Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучид ашиг, орлого өндөртэй ажиллаж байна
Нийгэм

Дуучид ашиг, орлого өндөртэй ажиллаж байна

Урлаг Урлаг30/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpg3472668582012-08-30-12-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүх төрөл, жанарын дуучдын хувьд ид сезоны улирал үргэлжилж байгаа аж. Наадмаас хойш дуучид Цагаан сар хүртэл өндөр орлоготой байдаг аж. Наадмын дараа аймаг, сумын наадмуудаар нутгийн болон морины сэдэвтэй дуу дуулдаг дуучид халтуур гэж нэрлэдэг ажил ихтэй байдаг бол хайрын болон найрын сэдэвтэй дууны уран бүтээлчид намрын гурван сар ядаргаанд ортлоо ажилладаг ажээ.

Энэ жилийн хувьд Луу жил гээд хурим, найр цөөхөн гэх боловч Хуримын ордны захиалгууд, рестораны захиалгууд их байгаагийн сацуу нийтийн дууны голдуу уран бүтээлчид ашиг, орлого ихтэй ажиллаж байгаа аж. Хэн ч танихгүй уртын дуучин л гэхэд хүүхдийн үсний найранд дуулахын төлөө 300 мянган төгрөг нэхэж байгаа гэнэ. Мөн СУИС-ийн дуулаачин ангийн оюутнууд 50-100 мянган төгрөгөөр өөртөө таарсан халтуурын ажил хийж байгаа аж.

Ямартаа ч хуриманд дуулах хамгийн өндөр ханшийг МУСТА Б.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар тогтоогоод байгаа бөгөөд нэг сая төгрөгөөр, хямдруулж дуулахдаа 800 мянган төгрөгөөр дуулж байгаа гэнэ. Хурим, найрын арга хэмжээнээс гадна есдүгээр сарын 1-нээс эхлэн хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор төрөл бүрийн тоглолт, шоу цэнгээнүүд үзэгчдийг уйдаахгүй бололтой. Ийнхүү улсад нэг ч төгрөгний татвар төлдөггүй дуучид ашиг орлого ихтэй л яваа аж.
П.Сүндэр (www.wikimon.mn)

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нацистуудын дээрэмдсэн уран зургийг хууль ёсны эзэнд нь буцааж өгөхөөр болжээ

07/09/2026

Фредди Меркури өнөөдөр 80 нас хүрэх байлаа

07/09/2026

Загвар өмсөгч, фитнесс модель Э.Эрдэнэцогтыг нас барсан гэх мэдээлэл худал

07/09/2026

Өнөөдөр дуучин, хийлч Ц.Энгүүний төрсөн өдөр

07/09/2026

Баянхонгор аймгийн сурагчид олон улсын бүжгийн уралдаанд тэргүүн байр эзэлжээ

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.