Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Т.Билгүүн: Хүмүүс намайг хошин урлагийн жүжигчин гэж зуун хувь хүлээн зөвшөөрөөгүй байна
Үндэсний хөгжим

Т.Билгүүн: Хүмүүс намайг хошин урлагийн жүжигчин гэж зуун хувь хүлээн зөвшөөрөөгүй байна

Урлаг Урлаг19/09/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.Билгүүн3863456292012-09-19-21-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Шинэ үе” продакшины залуу жүжигчин Т.Билгүүнтэй уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар цөөн хором ярилцлаа.

–Танд энэ өдрийн  мэнд хүргэе?

-Чамд болон танай сайтын уншигч олонд энэ өдрийн мэнд хүргэе.

–Тоглолт амжилттай явагдаж байна уу?

-Тоглолт маань нэлээд гайгүй болсон юм болов уу, үзэгч олон ам сайтай байна. Бүр тасалбар нь хүрэлцэхгүй, хомсдолд орсон шүү. Баасан гариг болон амралтын өдрүүдэд хоёр удаа тоглосон. Би өөрөө тоглолтоо магтах нь бас юу юм. Үзэгчдийн байр байдлаас харахад ямар ч байсан, бид сэтгэл хангалуун байгаа.

–Дараагийн уран бүтээл тань юу байх бол?

-Ерөнхийдөө, манай уран бүтээлчид ээлжит тоглолтынхоо хажуугаар шинэ тоглолтын зохиол дээр сууж байдаг. Дараагийн тоглолтынхоо нэрийг хараахан өгч амжаагүй байгаа. Ирэх сарын сүүлээр тоглогдох байх. Энэ маягаар бид уран бүтээлийн шахуу хуваарьтай ажиллаж байна.

–Кинонд тоглох санал хэр их ирдэг вэ, танд?

-Ирнэ ээ, гэхдээ ихэвчлэн завгүй байдаг учраас тэр болгон тоглож амждаггүй. Манай уран бүтээлчид жилийн 365 хоногийн 200-д нь тоглолттой байдаг. Бас орон нутгийн иргэддээ уран бүтээлээ хүргэнэ. Тоглолт болохоос өмнө бэлтгэл сургуулилт хийнэ гээд л нэлээд хугацаа зарцуулдаг шүү дээ.

–Энэ зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэв?

-Өнгөрсөн жил тоглолтоос тоглолтын хооронд их шахуу ажилласан. Тиймээс энэ зун тэр байдлыг дахин давтахгүй, гэр бүлдээ цаг гаргаж их сайхан амарсан.

–Мэргэжлээ хэрхэн сонгож байсан бэ?

-Дунд сургуулиа төгсөөд СУИС-д шалгалт өгч үзье гэж бодсон юм. Тэгээд л шалгалтанд тэнцэж, жүжигчний ангид орсноос хойш өнөөг хүртэл урлагт зүтгээд явж байна. Түүнээс биш яг жүжигчин болно гэж нэг их хүсч тэмүүлсэн зүйл байхгүй. Гэхдээ одоо санамсаргүй явж байгаад хөл тавьсан урлагийн ертөнцдөө маш их хайртай. Ажилдаа ч дуртай, юм бүхэнд чин сэтгэлээсээ хандахыг хүсдэг.

–Анхны дүр тань ямар дүр байсан бэ?

-Анхны дүр гэж юу байхав дээ. Оюутан байхдаа би “Шинэ үе” продакшиндаа орж байсан. Тоглолтын үеэр олны хэсэгт гарна, аз тохиовол ганц үг хэлээд л буцаад ордог байлаа. Тэр үед тоглолтын эхэнд, төгсгөлд сайхан бүжиглэнэ шүү дээ. Ямар одоогийнх шиг ийм тарган байсан биш, дажгүй хөөрхөн хүү байлаа. Сургуульд сурахын зэрэгцээ продакшиныхаа тоглолтод оролцож, уран бүтээлч ах эгч нараасаа давхар суралцана. Одоо ч бас суралцаад л явж байна. Мундаг сайн жүжигчин болоогүй байна, би.

–Хошин урлагийг хэтэрхий шоу хөөсөн, мөнгөний уран бүтээл хийдэг гэж шүүмжилдэг хүмүүс их байдаг. Харин таны хувьд?

-Шүүмжлэлээс би авах юмаа авч, хаях юмаа ч хаяна. Тэрнээс биш, янз бүрийн маргаан үүсгэж учиргүй муудалцаад байх нь юу юм. Хошин урлагийн талаар өөрийн гэсэн мэдлэгтэй, тэгээд бас монголын хошин урлаг хөгжлөөрөө дэлхийд аль түвшинд яваад байна. Юу нь болохгүй байна вэ гэдгийг хүмүүс хэлэх хэрэгтэй л дээ. Харин хошин урлагийг огт мэдэхгүй хүн уран бүтээлчдийг шүүмжлэх нь утгагүй байх. Хэрвээ заавал шүүмж хэлэх ёстой юм бол гавьяат жүжигчин Б.Батзаяа, Б.Туяа, Л.Чаминчулуун багш нар маань л шүүмжлэх болов уу.

–Хошин урлагаас өөр төрлийн уран бүтээлд тоглох бодол байдаг уу?

-Өөр, өөр төрлийн кинонд тоглоод үзчих юмсан гэж боддог. Манай хамтлаг жилдээ нэг удаа драмын жүжиг тоглодог л доо. Өнгөрсөн жил “Манай ангийн нууц” нэртэй жүжиг тавихад нь би аз таарч, тоглож чадсан. Мөн “Буруу эргэлт” кинонд тоглосон шүү дээ. Өөрт оногдсон дүрээ сайн гаргах юмсан гэж боддог. Хүмүүс намайг  хошин урлагийн жүжигчин гэж  зуун хувь хүлээн зөвшөөрөөгүй байна. Ганц нэг хүмүүс алга ташихад түүнээс нь урам аваад л явж байна даа.

-Гэр бүлийн хүнээ танилцуулаач, хэрхэн танилцаж байв?

-Манай хүнийг н.Нямхорлоо гэдэг. Энэ жил төгсөх курсийн оюутан. Бид хоёр бусад хүмүүсийн адил танилцаж байсан даа.

–Тоглолтын үеэр болсон хөгжилтэй түүхээсээ яривал?

-Паянг маань яриулах гээд байна уу даа.  Олон үзэгчийн өмнө алдах эрх бидэнд байхгүй. Яг одоо санаанд орсон юм алга. Сүүлийн үед би алдаа гарахгүй, гайгүй байгаа.

–Анхны хайрын талаар?

-Сэтгэлд тодхон үлдсэн зүйл алга.

-Продакшинаасааа өрх тусгаарлах бодол байна уу?

-Одоохондоо тийм бодол байхгүй. Бие даана гэхээсээ илүү сайн жүжигчин болж “Шинэ үе” продакшны нэрийг гайгүй авч явах юмсан гэж боддог.

-Олсон орлого тань өнөөдөр таны амьдрлын баталгаа болж чадаж байна уу?

-Сайн жүжигчин болж чадвал амьдралаа хангалттай сайхан аваад явах бололцоо бидний үеийн залуучуудад байгаа.

-Та улс төр сонирхдог уу?

-Би улс төр мэдэхгүй, сонирхдог ч үгүй. Зарим хүмүүс үүнийг сонсоод намайг нийгмийн идэвхи муутай гэх байх л даа.

Б.Доржпагам

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.