Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Н.Төгсцогт 15:10 харьцаатай ялж хүрэл медалийн болзол хангалаа
Спорт

Н.Төгсцогт 15:10 харьцаатай ялж хүрэл медалийн болзол хангалаа

Урлаг Урлаг08/08/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-15212029942012-08-08-04-39[www.urlag.mn]8354128212012-08-08-09-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Лондонгийн олимпын боксын 52 кг-ийн жингийн тулаан дөнгөж сая ExCel спортын ордонд болж эх орноо төлөөлөн оролцож буй Монголын баг тамирчдын хамгийн отгон гишүүн, Гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт олимпийн рингэнд ээлжит өрсөлдөгчөө буулган авснаар хүрэл медалийн болзол хангалаа. Медалийн төлөө Узбекистаны залуу тамирчин Ясурбек Латиповтой нударга зөрүүлсэн тэрбээр тоглолтын эхний үед нэг онооны зөрүүтэй ялагдал хүлээсэн ч хоёр, гуравдугаар үед илүүрхсэн тоглолт үзүүлж 15:10 (4-5, 5-3, 6-2) харьцаатай ялалт байгуулснаар Монголын олимпийн түүхэнд 22 дахь медальтан болж байна. Одоо тэрбээр мөнгөн медалийн төлөө, цаашлаад аваргын алтан медалийн төлөө тоглох боломжтой юм. Цаашид мөнгөн медалийн төлөө 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, ОХУ-ын боксчин Миша Алоиантой орон нутгийн цагаар наймдугаар сарын 10-ны 20.30 цагт буюу Монголын цагаар 11-ний шөнө 03.30 цагт тоглоно.

Лондонгийн рингэнд эх орноо төлөөлж буй Монголын ширэн бээлийтнүүдээс 64 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Монголын цагаар 9-ний үүрээр 05.00 цагт рингний эзэн орны тамирчин Том Стокертэй хүрэл медалийн төлөө  тоглох билээ.

www.urlag.mn Ayu

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Олимпийн эрх авсан тамирчдыг 10 сая төгрөгөөр шагнадаг УЛАМЖЛАЛАА Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэх үү

23/07/2024

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Элтон Жон: Миний амьдрал үнэхээр зөгнөл мэт

25/03/2026

“Fantastic Film School – Global Course 2026” олон улсын кино сургалтын хөтөлбөрт оролцох уран бүтээлчдийг сонгон шалгаруулж байна

25/03/2026

“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлээр уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн хүлэг” бүтээл шалгарлаа

25/03/2026

Ширээний хөөрөг 600 гр жинтэй

25/03/2026

Дэлхийн анхны “Minecraft” парк 2027 онд Их Британид нээлтээ хийнэ

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.