Дэлхийн кино урлагийн түүхэнд шуугиан тарьсан орчин үеийн ололт амжилтыг богино кино илтгэж чадах юм. Учир нь хэн боловч өөрийн санааг кино-бүтээл болгон хувиргахад богино хэмжээний кино л ойр байдаг аж. Тэгвэл танд дэлхийн кино ертөнцөд цоо шинэ өнгө төрх нэмсэн богино хэмжээний 10 киног танилцуулах гэж байна. Эдгээр кинонд орчин тойронд оршин буй зүйлс бүгдээрээ бүхэл бүтэн түүхийг өгүүлж чадахуйц дурсамж, дуртгалыг хадгалж байдгийг үзүүлэх болно.
Хатгамалаар бүтээсэн кино


“Оскар”-ын наадамд шинэлэг санаа номинацид нэр дэвшиж байсан “Just Between You and me” нэртэй эл киног үзсэн хүн бүр инээмсэглэдэг гэнэ. Олон улсын үзэгчдийг байлдан дагуулсан энэ киног интернетээр үзсэн 150000 хүн үзсэн судалгаа бий. Үүнээс гадна кино шүүмжлэгчид маш богинохон хугацаанд хүмүүст олон зүйл ойлгуулсан, гайхалтай кино хэмээн тэмдэглэсэн байдаг. Кинонд зураг дарж, хотоор зугаалж буй бүсгүйн тухай өгүүлдэг бөгөөд түүн рүү үл таних хүн ойртон ирж байгаа дүрслэл гарна. Бүсгүй зургийн аппаратаа хаяж зугтсаны дараа өөрийг нь аварсан залуу түүнд аппаратыг нь буцаан өгдөг байна.
Сканерын дурсамж
Яг ийм нэртэй, сканераар бүтээсэн энэхүү кино нэг минут үргэлжилдэг. “Mindfruit” продакшны найруулагч Дамон Стиа уг бүтээлийг олны хүртээл болгосон бөгөөд ажлын байрны бэлгийн дарамтыг эсэргүүцэж буйгаа ийнхүү илэрхийлжээ. Кинонд бичиг баримт, цус, секс зэргийг дүрсэлсэн нь хоорондоо нягт уялдсан билээ. “Memoirs of a scanner” киног дуурайлгаж олон кино хийсэн нь интернэтэд хадгалагдан үлджээ.
Компаниудын таних тэмдэгийг

Сальвадор Далигийн бүтээл
1946 онд алдарт зураач Саоьвадор Дали ба
Уолт Дисней студитэй хамтран “Destino” хэмээх богино хэмжээний хүүхэлдэйн кино бүтээж эхэлжээ. Харамсалтай нь хувийн шалтган тоочиж, бүтээлээ цааш үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ зарлажээ. Хожим Уолт Дисней студийн залуу бүтээлчид хуучин хувилбарыг нь сэргээж киног бүрэн дуусгасан байна. Энэхvv богино хэмжээний хүүхэлдэйн кинонд Сальвадор Далигийн бүтээлд байдаг шиг хачирхалтай дүрслэл олон тул үзэгчид алдарт зураачийн бүтээл хэмээн нэрлэх дуртай аж.

6000 зураг “Khoda” болжээ
Таван минут хэртэй үргэлжилдэг энэ киног бүтээхийн тулд 6000 зураг зуржээ. Киноны зохиолч Реза Долатабади шоронгоос зугтаж байгаа хоригдлыг дүрслэхдээ хоёр жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсөн байна. Зэрвэс харахад гар зураг гэж мэдэгдэхгүй байгаа нь ч гэсэн хөдөлгөөн бүрт 40 орчим зураг шингээсний үр дүн гэнэ. Реза Долатабади дунд сургуулиа төгсөх гэж байхдаа энэхүү киног хийх санаагаа олсон бөгөөд кино шүүмжлэгчдээс мэргэжлийн гэсэн үнэлгээ авчээ.
Гудамжны зураг урлаг болсон нь
Нийгмийн санаа сэтгэлийг өөрчилсөн киноны тоонд “Muto” заавал багтана. Үнэхээр сонирхолтой, богино кино тул зохиогч Блу нь нэг хэсэгтээ алдаршсан гэдэг. Кинонд үзүүлсэн ханын зургууд Бонес Ариесийн гудамжинд байдаг граффит болон бусад эрээчиж, сараачсан зүйл байсан юм. Үүний даараа хотын захирагч эдгээр зургийг урлаг хэмээн үзүүлж, залууст зориулсан граффит зургийн хана, талбай гаргаж өгчээ.
Дэлхийн шилдэг богино хэмжээний кино
Нэрт найруулагч Майкль Дудок де Вит 2000 онд “Father and Daughter” буюу “Аав, охин хоёр” хэмээх богино хэмжээний кино бүтээжээ. 2001 оны “Oскар”–ын шагналт энэхүү кино нь бүх насныханд зориулагдсан бөгөөд хүмүүсийн амьдралд эцэг, эх ямар үнэ цэнэтэй болохыг мэдрүүлэхийг зорьжээ. Энэ санаагаа далайд эндсэн аавыгаа насан туршдаа хүлээж буй эмэгтэйн амьдралаар дүрсэлсэн байна.
Лэйди Гагагийн богино хэмжээний кино
“Telephone” бол дуучин Лэйди Гагагийн “The Fame Monster” хэмээх хоёр дахь цомогт багтсан дуу бөгөөд Лэйди Гага Бьонситой хамтран дуулснаар олны хүртээл болжээ. Уг дууны клип найман минут үргэлжилдэг ба Lady Gaga шоронд орж байгаагаар эхэлдэг. Клипний эхэнд дуучин маань үсээ ундааны лаазаар ороож, даашинз өмссөн байдаг хэдий ч хоёр харуул түүний бүх хувцасыг тайлж, нүцгэлдэг. Энэхүү клип дэлгэцэнд гарсан даруйдаа ихээхэн шуугиан тарьсан юм. Клипний зохиол сонирхолтой байсны дээр хувцас дизайн нь загварын ертөнцийг бут цохиж чаджээ.
“Click” хэмээх богино хэмжээний кинонд хүн төрөлхтнийг нисгэх төхөөрөмж бүтээх хүсэлтэй зохион бүтээгчийг дүрсэлсэн байдаг. Тэрбээр өөрийнх нь хүссэн төхөөрөмж бүтээдэг үйлдвэрийг олж үзээд, төхөөрөмжөө хийх аргыг мэдэж авч байгаа юм. Үүгээрээ зорилгын тухай харуулдаг. Хүн хүссэндээ хүрэхийн тулд шантралгүй тэмцэж, зорьсон зорилгоосоо няцахгүй байх ёстой гэдгийг ойлгуулахыг хичээжээ.