Алим
Өдөрт тутам нэг ширхэг алим идэж байхад ой санамжаа алдах Альцгеймерын өвчин тусах эрсдэл эрс буурдаг байна. Алиманд агуулагддаг бодис тодруулбал кверцетин нь эд эсийн дотор хавдар үүсэх явцыг саатуулах үйлчлэл бүхий бодис юм. Үүнээс гадна кверцетин нь үрэвслийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд чөлөөт радикалуудын хор нөлөөг бууруулдаг онцлогтой.
Алим нь бас хүний биеийн дархлааг сайжруулдаг, зүрх судасны системийн үйл явцыг идэвхижүүлэгч аминдэм, микроэлементээр нэн баялаг юм .
Загас
Хэн зүрхээ өвдөхөөс урьдчилан сэргийлэхийг хүснэ тэр загасны махыг аль болох ахиу идэх шаардлагатай аж. Долоо хоногт доод тал нь гурван удаа загасны махтай хоол идэх эсвэл өдөр тутамд 30 грамм загасны мах хүнсэндээ хэрэглэж байвал зүрхний шигдээс болох эрсдэл даруй тавин хувь багасдаг. Загасны махны энэ ач тустай чанар нь Омега-3 тосны хүчилд байдаг бөгөөд энэхүү хүчил нь эсийн мембраны хэвийн ажиллагаанд таатай нөлөө үзүүлдэг .
Үнэхээр ч статистик үзүүлэлтийг харахад өдөр тутмын хоол хүнсэндээ загас, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг япон болон эскимосчууд загас бага хэрэглэдэг үндэстнийг бодвол зүрх судасны өвчнөөр харьцангуй цөөн өвчилдөг байна.
Сармис
Сармисыг ханиад томугу анагаах хамгийн сайн “эм” хэмээн үздэг юм. Ялангуяа сармис байнга хэрэглэснээр хоол боловсруулах үйл явц сайжирч, ходоод, гэдэсний хавдар тусах эрсдэл эрс буурдаг.
Сармисны бас нэгэн гайхамшигтай шинж чанар нь зүрх судасны өвчнөөс сэргийлдэг бөгөөд сармисанд агуулагддаг бодис нь судасны ханыг цэвэрлэх, түүнд тогтсон тавыг зайлуулах үйлчлэлтэй.
Гүзээлзгэнэ
Хэрвээ бие организмд С аминдэм багасвал их хүч гаргалгүй түүнийг нөхөж авч болно. Үүний тулд исгэлэн амттай нимбэгнээс идэхэд л хангалттай. Гүзээлзгэнэд энэхүү аминдэм хангалттай их агуулагддаг. Гүзээлзгэнэд зөвхөн С аминдэм агуулагдаад зогсохгүй бас цус багадалтаас сэргийлэх төмөр их хэмжээтэй байдаг.
Гүзээлзгэнэ жимсэнд бас бага зэрэг будагч бодис, эфирын тос агуулагддаг. Энэ нь хавдрын эсрэг үйлчлэлтэй аж.
Лууван
Чөлөөт радикалыг саармагжуулагч бета-каротин хэмээх бодис лууванд хангалттай их хэмжээтэй байдаг. Чөлөөт радикал нь генийн бүтцийг эвдэж, хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг тул түүний үйл явцыг саармагжуулах нь биед ихээхэн тустай. Үүнээс гадна, арьс болон нүдний харааг сайжруулах эерэг талтай. Гэхдээ бета- каротин нь тосонд амархан уусдаг тул луувангийн салатанд ургамлын тос, масло, цөцгийн тосыг хольж хэрэглээрэй.
Перец
Хурц перец нь бодисын солилцоог сайжруулдаг тул жингээ хасах сонирхолтой хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэх нь илүү тустай байдаг. Ам дарвигнуулсан халуун амт гаргач капсацин нь ходоодны шүүсийг ялгаруулдаг бөгөөд ходоод гэдсэнд агуулагдаж буй амархан үржигч хорт бактеруудыг устгадаг юм.
Амтат чинжүү нь хүний биед бас ашигтай. Амтат чинжүү нь С аминдэмээр баялаг бөгөөд будагч бодис болох лютеолиныг ч бас агуулдаг. Энэхүү лютеолин нь бага хэмжээтэй байсан ч хавдрын томрох үйл явцыг сааруулах чадвартай. Мөн нас ахих үед үүсдэг зүрх судасны өвчний хүндрэлүүдээс сэргийлнэ.
Гадил жимс
Гадил нь өег бас нүүрс усаар тун баялаг жимс. Гадил жимсэнд сахарыг цусанд амархан нэвчүүлэх үйлчлэлтэй төрөл бүрийн бодис агуулагддаг. Нэг ширхэг гадил жимсэнд хүний өдөр тутам авах ёстой нийт магнийн зургааны нэг хувь нь агуулагдаж байдаг.
Ногоон цай
Ногоон цайны ид шидийн гайхамшиг нь катехин хэмээх бодисонд бий. Энэхүү био идэвхит бодис нь судас хатуурах явцыг сааруулж, түрүү булчирхайн хавдраас сэргийлдэг.
Жингээ хасахад ногоон цай хамгийн сайн үйлчлэл үзүүлдэг. Илүүдэл өөх тосыг сайн хайлуулахын тулд өдөр тутам дөрвөөс багагүй аяга ногоон цай уух хэрэгтэй. Харин хар цайнд катехин агуулагддаггүй юм. Учир нь хар цайг боловсруулах явцад энэ бодис устаж алга болдог.
Буурцаг
Буурцаг нь В-гийн төрлийн аминдэм болон лецитин ихээр агуулдаг. Тэгвэл В-гийн төрлийн аминдэм нь мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Буурцаг нь уургын гол эх үүсвэр болдог бөгөөд амьтны гаралтай уургийг ч орлуулах чадвартай.
Буурцгийг Азийн улс орны хүмүүс илүүтэй хэрэглэдэг юм.
Сүү
Сүү нь хоол хүнсний анхдагчийн нэг. Сүүнд уураг, амархан шингэдэг тос, биед тустай сахар лактоз агуулагдана. Мөн сүү нь кальцаар нэн баялаг.
Эрдэмтэд залуу насандаа хуримтлуулсан кальцийн нөөц нь нас ахихад үе мөчний өвчнөөс илүүтэй сэргийлдэг. Кальци нь мэдрэлийн системийн үйл ажиллагаа буурахад зайлшгүй хэрэгцээтэй.
Интоорын шүүс
Зарим нэг натурал бүтээгдэхүүнийг эмийн оронд хэрэглэсэн ч болно. Тухайлбал: Биеийн хүчний ачаалал ихсэх үед булчин өвдвөл интоорын шүүс уух хэрэгтэй. Ялангуяа тамирчид ачаалал ихтэй бэлтгэл сургуулилтын дараа интоорын шүүс уухад булчингийн хурц өвдөлтийг мэдэрдэггүй байна.
Харин спортоор хаяа нэг хичээллэдэг хүмүүс алимны шүүс уухад хангалттай гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар интоорын шүүсэнд үрэвслийн эсрэг үйлчлэл үзүүлдэг антиоксидантууд агуулагддаг.