Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Орон зайн айзам: CocoRosie
Уртын дуу

Орон зайн айзам: CocoRosie

Урлаг Урлаг18/09/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3604144528a58bd9big9922245312012-09-18-10-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл


Эл дол болсон дэмий яриа, цухал төрүүлэм шуугианаас залхаж байна уу? Тийм бол тэр бүхнээс завсарлага авч, чихэвчээ зүүгээд хөгжмөө асаагаад үзвэл яасан юм? Чихнээ эгшиглэх аялгуу тайвшрал, амралт авчрах төдийгүй өөр орон зайд аялуулж, мэдрэмжийг тань шинээр хөглөх нь гарцаагүй.

Эртний цайзын булангийн өрөөний үүдийг нээвэл өвсөн дунд “хөвж” буй завь, индиан далайчин, сахалтай охид таныг угтана. Цааш алхвал өөр юу хүлээж байгаа бол?

Францад үүссэн Америкийн “CocoRosie” хамтлагийг эгч дүү Сиерра Кассиди буюу Коко, Бианко Кассиди буюу Рози нар бүрдүүлдэг. Экспериментал, блюз, электроника, хип хоп урсгалыг сүлсэн тэдний хөгжим, клип заримдаа үлгэрт итгэдэг жаахан хүүхэд, “галзуу” бүхнийг турших дуртай өсвөр насныхныг санагдуулдаг ч анхааралтай сонсвол эмзэг мэдрэмж, төсөөллийн хязгааргүйг ч мэдрэх болно. Тэдний бүтээлийн хөдөлгөгч хүч нь “Үхэл, морьд, сахиусан тэнгэрүүд” хэмээн Коко нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Этгээд, хачныг нь гайхагчид цөөнгүй боловч хэзээ ч том болохгүй хүүхдүүд мэт тэдний үйлдэл хийгээд уран бүтээл нь өдгөө инди, экспериментал хөгжмийн ертөнцийн салшгүй хэсэг болсон билээ.

Тэднийг таван настай байхад эцэг, эх нь салснаар шинэ амьдрал эхэлжээ. Индиан гаралтай ээж нь охидоо бүтээлч сэтгэлгээтэй, нийгмийн хэв загварт баригддаггүй хүн болж төлөвшүүлэхийг хүссэндээ уран зургийн галерей, музейгээр байнга дагуулан явж, жил бүр мужаас муж руу нүүдэллэн амьдардаг байв. Охид насанд хүрэх үед ээжийнх нь хүсэл биелж, Коко Парисын консерваторт дуурийн дуучны мэргэжлээр суралцаж эхэлсэн бол Рози зурагт авьяастайн дээр зохиолч болохоор Нью-Йоркт хэл шинжлэл, социологи судалж эхэлжээ. Үүнээс гурван жилийн дараа Рози бүхнээс холдохоор шийдэн дэлхийг тойрох аялалд гарсан нь Парист, эгч рүү нь хүргэж өгчээ. Урлагийн ертөнцөд өөрчлөлт авчрахыг хүссэн эгч дүү хоёр шөнөжин ярилцаж суугаад хамтлаг байгуулахаар тохиролцон, Кокогийн угаалгын өрөөнд анхны цомгийнхоо дуунуудыг зохиосон гэдэг. Тэд өөрсдийгөө олохоор өөр өөр газар очсон ч хайсан үнэт эрдэнэ нь дотор нь нуугдаж байсныг ийн нээцгээсэн юм.
 

Парисын жижигхэн байрны угаалгын өрөөнөөс үүдэлтэй анхны цомог “La maison de mon rкve” буюу “Миний зүүдний байшин” төсөөлснөөс нь ч их амжилт олж, инди хөгжмийн томоохон студийн нэг “Touch and go records”-ын анхаарлыг татав. Ингэснээр тэдний өмнө хөгжмийн ертөнц үүдээ цэлийтэл нээж, ногоон гэрэл аслаа. Хоёр дахь цомог “The Adventures of Ghosthorse and Stillborn”-оо ээжийнхээ Франц дахь фермд бичүүлсэн нь өмнөх амжилтыг эвдсэнээс хамгийн чухал нь шүүмжлэгч, судлаачдад өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлсэн явдал байлаа. Индианчуудын бөө мөргөл, бага насны аяллууд, аав, ээжийнхээ тухай тусгасан уг цомог одоо ч хамтлагийн хамгийн шилдэг бүтээл хэмээн үнэлэгддэг.

““CocoRosie”-ын бүтээлийг сонсмогц тэдний үлгэрийн ертөнц нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөх шиг. Заримдаа сонсогч тэрхүү ертөнцийн нэг баатар болчихдог” хэмээн Роллинг Стоунз сэтгүүлд бичсэн нь бий. Тэд төрөл бүрийн урсгалыг бүтээлдээ шингээхээс гадна хүүхдийн цохивор хөгжим, аман хуур зэргийг ч ашигладаг. Түүнчлэн их хотын чимээ, хүмүүсээс ангид байж, дотоод дуу хоолойгоо сонсохыг хүсдэг учраас бүтээлийнхээ ихэнхийг Францын хөдөө, тосгонд бичдэг аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

П.Лхагвадуламын уран бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.