Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Мадонна: Би үнэхээр өрх толгойлсон эх
Дуу хөгжим

Мадонна: Би үнэхээр өрх толгойлсон эх

Урлаг Урлаг26/09/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-18723836012012-09-26-11-47[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Би амьдралынхаа бүх ачааг өөрөө үүрч, шийдсээр байгаад сурчихаж. Магадгүй энэ л миний амжилтын гол нууц болов уу” хэмээн Мадонна өгүүлж байна. Тэр энэ жил 53 нас хүрсэн ч урьдын адил тайзнаа охид шиг бүжиглэж, шар хэвлэлүүдийн хуудаснаа мандсаар буй билээ. Hard Candy хэмээх фитнесс клубын нээлтийн үеэр өгсөн нэгэн ярилцлагыг нь товчлон хөрвүүлэн хүргэе.

-Эмэгтэйчүүдийн ихэнх нь “За яг ирэх долоо хоногоос л шинэ амьдралаа эхэлж, өөрөөр амьдарна аа!” гэж өөртөө андгайлдаг ч үнэндээ юуг ч өөрчлөлгүй, урсгалаараа л явсаар байдаг. Харин та үргэлж шинэ байж, өдөр бүр бэлтгэл дасгал хийж, биеэ сайхан авч явж чадах юм аа…
-Би залхуурч, залхаж хэвтдэггүй зантай. Би үргэлж л бэлтгэл дасгал хийж, бүжгээр хичээллэж, булчингаа ажиллуулах дуртай байсан. Аятайхан тохижуулсан фитнесс клубт гоё ая дор бүжиглэх, дасгал хийх таашаал авчирдаг.

-Та бие галбираа сайхан байлгахын тулд хоолны дэглэм барьдаг уу?
-Хоолны дэглэм би огт барьдаггүй. Бусдад ч гэсэн үүнийг зөвлөе. Сайн хооллож байх хэрэгтэй. Миний хувьд өдөрт бага багаар олон удаа хооллодог. Жимс, хүнсний ногоо, загас, кааш, мөхөөлдөс гээд би бүхнийг л иддэг. Өлсөж л болохгүй гэж би боддог.

-Гэтэл дэлхийн өнцөг булан бүрт охид гоолиг сайхан харагдахын тулд хоолоо сойж, өлсөж суугаа. Та ч гэсэн охинтой хүн болохоор ийм асуудалтай тулгарч байна уу?
-Энэ бол үнэхээр дэлхий нийтийг хамарчихсан эмгэнэлтэй асуудал. Өсвөр насны охид, бүсгүйчүүд зориудаар хоол идэлгүй өөрийгөө зовоож, эрүүл мэндээрээ хохирч, зарим нь бүр амиа хүртэл алдаж байна. Эцэг эх нь хүртэл тэдний энэ явцуу үзлийг зогсоож чадахгүйд хүрчихэж. Миний охин Лурдес мөдхөн 16 нас хүрнэ. Одоогоор турах, турьхан байх хүсэл түүнд төрөөгүй яваа нь сайн хэрэг. Ирээдүйд гэхдээ бид хоёр энэ талаар ярилцах байх. Харин турахын тулд хоолоо сойж буй охидод “Та нар ингэснээр өөрийнхөө бие организмыг л хуурч, хорлож байгаа. Үүний чинь хариуг бие эрхтэн чинь эргээд авах л болно шүү” гэж хэлье.

-Та амьдралынхаа ачааг зөвхөн өөрөө л үүрдэг гэж хэлсэн байна билээ. Та хамтдаа амьдарч буй хүмүүстэй бүрэн итгэж, найддаггүй гэж дүгнэж болох уу?
-Огт тийм биш ээ. Би тэдэндээ бүрэн итгэж, найддаг. Зүгээр л би өөрөө бүхнийг хийгээд сурчихсан хүн байхгүй юу. Надаас өөр хүн миний хийх ажлыг илүү дээр хийчихнэ гэж би бодож чаддаггүй. Бүхнийг ганцаараа хийх амаргүй. Гэхдээ үр дүнд нь би их сэтгэл хангалуун явдаг.

-Та олон ярилцлагадаа өөрийгөө “Өрх толгойлсон эх” гэж тодорхойлсон байдаг. Энэ үгс нэг л гунигтай сонсогдоод байдаг юм…
-Үнэхээр би өрх толгойлсон эх шүү дээ / инээв/. Би дөрвөн хүүхэдтэй. Тэднийг зөв хүмүүжүүлж, ирээдүйг нь гэрэлтэй байлгахыг хичээдэг. Хүүхдүүдэд эх нь алдартай хүн байх тийм чухал биш. Харин эхийнхээ халамж, хайрыг тэд үргэлж санаж, дурсаж явах болно. Алдар нэр, хөрөнгө мөнгө хайр халамжийн хаана нь ч хүрэхгүй шүү дээ.

-Таны мөрөөдлүүдийн ихэнх нь биелсэн болов уу. Одоо ямар мөрөөдөл үлдсэн бэ?
-Би өнөөдрөөрөө амьдраад сурчихсан. Надад өгсөн, оноосон бүхэнд би бурханд талархаж явдаг. Хүүхдүүд минь эрүүл, аз жаргалтай өсч торниж, тэдний мөрөөдөл бас биелээсэй гэж би хүсдэг. Мөн хүмүүс нэг нэгнээ хайрлаж, ойлгож, бас уучилж сураасай гэж хүсдэг дээ.

Орчуулсан Р.Гэгээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026
Дуу хөгжим Урлаг

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026
Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна

28/02/2026

Жим Керри Францын Цезарийн шагнал гардуулах ёслолоос хүндэтгэлийн шагнал хүртлээ

28/02/2026

Японд виртуал анимэ багш нартай цахим сургууль нээгджээ

28/02/2026

Анхны кодтой цоож Угсаатны зүйн музейд хадгалагддаг

28/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.