтэй анхны төрөл хэмээн өөрсдөөрөө бахархдаг. Улмаар бүжгийнхээ нэрийг брэнд болгож, зохиогчийн эрх авсан бөгөөд хууль бусаар ашиглахыг хориглох гэнэ. Учир нь хаа нэгтээ Том, Дик, Харри гээд хэн дуртай нь “Тектоник” гэсэн үдэшлэг зохиож, бүжгийн соёлыг гуйвуулахаас эмээж байгаа гэнэ.

Юутай ч тэд өөрсдөө өнгөрсөн жил дэлхий даяар 120 гаруй үдэшлэг зохион байгуулахад залуус бүжгийг аль хэдийн сурсан байжээ. Дэлхий нийтийг хэрсэн интернэтийн ачаар Мадагасакар, Марокко, Япон, Солонгос гээд “Тектоник”-ийг мэдэхгүй газар бараг л үлдээгүй бололтой. 

“Тектоник”-ийн сүлд дуунаас гадна бүжгийн олон аяыг уран бүтээлч, DJ нар зохиосоор байна. Тухайлбал Францад DJ Dess, Teo Moss, RVB нар гайхалтай хөгжмөөрөө залуусыг байлдан дагуулж байгаа бол Азид цоглог, хэмнэл хүчтэй бассын дуугаралтыг Солонгосын DJ Ку мэдрүүлж буй.

“Тектоник” урсгал залуусыг архи, тамхи гээд аливаа мансууруулах бодисоос ангид байхыг уриалдаг гэнэ. Тэдэнд гагцхүү эрх чөлөө, залуу насны эрч хүчийг мэдрэх нь л чухал юм. Мөн бие биенээ хүндлэх эрхэм харилцааг чухалчилдаг гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бүжгийн урлаг Урлаг

“Royal dance” хамтлагийн ДАШТ-д оролцох үндсэн бүрэлдэхүүнийг зарлав

21/05/2025
Бүжгийн урлаг Урлаг

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Бүжгийн урлаг Урлаг

Өнөөдөр Дэлхийн бүжгийн өдөр

29/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.