Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Т.Билгүүн: Монгол хөөмийг дэлхийд таниулна
Үндэсний хөгжим

Т.Билгүүн: Монгол хөөмийг дэлхийд таниулна

Урлаг Урлаг23/09/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a03ad04df059b9ddbig2367094282012-09-23-21-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Т.Билгүүн: Монгол хөөмийг дэлхийд таниулнаЭнэ бол жинхэнэ авьяас” хэмээн “Гэгээн алсын одод” шоуны шүүгч, дуучин Б.Сарантуяаг дуу алдуулсан авьяаслаг хүү Т.Билгүүнийг зочноор урилаа. Тэрээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тэргүүний зургадугаар дунд сургуулийн 8А ангийн сурагч юм. Хөөмийгөөр хичээллээд хоёр жил болж буй ч чамгүй амжилт гаргаж яваа авьяастан билээ.

-Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Ангийн найзууд нь өссөн байна уу?
-Хичээлээ хийгээд, ангийхантайгаа уулзахаар гоё байна. Би өнгөрсөн жил ангидаа өндөр хүүхдүүдийн нэг байсан. Энэ жил ангийн найзууд маань их өссөн байна лээ. Анги ахиад бага ангийн дүү нартаа зөвлөгөө өгдөг болсон шүү.

-Миний дүү ямар хичээлдээ илүү сонирхолтой вэ?
-Биологийн хичээлдээ дуртай.

-Биологийн хичээлдээ дуртай хүү ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Сургуулиа амжилттай төгсөөд урлагийн хүн болно. Алдартай хөөмийч болохыг хүсдэг.

-Гэр бүлд нь хөөмийлдөг хүн бий юу. Хэдэн настайдаа анх хөөмий сурч байв?
-Би 10 настайгаасаа хөөмийлж сурсан. Өвөө маань хөөмийлдөг байсан. Хөдөө өвөө, эмээгийндээ амарч байхдаа хөөмийг сонирхож, хөөмийлөх арга барилыг заалгасан юм. Дараа нь хөөмий заалгахаар СУИС-ийн Б.Одсүрэн багшийн шавь болсон.

-Бага наснаасаа хөөмий сурсан байна. Хөөмийлж сурахад юу нь хэцүү байв?
-Хүмүүс “Урлаг их хатуу. Амархан шантардаг” гэж хэлдэг. Анх ардын дууг шууд хөөмийлнө гэж бодсон. Харин багш маань намайг “Хүүхдийн нарийн хоолой байна. Маамуу нааш ир дууг хөөмийлж сур” гэсэн. Багш маань “Хүүхэд хүүхдийн дуугаа л дуулах хэрэгтэй” гэдэг. Анх хөөмий сурахад биеэ их барьдаг байсан.

-”Гэгээн алсын одод – 2011" тэмцээнд амжилттай оролцсон. Анхны тэмцээн болохоор их сандарсан уу?
-Их сандарсан шүү. Өмнө нь сургуулийн урлагийн үзлэгт л оролцдог байсан. “Гэгээн алсын одод -2011” тэмцээнд оролцоход сэтгэл догдлоод, баярласан.

-Үеийн найзууд чинь зурагтаар хараад юу гэж байна?
-Ээж, аав, эмээ, өвөө, ангийн найзууд маань гоё хүлээж авсан. Би “Хөөмий” нэртэй шинэ клип гаргасан. “Маамуу нааш ир”, “Үглээ шаазгай” гэсэн хоёр попури дуунаас бүрдсэн.

-Хөөмийгөөрөө ямар тэмцээнүүдэд оролцож байсан бэ?
-Би өнгөрсөн онд амжилт ихтэй байсан. ОХУ-ын Улаан-Үд хотод болсон “Дэлхийн амьсгаа” тэмцээнд оролцож, тусгай байрын шагнал хүртсэн. Энэ тэмцээнд би багштайгаа хамт Монголын алдарт болон залуу хөөмийчидтэй оролцсон юм. Анхны гараагаа “Гэгээн алсын одод -2011” тэмцээнээр эхэлсэн. Мөн”Ардын урлагийн их наадам-2011" оны “Алтан од” шагнал, “Мөнгөн хараацай -2012” наадмын язгуур урлагийн төрлөөр цом авсан.

-Хөөмийлөхөөс өөр авьяас бий юу?
-Би хөөмийлөхийн хажуугаар Хүүхдийн ордны Ч.Хүрэлбаатар багшаар морин хуур заалгаж байгаа. Морин хуураар хичээллээд хоёр жил болж байна.

-Хөөмийлөхөөр чамд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Хөөмийг байгалийн урлаг гэдэг. Тийм ч учраас надад уул, ус, тал нутаг бодогддог.

-Монголоо гэсэн сэтгэлтэй хүү юм. Ирээдүйн зорилгоосоо хуваалцаач?
-Монгол хөөмийг дэлхийд таниулахыг хүсч байна. Монголчууд өөрсдөө ч хөөмийгөө сайн мэддэггүй. Ардын урлагийг ч сайн хүлээж авдаггүй юм шиг санагддаг. Энэ бүхнийг өөрчилнө.

-Үеийн найзууддаа хандаж юу хэлэх вэ?
-”Хүүхдүүдээ өв соёлоо хадгалж, үр хойчдоо өвлүүлээрэй. Монголын өв соёл алдагдаж, эхэлж байна. Эрдэм номдоо шамдаарай” гэж хэлье.

А.Цээсүрэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025

Уртын дуучин Б.Бямбадорж Олон улсын дуулаачдын уралдааны хоёр төрөлд тэргүүн байр эзэлжээ

19/05/2025

ФОТО: “Ламбугайн нулимс” дууриас

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.