"Матрикс" киногоор олонд танигдсан Холливуудын жүжигчин "Keanu Reeves" өнөөдөр 48 нас хүрч байна. Сайхан залуу, чадвартай жүжигчин гэж үнэлэгддэг тэрбээр өнөөдөр уйтгартай ганц бие эрийн амьдралаар замнаж байна. Түүний "гунигтай" гэж тодорхойлох болсон амьдрал руу хором өнгийе.
Keanu Reeves 1964 онд Канадад төрсөн. Түүнийг 3 настай байхад аав нь хар тамхи худалдаалсан хэргээр шоронд оржээ. Үүнээс хойш тэрбээр төрсөн эцэгтэйгээ нэг ч удаа уулзаагүй гэдэг.
Харин ээж нь энэ явдлын дараа дөрвөн удаа гэрлэжээ. Энэ болгонд Keanu сургуулиа солих хэрэг гардаг байсан ч хаана ч очсон "гавал" гэж үнэлэгддэг байжээ.
Тэрбээр анх найман настай байхдаа хүүхдийн драмын жүжигт, 15 настай "Ромео Жулетта"-гийн дурлалт залуугийн дүрд тогложээ. Харин хожим том болоод алдарт "Гамлет"-ын гол дүрд тоглосноор найруулагчдын нүдэнд өртөж чадсан юм.
Жүжигчин Сандра Буллоктой хамтран "Хурд" кинонд тоглосон нь түүний жүжигчний чадварыг олонд таниулсан. Гэхдээ тэрбээр ихэнхидээ эерэг дүрд тоглодог.
"Матрикс" бол түүний "брэнд" кино. Үзэгчид түүний хамгийн сайн бүтээсэн дүр гэдэг.
Энэ сайхан залуу нэг ч удаа гэрлэж байгаагүй. Олны өмнө ил гарсан таван найз бүсгүйтэй байсан ч өнөө хүртэл гэрлээгүй.
Тэрбээр олон жил үерхсэн найз бүсгүй Jennifer Syme-тэйгээ гэрлэхээр төлөвлөж байжээ. Харин 1999 онд тэдний анхны охин амьгүй төрсөн нь тэдэнд уй гашуу авчирсан. Үүнээс илүүтэйгээр 2001 онд Jennifer Syme авто ослоор нас барсан нь Keanu Reeves-ийн амьдралыг орвонгоор нь эргүүлж орхисон түүх бий.
Keanu Reeves-ийг "Сүйт бүсгүйтэйгээ хамт аз жаргалаа булшилсан" гэдэг. Тэрбээр "Та нар ажил жаргалтай, сайхан амьдрах хэрэгтэй. Харин би тийм биш" гэж ярилцлага өгч байжээ.
Шарлез Терон гэх зэрэг Холливудын сайхан бүсгүйчүүдтэй болзож байсан ч нэг нь ч түүний гэргий болж чадаагүй. Keanu Reeves-д нууц хүүхэд байдаг гэж ярьдаг ч албан ёсны намтарт нь нэг ч хүүхдийн нэр байдаггүй аж.
2010 онд Keanu-ын гудамжинд хачиртай талх идэж суугаа зураг хэвлэлүүдээр тарсан нь "Матрикс"-т дуртай үзэгчдийг цочролд оруулсан юм. Тэрбээр кинонд тоглохоо больж "гудамжны" гэгдэх болов.
Keanu Reeves одоо 48-тай. Тэр архи ууж, гудамжаар тэнэхээ больсон ч уйтгартай гоонь эр хэвээр. Тэрбээр хамгийн сүүлд 2011 оны дөрөв дүгээр сард "Bill & Ted" гэдэг олон ангит кинонд тоглох урилга авсан. Гэсэн ч сүйт бүсгүйнхээ араас гашуудсаар…
Б.Баяр