Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Пикассо ирлээ

Пикассо ирлээ

Урлаг Урлаг09/09/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_ирлээ4268526642012-09-09-11-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Тиймээ, их зураач Пабло Пикассо ирж байна. Түүнтэй хамт уран зураг үзэж, энэ гайхамшигт урлагийн тухай хөөрөлдөх боломжийг сэтгүүлч Өвгөнхүүгийн Рагчаасүрэн “ПИКАССО ИРЛЭЭ” номоороо бидэнд олголоо.

Зохиогч энэхүү шинэ бүтээлээрээ уншигч үзэгчид урьд нь төдийлөн танилцаагүй өвөрмөц нэгэн галерейг цогцлоохыг зорьжээ. Өөрөөр хэлбэл зохиогч уран зургийн тухай өөрийнхөө сэтгэл хөдлөл, бодролоо эсээ хэмээх өгүүллийн төрлөөр хүүрнэснээ өргөн барьсан нь энэ. Ийнхүү “Эсээний галерей” үүдээ нээж, үзэгчидээ урин заллаа.

Уран зураг үзсэн хүний нүд баясан сэтгэл сэргэдэг. “ПИКАССО ИРЛЭЭ” номонд орсон эсээнүүдийг харин уншиж байж гоо сайхны таашаал мэдрэмж авна. Уншигчид нь энэхүү галерейд зочлонгуутаа  эдүгээ цаг үе, байгаль дэлхий, хайр дурлал, андын  нөхөрлөл, хүний мөс зан чанарын тухай ярианд татагдан орцгооно. Мэдээж суут зураачид, тэдний уран бүтээлийг сонирхоно.

“Эсээний галерей”-д дэлхийн шилмэл 48 уран зураг дэлгэгджээ. Эдгээр нь гол төлөв анх бүтээгдсэн эхээр нь зохиогчийн үзсэн уран зургууд. Энэ бүтээлүүдийг импрессионистууд, орчин үеийн хийсвэрлэх, модерн урсгалын төлөөлөгчид, сэргэн мандлын үеийн аугаа суутнууд, Оросын сонгодог реалист зураачид зуржээ. Галерейд харилцан адилгүй заримдаа бүр эсрэг тэсрэг ч гэж хэлж болохоор, янз бүрийн урсгал чиглэлээр бүтээгдсэн  уран зургууд байгаа. Их зураач Рембрандтын  туурвисан  “Цэцэгсийн охин тэнгэр” зураг сэргэн мандлын үеийн сонгодог уламжлалаар бүтээгдсэн бол зураач А.Модильянигийн “Бүрх малгайтай бүсгүй” хөрөг зураг илэрхий чөлөөт сэтгэлгээний хэв шинжийг илэрхийлдэг. Зураач Ю.Ракша зурсан  “Миний ээж” гэдэг зурагнаас бадрангуй  тэмүүлэлт романтизм дуурсан тодроход зураач В.Кандинскийн “ Улаан талбай” зураг  илүү хийсвэрлэсэн өөр хурц өнгө төрхтэй. Галерейд мөн Дорнын уран зураг Нанхиад, Наран улсаас гадна Монголын зураачдын зургууд ч багтжээ. Дийлэнх нь манай үзэгчид төдийлөн үзэж танилцаагүй зургууд байна.

Уншигчид нь “ЭСЭЭНИЙ ГАЛЕРЕЙ”-д зочлонгуут л үзэгчид болон хувирна. Нэг үгээр хэлбэл Оросын Санкт Петербургийн Эрмитаж, Москвагийн Третьяковын галерей, Парисын Лувр, Лондоны Үндэсний галерей, Нью-Иоркийн Метрополитан, Германы Дрездены галерей гээд энэ дэлхийн шилдэг уран зургийн музейнүүдээр аялна. Мөн түүнчлэн сүүлийн үед олноор нээгдэж байгаа өөрийн эх орныхоо уран зургийн галерей, үзэсгэлэнгүүдээр ч зочилно.

Номын зохиогч нь хар багаасаа уран зурагт шимтэн хорхойсож, явсан газар бүрийнхээ галерей үзэсгэлэнгээр нь орж үзэж сонирхохын хажуугаар энэ гайхалтай урлагийн тухай эрж хайж, ухаж мөшгөж олж мэдэрсэн бүхнээ уншигч, үзэгчидтэйгээ харамгүй хуваалцаж байна. Сонгодог уран зургийн тухай урьд нь дуулдаагүй шинэ сэргэг сонин сурвалжийг ч нээж илрүүлэхийг тэрвээр зорьжээ. Эсээнүүдэд зураач, уран зургийнх нь тухай уншигчдын мэдлэг, мэдрэмжийг шалгах оньсого, таавар ч багтсан. Галерейд орж ирээд зураг хараад ухаан алдсан үзэгчдийнхээ нүд сэтгэлийг нь түрхэн атугай ч амраахыг хичээсэн нь энэ гэнэ.

Сэтгүүлч  Ө.Рагчаасүрэн “Пикассо ирлээ” номоороо ийнхүү эсээгээр бүтээсэн өөрийн гэсэн уран зургуудаа дэлгэн харууллаа. Бичлэгийн бие даасан онцлог төрлөөр уран зургийн тухай хүүрнэсэн  “Эсээний галерей” уншигч, үзэгчидээ урьж байна. Аугаа Пикассо зураачийн өмнөх болон дараа үед нь бүтээгдсэн  уран зургийн дээжистэй шимтэн танилцах  аяллаа ингээд эхэлцгээе. “ПИКАССО ИРЛЭЭ” галерейн уран зургууд нь танд “Жаазтай эсээ” болон очлоо.

“ЭСЭЭНИЙ ГАЛЕРЕЙ”-д  тавтай  морилно уу!

Гоо сайхан та бүхнийг ямагт ивээх болтугай! 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.