Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Нүүдэлж яваа зураач
Үндэсний хөгжим

Нүүдэлж яваа зураач

Урлаг Урлаг13/08/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12309325174612012-08-13-10-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ удаагийн өдрийн зочноор Э.Отгонбаярыг урилаа. Тэрээр Монголоос анх удаа гадаадад байнгын ажиллагаатай галерей ажиллуулж байгаа нэгэн юм. Тодруулбал, Герман улсын нийслэл Берлин хотод хоёр жилийн өмнөөс "Зураг" нэртэй уран зургийн галерей эрхэлжээ. Галерейдаа зөвхөн Монгол төдийгүй олон орны уран бүтээлчдийн 20 гаруй үзэсгэлэнг зохион байгуулсан байна. Жилд арван үзэсгэлэн толилууллаа гэхэд хоёр нь монгол уран бүтээлчийнх байдаг гэнэ.

Түүний эцэг, эх нь хэвлэлийн үйлдвэрт насаараа ажиллаад тэтгэвэрт гарсан хүмүүс байжээ. Гэр бүлд нь урлагийн хүн байгаагүй бөгөөд багадаа "Би морь зурах шуналтай" гэж ярьдаг байсан тэрээр хэзээнээс уран зурагг дурласнаа мэддэггүй гэнэ. Э.Отгонбаяр эх орондро 1998 онд Монгол зургийн ангийг төгсөж уран бүтээлч болох гараагаа эхэлжээ. Тэгээд Монгол зураг болон Монголын түүхийн судлаачаар бие даан ажиллаж байгаад 2005 онд Берлин хотод Герман улсын их сургуульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр гурван жил суралцаж магистрийн зэрэггэй төгссөн аж.

Арваад жил Герман Улсад амьдрах хугацаандаа Европын холбооны улсуудын томоохон хотуудад 27 удаа үзэсгэлэн гаргасан гэнэ. Тэр нь амжилттай болсонд урамшин өөрийн галерейгаа байгуулжээ. Галерей нь тус бүр 100 метр квадрат талбай бүхий хоёр давхар гэнэ. Галерейнх нь нэг давхарт өөрийнх нь уран бүтээлүүд байнга гардаг. Харин нөгөө давхартаа уран зургийн үзэсгэлэн, хүлээн авалт, илтгэл, концерт зохион байгуулдаг аж. Хоёр жилийн хугацаанд 70 орчим арга хэмжээ зохиосон гэнэ. Энэ тухайгаа "Ямар ч арга хэмжээ зохиосон надад ашигтай. Хүн ирж л байвал зургийг минь хүмүүс үзэж байна шүү дээ" гэх.

Тэрээр "Миний хийсэн ажил бүрийн ард Монгол гэсэн нэр гарч байдаг. Эх орондоо ааваараа овоглоод гадаадад явахдаа эх орноороо овоглодог гэдэг үнэн юм билээ" гэж хуучиллаа. Берлинд хүмүүс галерейгаа дандаа өөрсдийн нэрээр нэрлэсэн байдаг гэнэ. Харин Э.Отгонбаяр галерейгаа яагаад "Зураг" гэж нэрлэсэн тухайг нь сонирхоход "Англи, Герман хэлэнд хар зураг, фото зураг, уран зураг зэрэг үгийг огт өөр өөр үгээр илэрхийлдэг. Харин Монгол хэлэнд зураг гэсэн үндсэн үг хэвээрээ яваад байдаг. Тиймээс орчуулж болдоггүй энэ үгийг Герман хэлэнд бэлэглэхээр шийдсэн" гэв.

Зочин маань сүүлийн долоон жилийн турш эх орондоо ирээгүй байгаад ирсэн аж. Тэрээр Монголд хоол хүнсний үнэ болон Улаанбаатар хотод гурван өрөө байр авах нь Берлинтэй ижил үнэтэй болсон хэрнээ хүмүүсийнх нь цалин олигтой нэмэгдээгүй байгааг гайхаж сууна лээ.

Түүний энэ удаа ирсэн шалтгаан нь Монголдоо үзэсгэлэн гаргах мөн Берлинд төрсөн хоёр хүүхдэдээ эх орныг нь үзүүлэх аж. Түүний "ОТГО арт" үзэсгэлэн "Цагаан дариум" галерейд гарч буй. Тэрээр охиноо Номин, хүүгээ Танан гэж нэрлэжээ. Эхнэр Гэрэлтуяатайгаа монголд байхаасаа үерхэж эхэлсэн байна. Одоо эхнэр нь Берлинд эдийн засагч мэргэжлээр сурдаг аж. "Урлагийн хүмүүсийн ажил нь сайхан боловч мөнгөний төлөө яваад байж болдоггүй өөрийгөө золиослодог мэргэжил юм. Тиймээс эхнэрээ өөр мэргэжилтэйд баярлаж явдаг" гэсэн юм.

Тэрээр өөрийгөө Германд амьдарч байгаа нь ердөө л нүүдэл гэж тайлбарлаад тодорхой мэдлэг, хөрөнгөтэй болсон гэж үзэхээрээ монголдоо ирж урлаг судлалын багшаар ажиллана гэж боддог тухайгаа ярив. Мөн "Манайхан үзэсгэлэн, галерей хоёрыг нэг юм гэж ойлгоод байна. Үзэсгэлэнг танхимд эсвэл хаа нэгтээ гаргаж болдог зүйл бол галерей өөрийн гэсэн бодлоготой, даргатай газар байдаг" гэв. Тэрээр цааш нь "Гадаадын оронд уран бүтээлч супер од шиг л байдаг. Галерей нь уран бүтээлчээ сонгож, зургийг нь зөөвөрлөх, байрлуулах бүх л үйлчилгээ үзүүлж, зургийг нь үнэлдэг. Мөн Германы галерейд хүн хундага хагаллаа гэхэд галерейн эзэн нь очиж та бэртсэн үү гээд өөрөө үйлчилдэг. Гэтэл манайд нэг хундага санамсаргүй хагалбал 15 мянган төгрөгөөр торгоно гэж байх юм" гэж ярив.

Э.Отгонбаяр уран бүтээлдээ гол төлөв хүн, морь хоёрыг тусгадаг бөгөөд "Хүн" хэмээх нэгэн бүтээлд нь хүн, амьтны 11000 дүрс дүрслэгдсэн байдаг аж. Энэ зургийг хоёр жил зурсан бөгөөд долоо хоног бүрт нэг бүтэн өдөр суудаг байсан гэнэ. Тэрээр "Би өдөрт 12-15 цаг тасралтгүй зурж суухдаа ус ууж, хоол иддэггүй. Тэгэхээр ариун цэврийн өрөө орох шаардлагагүй болдог. Ингэж ажиллахдаа өөрөө ч мэдэлгүй бясалгалын байдалд ордог болохоор огт ядардаггүй" гэж өгүүлж байлаа.

Ж.БАЯРСАЙХАН

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.