Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Керамикч, зураач С.Ариунаа: “Ваарчин бүсгүй” гэхээр сайхан санагддаг
Дуу хөгжим

Керамикч, зураач С.Ариунаа: “Ваарчин бүсгүй” гэхээр сайхан санагддаг

Урлаг Урлаг16/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_15588108959552012-08-16-15-30[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өчигдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд “Сар ба Аялгуу” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан чимэглэх зураач, керамикч С.Ариунаатай хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Содномын Ариунаа гэдэг. 2004 онд Ваар урлалын ангийг төгссөн. МУЭ-ийн хорооны гишүүн.

-Керамикийн урлагийг сонгон уран бүтээлээ туурвих болсон шалтгаан?

-Эмэгтэй хүнд тохирох мэргэжил юм шиг. “Ваарчин бүсгүй” гэхээр маш сайхан санагддаг байсан. Тиймээс л энэ мэргэжлийг сонгосон доо.

-Таны хувьд энэ удаагийнхаа үзэсгэлэнг чимэглэх зураг, керамикийн бүтээлийн хослолоор хийсэн байна шүү дээ. Бусад уран бүтээлчид ихэвчлэн дагнан гаргасан байдаг?

-Миний мэргэжил чимэглэх зураач, керамикч. Тиймээс компьютер гарфикаар зурсан чимэглэлийн зургууд болон сүүлд урласан ваарнуудаа тавьсан.

 -“Сар ба аялгуу” үзэсгэлэнгийн тань онцлог?

-Хамгийн анхны үзэсгэлэн маань “Шилэн зураг” нэртэйгээр шилэн дээр зурсан зургуудаар гарч байсан. Хоёр дахь үзэсгэлэн маань дан ваараар гаргаж байсан бол гурав дахь нь ваар шил хоёрыг хослуулан гаргаж байсан. Энэ удаагийн үзэсгэлэндээ би компьютер графикаар зурсан зургуудаа мөн вааруудаараа гаргасан.

-Хүмүүс ваар, керамикийн урлагийг хэр их сонирхдог вэ?

-Сонирхолгүй яахав. Хүмүүс ваарыг сонирхохоос гадна өөрсдөө хийгээд үзчих юмсан гэж их хүсдэг.

-Ваарыг урлахад хамгийн гол нь юун дээр анхаарах хэрэгтэй байдаг вэ?

-Хамгийн гол нь шавраа зөв сонгох хэрэгтэй. Мөн технологийн алдаа гаргахгүйгээр зааврын дагуу хийх нь чухал. Бусад хэлбэр дүрс хээ нь  тэр хүний сэтгэлгээний асуудал.

-Олон улсын хэмжээний үзэсгэлэнд өөрийнхөө уран бүтээлээр оролцож байсан уу?

-Оролцож байгаагүй. Энэ жилээс л оролцоно гэж бодож байгаа.

-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юундаа оршдог вэ?

-Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлдэг учраас миний мэргэжил сайхан.

-Бусад уран бүтээлчдээс ялгарах таны гол онцлог?

-Би бүтээлүүдээ гүн ухааны тал руу нь хийдэг. Жишээ нь хөзрийн ертөнц гээд бүтээлдээ хөзрийн хатад гэж хүнээр төсөөлбөл ийм байх болов уу гэж бодож хийсэн.

-Уран бүтээлчдэд “онгод” гэж байдаг. Таны хувьд?

-Байдаг. Уран бүтээлийнхээ сэдвийг нэлээн бодож явж байгаад онгод орвол шууд л хийчихдэг. Хааяа санаа олохгүй байж байгаад гэнэт санаа орж ирээд тэрийгээ хийх тохиолдол ч бий.  

-Монголдоо анх удаа компьютер графикаар зураг зурж байгаа байх?

-Тэгж бодоод л байгаа. Урьд нь би хэд хэдэн бүтээлүүдээ үзэсгэлэнгүүдэд өгдөг байсан. Дараагийнхаа үзэсгэлэнг дан графикаар зурсан бүтээлүүдээрээ гаргаж магадгүй.

-Таны цаашдын уран бүтээлийн гол зорилго?

-Сайн уран бүтээл хийх.

-Үзэсгэлэнгээ “Сар ба аялгуу” гэж нэрлэх болсны учир?

-Өдрөөс илүү шөнө амгалан тайван байдаг юм шиг санагддаг. Уран бүтээлчид ч сарыг их магтан дуулсан байдаг. Би сартай шөнө яагаад уянгалаг сайхан байдаг юм бол гэж бодохоор төсөөлөлд маань саран дээр нэгэн дагина ятга хөгжим дараад тэр эгшиг нь бидний сэтгэлд нөлөөлж уянгалаг санагдуулдаг юм болов уу гэж буудаг. Тиймээс үзэсгэлэнгээ “Сар ба Аялгуу” гэж нэрлэсэн.

Д.Төгс

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

28/07/2026
Дуу хөгжим Урлаг

Орон нутгийн аялал жуулчлалд “АРА фестиваль” шинэ жишиг тогтоож байна

28/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Sick of It All” хамтлагийн гоцлол дуучин Лу Коллер хорт хавдартай тэмцсэний эцэст 59 насандаа таалал төгслөө

27/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Буган хөшөө судлах тусгай аяллын маршрут бий

29/07/2026

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026

Реппер D4vd-ийн “Apple Music” хуудас аллагын хэргийн шүүх ажиллагааны үеэр хакердуулжээ

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.