Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Б.Чинбат Улсын филармонийн оркестортой бэлтгэлээ эхэллээ
Нийгэм

Б.Чинбат Улсын филармонийн оркестортой бэлтгэлээ эхэллээ

Урлаг Урлаг26/09/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.Чинбат-17057775112012-09-26-10-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хөгжмийн түүхэн дэхь хамгийн нүсэр тоглолтыг хийхээ зарлаад байгаа төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат монголд төдийгүй урд хөршид ч үзэгчдийг байлдан дагуулсан “Аравт” киноны хөгжмөөр бүрэн хэмжээний тоглолт тавихаар болоод байгаа нь үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.

Учир нь урьд өмнө, хөгжмийн зохиолч нь удирдаач хийж байсангүй, мөн киноны хөгжмөөр тоглолт тавьж байгаа нь Монголд анхны удаагаа болохоор олны хүлээх нь аргагүй юм.

Хөгжмийн зохиолч, продюсер Батмөнхийн Чинбатын түүхэн “Аравт” киноны хөгжмийн тоглолт аравдугаар сарын 17-19-нд “Аса” циркт болох юм. Тоглолтод Улсын филармонийн оркестр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын найрал дуучид, Л.Мөрдоржийн нэрэмжит ардын хөгжимчдийн улсын уралдааны гран-при шагналт морин хуурч Д.Шинэцог, “Ятгын хатан хаан” хэмээн нэрлэгддэг Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцоно. Энэхүү тоглолтдоо зориулж Б.Чинбат “Аравт”-ын ноотоо оркестрт зориулан шинээр бичиж, саяхан дуусгажээ. Шинэчилж бичихийн тулд тэрбээр сар гаруй хугацаанд уйгагүй суусан гэнэ.

Б.Чинбат өнөөдрөөс Улсын филармонийн оркестортой бэлтгэлдээ оржээ. Түүнийг тайзнаа удирдаачаар харах өдөр улам бүр ойртсоор байна.

www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг: “Чамайг тэвэрье” номоо уншигчидын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Л.Насанбуян хоёр жил долоон сарын турш үргэлжилсэн шүүхийн маргаанаа ялж дуусгалаа

27/08/2026

Д.Нацагдоржийн музейн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна

27/08/2026

Ц.Шинэцэцэг: “Чамайг тэвэрье” номоо уншигчидын гарт хүргэлээ

27/08/2026

Монгол Алтайн нэгэн сүрлэг нуруу-Хар азарга

27/08/2026

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.