Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Д.Нармандах: Тайзан дээр үнэтэй гоёл хэрэглэх шаардлагагүй
Дуу хөгжим

Д.Нармандах: Тайзан дээр үнэтэй гоёл хэрэглэх шаардлагагүй

Урлаг Урлаг09/09/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_тэргүүний_ажилтан_Д.Нармандах6342905652012-09-09-12-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Булангийнхаа энэ удаагийн зочноор УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Нармандахыг урилаа.

-Таныг тоглолт болгоныхоо зүлт чимэглэлийг цуглуулдаг гэж сонссон. Цуглуулга чинь хэр арвин болсон бэ?

-Тийм ээ. Тоглолт болгоныхоо гоёмсог зүүлт чимэглэлийг цуглуулсаар байгаад одоо овоо цуглуулгатай болсон доо. Гэхдээ зүүлт чимэглэлийнхээ ихэнх хэсгийг гээчихсэн. Хувцас эдлэлийн хэсэгт гогодож орхигдох юмуу өрөөснийг нь хаячихсан ээмэг зүүлт ч нэлээд байгаа. Харин яг бүрэн бүтэн байгаа  нь 10 гаруй жүжгийн дүрд тоглохдоо хэрэглэсэн ээмэг зүүлт бий.

-Жүжиг болгоныхоо дүрд тохируулж ээмэг зүүлтээ авдаг юмуу?

-Мэдээж, тухайн жүжгийнхээ дүрийн онцлог, хувцасны хэв загвар, өнгө зүс, үс засалт, нүүр будалтандаа тохируулж ээмэг зүүлтээ сонголгүй яахав. Тэгэхдээ ихэнх ээмэг зүүлтээ би өөрөө хийчихдэг юм. Тухайлбал “Саран хөхөө” жүжгийнхээ дүрд хэрэглэх ээмэг зүүлтээ дэлгүүрээс материалыг нь авсан.

-Тэгэхээр та цуглуулгынхаа багагүй хэсгийг өөрөө урласан гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ бидний тоглох дүрийн зүүлт чимэглэлийг театрын хувцас хэрэглэлийн хүн маань тавьж өгдөг л дөө. Харин түүнийг нь театрын жүжигчид маш олон удаа ээлжилж хэрэглэсээр байгаад хэт хуучирчихсан юмуу эсвэл аль нэг хэсэг нь гээгдсэн байдаг юм. Тийм болохоор би түүнийг нь засч сэлбээд арай өөр хэлбэрээр өөрчилж, шинэчилж хийгээд жүжигтээ хэрэглэдэг гэсэн үг. Бас монгол үндэсний загвартай болон сонгодог жүжигт тохирохуйц жижиг сажиг хэрэглэл, гоёлын зүүлтээ өөрийнхөө хүссэн хэлбэр загвараар хийж чадна. Материал ч их элбэг болсон байна лээ.

-Тэгвэл чимэглэлийнхээ материалыг хаанаас, яаж авдаг юм бэ?

-Өмнө нь иймэрхүү чимэглэлийн материал ховор байсан болохоор олдоц муутай байлаа. Тэр үед бэлэн чимэг зүүлт аваад л хэрэглэчихнэ. Харин одоо бол харьцангуй элбэг болсон болохоор материалын сонголт ч арвин болжээ. Би бүр монгол үндэсний загвартай унжлага бүхий ээмэг олныг хийж сурсан шүү. Улаан, цагаан өнгөөр хэлхээд л үнэхээр сонирхолтой загвар гаргасан. Гоёлын ээмэг зүүлтний материалаа аль болох хямд төсөр зүйлээр сонгохыг хичээдэг. Яагаад гэвэл, тайзан дээр учиргүй их үнэ цэнэтэй зүүлт чимэг хэрэглэх шаардлагагүй шүү дээ. Харин тайзан дээрээс хүний хараа булааж, гялалзаж гялтганаж харагдаж чадахуйц мөнгөлөг өнгийн материал сонгодог.

-Хамгийн их хөдөлмөр, зардлаар бүтсэн гэж болохоор ээмэг зүүлт чинь?

-Гоёлын шигтгээ, жижиг чулуу, утас, төмөр гэх мэт жижиг сажиг зүйлсээ багтаагаад 10 гаруй мянган төгрөгөөр бүтсэн зүүлт чимэглэл хийж байсан удаатай. Түүнээс хойш мөн л багагүй цаг зав, хүч хөдөлмөрөөр бүтсэн зүүлт чимэглэл цөөнгүй хийсэн. Цуглуулгын маань хамгийн их хөдөлмөр шаардсан, бас арай илүү өртгөөр хийсэн ээмэг зүүлт ганц л бий.

-Танд тоглолтоос бусад үед цуглуулгынхаа чимэглэлээс хэрэглэх тохиолдол гардаг уу?

-Үгүй ээ. Тайзны гоёлыг амьдралд хэрэглэнэ гэж хэзээ ч байхгүй. Тухайлбал би хамгийн үнэтэй, хамгийн гоёмсог чимэг зүүлтээ энгийн үедээ бол огтхон ч хэрэглэхгүй гэсэн үг. Харин тоглолтоос бусад үедээ ихэвчлэн мөнгө, монетон эдлэл гэх мэт чанартай чимэглэл хэрэглэх дуртай.

-Цуглуулгыг чинь найз нөхөд тань мэдэх үү. Гоёмсог чимэглэл бэлэглэдэг болов уу?

-Мэднэ шүү. Охин маань миний сонирхлыг мэддэг болохоор гоёл чимэглэлийн зүйлс бэлэглээд сурчихсан гэх үү дээ. Туркт байхдаа гоёлын ээмэг, бөгж хүртэл байнга явуулдаг.

Р.Есүй

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Silk way star” олон улсын уралдааны ялагчаар Ч.Мишээл тодорлоо

23/11/2025
Дуу хөгжим Урлаг

Г.Дарамзагдын нэрэмжит олон улсын мэргэжлийн дуулаачдын уралдаан болж байна

19/11/2025
Дуу хөгжим Урлаг

Домогт Фредди Меркьюригийн дурсгалд зориулан зоос гаргажээ

18/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Silk way star” олон улсын уралдааны ялагчаар Ч.Мишээл тодорлоо

23/11/2025

ФОТО: “Black panter” киноны од, жүжигчин Чадвик Боузман агсан “Холливуудын алдрын гудамж”-нд одтой боллоо

21/11/2025

2026 оны “Met Gala”-гийн сэдэв зарлагдлаа

21/11/2025

Хамгийн ганган оддын жагсаалтад Азиас G-Dragon багтжээ

21/11/2025

Дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан дэлхийн “анхны тооны машин”-д Францын шүүх экспортын хориг тавьжээ

21/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.