Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Нийслэлчүүдийн анхааралд: Өнөөдрөөс шинэ журам мөрдөгдөнө
Сонгодог уран зохиол

Нийслэлчүүдийн анхааралд: Өнөөдрөөс шинэ журам мөрдөгдөнө

Урлаг Урлаг27/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpg498827512012-08-26-19-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн долоо хоногт болсон НИТХ-ын хурлын II ээлжит бус чуулганаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. Энэхүү цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэнээр замын хөдөлгөөний ачаалыг 20 хүртэлх хувиар бууруулах давуу талтай гэж үзэж байгаа бөгөөд үр дүнгээ өгч эхэлбэл цаашид үргэлжлүүлэх юм. Маргаашнаас эхлэн ирэх аравдугаар сарын 27-ныг хүртэл дараах шийдвэрүүдийг нийслэлчүүд хэрэгжүүлж эхлэх болох нь ээ.
  
Та аль замаар явж болохгүй вэ?

Маргааш өглөө та гэрээсээ гарахдаа  автомашины улсын дугаарын төгсгөлийн тоогоо шалгах учиртай. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоогоор ялган ажлын өдрийн 07.00–22.00 цагийн хооронд Нийслэлийн зарим хэсэгт зорчих эрхийг хязгаарлахаар болсон. ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн дарга С.Энхбат “Энэ шийдвэр хэрэгжиж эхэлсэнээр замын хөдөлгөөний ачааллыг 20 хүртэл бууруулж чадна гэдэгт бид итгэлтэй байгаа. Дараахи маршрутад хотын төвийн ихэнх замуудад зорчихыг хязгаарласан тул жолоочид гэрээсээ ч гарах хэрэггүй болов уу” гэсэн юм.
 

Хязгаарлагдсан замууд
  • Их тойруу зам болон түүний доторх замуудад,
  • Энхтайвны өргөн чөлөөнд Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгт, 
  • Наадамчдын гудамж замд Төв аймаг салдаг уулзвараас ТЭЦ-3-ын зүүн урд уулзвар хүртэлх хэсэгт, 
  • Чингисийн өргөн чөлөөнд ТЭЦ-3-ын зүүн урд уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх хэсэгт,  
  • Чингэлтэйн өргөн чөлөөнд 32-ын тойргоос 7 буудлын уулзвар хүртэлх хэсэгт, 
  • Дарь-Эхийн замд Бэлхийн уулзвараас Сансарын ШТС-ын уулзвар хүртэлх хэсэгт, 
  • Доржийн гудамж, 
  • Энэбишийн өргөн чөлөө, 
  • 120 мянгатын тойрог – ХААИС-ийн уулзвар, – Нарантуулын уулзвар хүртэлх замын хэсгүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.
Хязгаарлалтыг дараах байдлаар тогтооно:
 


Уг хязгаарлалтад түргэн тусламж, цагдаа, тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Мөн энэ зохицуулалт нь нийтийн амралтын өдөр болон, баяр наадмын өдрүүдэд хамаарахгүй юм байна.


Ингэж иргэдийн автомашинд тодорхой хэмжээний хязгаарлалт хийж байгаа тул хэрэглэгч нарт татварын хөнгөлөлт үзүүлэх тухай мэдэгдэж байна. Замын хэт ачааллыг зохицуулах ажилд 150 туслах ажилтаныг ажиллуулахаар болсон байна. 

Нийтийн тээврийн хэрэгслүүд нэгдүгээр эгнээгээр зорчино

Энхтайвны өргөн чөлөөний 25 дугаар эмийн сангийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус явах юм. 


Энхтайвны өргөн чөлөөний 25 дугаар эмийн сангийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар хооронд явдаг нийтийн тээврийн чиглэлүүд

Захуудын цагийн хуваарь өөрчлөгдлөө


Иргэдийн ажил эхлэх, тарах цагтай томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарь давхцаж байснаас замын түгжрэл, осол, зөрчил бол жирийн үзэгдэл болоод байсан. Энэ асуудалд цэг тавих үүднээс томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарийн өөрчөлтийг НИТХ-ын төлөөлөгчид дэмжсэн юм. Тиймээс дараахи цагийн хуваарийн дагуу томоохон үйлчилгээ төв, захууд наймдугаар сарын 27-наас буюу маргаашнаас эхлэн ажиллана. Үүнд,

www.urlag.mn Ayu

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.