Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Ж.Цолмонхүүгийн Хүннүгийн хүрэл үзэсгэлэн нээгдлээ
Үзэсгэлэн

Ж.Цолмонхүүгийн Хүннүгийн хүрэл үзэсгэлэн нээгдлээ

Урлаг Урлаг06/08/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images4193731522012-08-06-10-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

hМонголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд барималч, керамикч Ж.Цолмонхүүгийн уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэс­гэлэн бие даасан баримлын гэдэг утгаараа бусад үзэсгэлэнгээс онц­лог байв. Керамик үзэсгэлэн тэр бүр гардаггүй бөгөөд жилдээ 3-4 удаа л болдог гэнэ. Керамикийн уран бүтээлчид ч мөн цөөн байдаг. Ж.Цолмонхүүгийн хувьд Дорноговь аймгаас дүрслэх  урлагийн  дунд сургуульд шилжин ирж баримлын мэргэжлийг сонгожээ. Түүний да­раа дүрслэхийн дээд сургуулийн чимэглэх зураач, барималч мэр­гэж­лээр дүүргэсэн гэдэг. Сургуулиа төгссөнөөсөө хойш өнөөдрийг хүртэл урлагийн замаар замнаж байгаа бөгөөд энэ нь түүний гурав дарь бие даасан үзэсгэлэн болж байна. Тэрээр "Халширмаар он жилүүдийг даван туулж чадсан болохоор уран бү­тээлч болгосон" гэдэг. Ж.Цол­монхүү нь дүрслэх урлагийн томоо­хон төрөл болох керамикийн ур­лагийг хөгжүүлэхэд өв уламж­лалаасаа байнга суралцан ямагт шинийг санаачилж, Монголынхоо ардын гар урлалыг орчин үед дэвшүүлэн хөгжүүлэх талаар дор­витой бүтээл хийдэг манай авьяас­лаг, шилдэг уран бүтээлчийн нэг болсон юм. 1979 оноос хойш Монгол болон Орос, Болгар, Хятад, Унгар, Герман, Япон зэрэг ор­нуу­дад зохион байгуулагдсан үзэс­гэлэнгүүд, олон улсын хэмжээнд зохиогддог уран сайхны кера­микийн фестиваль, триенналь, симпозиумд  өөрийн уран бү­тээ­лээрээ шалгарч амжилттай орол­цож байжээ. Энэ удаагийн үзэс­гэлэнд тавигдсан бүтээлүүдээс нь эрэмгий чанар, байгал дэлхий, энэрэх сэтгэл, эрч хүчийг мэдэрч болохоор аж. Урлаг өөрөө бай­галийн гоо сайхан гэдэг. Үүн лүгээ түүний бүтээлүүдээс байгаллаг чанар мэдрэгдэнэ. Олон улсын хамтарсан үзэсгэлэнд "Морьтон", "Сав", "Ногоон чоно" бүтээлүүдээр оролцож, оны шилдэг уран бү­тээ­лийн үзэсгэлэнд "Эх хатан", "Домог" бүтээлүүд нь шалгарсан юм. 

Эртний Хүннүгийн хүмүүсийн амьдрал ахуйгаас өнөө цагийн уламжлалт монгол сэтгэлгээний 40 гаруй бүтээлээ дэлгэсэн нь энэ аж. Модунь Шанью эцэг Түмэн Шаньюгийн хамт хорвоогийн явд­лыг хүүрнэх мэт жижиг баримлаас эхлээд хөтөлгөө морьтой Хүннү баатар, монгол ёсолгооноос эх­лээд энэ монгол уран бүтээлчийн бүтээл мөн гэдэг нь мэдэгдэхүйц бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ. Ширсэн эсгий дээр нэлээдгүй олон шагай тараасан байх агаад түүний голд гурван чулуугаар тулга хийжээ. Мянга орчим шагай дэлгэсэн бай­сан нь Ж.Цолмонхүүгийн хүүх­дүү­дийн тоглодог тоглоом нь аж. Тэрээр "Хүн байгалийн бүтээг­дэхүүн болохоор байгальтай ойр байх ёстой" гэж үздэг юм байна. Түүний үзэсгэлэнг Хүннүгийн хүрэл үзэсгэлэн гэж нэрлэж болохоор санагдлаа. 

Э.ЭНХ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Зураач О.Энхтайван бие даасан ес дэх “Би үгүй” үзэсгэлэнгээ дэлгэнэ

26/03/2026
Үзэсгэлэн Урлаг

Монгол зургийн орчин үеийн сэтгэлгээний онцлогийг харуулсан “Best of Mongol zurag” үзэсгэлэнг нээв

23/03/2026
Утга зохиол Урлаг

Р.Чойномын дуу хоолойг магнитофонд бичсэн бичлэг “Өд” санд хадгалагдаж байна

20/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.