Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Х.Баярмаа “Дэлхийн мисс-2012” тэмцээний шилдэг 15- д шалгарлаа
Нийгэм

Х.Баярмаа “Дэлхийн мисс-2012” тэмцээний шилдэг 15- д шалгарлаа

Урлаг Урлаг06/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpg8786543292012-08-06-11-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Дэлхийн мисс 2012” наадамд Монголыг төлөөлөн оролцож байгаа Хүсэлбаатарын Баярмаа  авъяаслаг мисс тэмцээний шилдэг 15 бүсгүйн тоонд оржээ. Шилдэг 15-д Монгол, Панам, Ямайк, Норвеги, Макао, Хятад, Парагвай, Сирра Лионе, Филиппин, Куракао, Казахстан, Бразил, Сант Киттс болон Нэтис, Латви, Данийн бүсгүйчүүд багтжээ.  Х.Баярмаа “Дэлхийн мисс 2012” тэмцээний эцсийн шалгаруулалтын өдөр  Монголын нэрийг гарган өөрийн авъяасаа тайзан дээр үзүүлэх юм.

Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын  охин нүүрэмгий, жүжиглэх авьяастай, бүжиглэхдээ гаргуун, англи, орос хэлэндээ сайн нь дэлхийн мисст амжилт гаргахад нөлөөлж байна. С.Өлзийхүү охиндоо онцгойлон анхаарал тавьдаг  гэнэ. Бас их эрхлүүлнэ. Харин аав нь хэл амаа хазсан хүүхэд болчихно хэмээн эхнэртэйгээ ам зөрдөг байсан гэдэг. Айлгүй, маягтай байснаас эршүүд байсан нь дээр  гээд спортоор хичээлүүлэх болж. Гэтэл хэдэн жилийн дараа охин нь  эршүүд талдаа болсон учир ээж нь "эмэгтэй хүүхэд ийм байж болохгүй" гээд загвар өмсөгч Ч.Содтуяад хөтөлж авчирч өгчээ. Энэ үеэс эхлэн Х.Баярмаа загварын дамжаанд явж олон зүйл сурчээ. Түүний  загварын алхаа, гишгээ нь мэргэжлийн гэж үнэлэгдэж байна. Тиймдээ ч далайн эргийн үзүүлбэрийн шилдэг 40-д багтсан биз ээ.

“Дэлхийн мисс 2012”-ын эцсийн шалгаруулалт 12 хоногийн дараа буюу наймдугаар сарын 18-нд Өвөр Монголын Ордос хотод болох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Өвлийн хайрын дуу” кино 24 жилийн дараа эргэн ирлээ

02/03/2026

Микеланжелогийн “Эцсийн шүүлт”-ийг цэвэрлэж байна

02/03/2026

Ким Сү Хён кино урлагт эргэн ирнэ

02/03/2026

G-Dragon урд насандаа англи хүн байсан гэв

02/03/2026

Том Холланд, Зендаяа нар нууцаар гэрлэжээ

02/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.