Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Уран бүтээлчдийн дарга нартаа хүргэсэн үгс…
Уртын дуу

Уран бүтээлчдийн дарга нартаа хүргэсэн үгс…

Урлаг Урлаг29/09/2012Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
._ХУЛАН9089031502012-09-28-09-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооныхон салбарынхаа байгууллагуудтай албан ёсоор танилцаж байгаа билээ. Тэрээр энэ сарын эхээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Л. Эрдэнэчимэг нар урлагийн салбар байгуулагуудаар орж ажил, байдалтай нь танилцсан юм.

Хамгийн түрүүнд тэд Үндэсний болон Байгалийн түүхийн музейд саатсан юм. Музейн удирдлагууд баахан л зовлон тоочиж байлаа. Тулгамдсан асуудлаа гишүүдэд хэлж, бухимдлаа тайлан дотроо бага ч гэсэн онгойлгов уу гэлтэй. Харин дараа нь Драмын театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хүүхэлдэйн театраар оров. Бас л өнөөх зовлонгоо тоочлоо. Зовлон тоочоод л байвал нэг өдөр ч багадахаар байв. Даанч нь аливаа ажил цаг нартай юм болохоор хугаслахаас өөр арга байсангүй. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын тоочдог зовлон үнэний ортой юм. “Бид хаа байсан барууны орон биш, Өвөрмонгол, Хятад, Оросоос л жишээ авах хэрэгтэй.

Урлагийн бүтээн байгуулалт дээрх орнуудад хэрхэн бий болсныг үзэхэд л Монголынхоо театруудын байрнаас ичнэ дээ” гэдэг үгийг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий удирдаач Н.Буянбаатар хэлж байсан юм. Ингээд тэдний хэрхэн ярьсаныг та бүхэндээ хүргэж байна.

УДЭТ-ЫН ЖҮЖИГЧИН Т. ХУЛАН

-Манай Драмын театрын гадаад харилцааг илүү хөгжүүлж өгмөөр байна. Яагаад гэвэл бид маш олон жил гадаад харилцаагүй ажиллалаа. Миний хувьд л гэхэд Драмын театрт долоо дахь жилдээ ажиллаж байна. Гэтэл гадаад харилцааг огт мэдэрсэнгүй. Бид гаднын театрын туршлагаас судалж, бас Монгол Улсаа гадаадад сурталчилмаар байна.

ҮДБЭЧ-ЫН ДУУЧИН, ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН А. ДАВААХҮҮ

-Хувийн орон сууц барихад газар олгоод байдаг мөртлөө улсын нүүр царай болж байгаа урлагийн байгууллагадаа яагаад апгын чинээ газрын асуудлыг шийдээд өгч болдоггүй, чаддаггүй төр вэ. Та бүхнийг энэ асуудлаар ирсэн болов уу гэж ойлгож байгаа учраас газрын асуудлыг зайлшгүй шийдэх хэрэгтэй байна. Гурван том байгууллага нэг байранд чихэлдэнэ гэдэг чинь ичгэвтэр явдал шүү дээ. Би нэг үгийг шууд хэлье. Манай байгууллагаар ирнэ гээд гурав хонолоо. Өглөөний 09. 00 цагт ирнэ гэсэн мөртлөө одоо 12. 00 цаг өнгөрч байна. Ийм хүмүүсийг дараа дахиад ирнэ гэдэгт итгэхгүй байна.

ҮДБЭЧ-ЫН ЕРӨНХИЙ УДИРДААЧ Н. БУЯНБААТАР

-УИХ-ын эрхэм түшээд анх удаа манай байгууллагаар хосоороо ирлээ. Ирж үзэгдэж, харагдсан болчихоод битгий тэр чигээрээ алга болоорой. Яагаад гэвэл өмнөх дарга нар нэг үзэгдсэн болоод л тэр чигээрээ биднийг мартчихдаг юм. Саяхан би Солонгосын үндэсний театрын ажилтай танилцаад ирлээ. Эргэж ирээд өөрийнхөө чуулгын байрыг хараад үнэхээр ичсэн. Ер нь байнга л ичдэг юм. Арай ч дээ л гэмээр байгаа биз дээ. Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга өөрийн гэсэн байртай болмоор байна. Болох цаг нь ч болсон. Тиймээс энэ асуудпыг яаралтай шийдэж өгөөсэй. Улсын нүүр царай болж явдаг урлагийн байгууллагынхаа газрын асуудлыг нь шийдээд өгчихөж чадахгүй ичгэвтэр л байна шүү дээ, үнэнийг хэлэхэд. Урлагийн ажилтнуудын цалин дэндүү бага байна. Тэгээд банкнаас зээл авах гэхээр “Таны цалингийн хэмжээ бага байна. Зээл өгөх боломжгүй” гэж хэлдэг. Дээрээс нь бид уран бүтээлээ хийхдээ улсаас санхүүжилт огт авдаггүй. Улс бидний цалинг л өгдөг. Бусдыг нь бид өөрсдийнхөө чадлаар урлагт хайртай үзэгчдийнхээ буянаар л болгож байна. Өрөвдөлтэй байна шүү дээ.

ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ДАРГА Ц. ХУЛАН

-Байрны асуудлаа л яръя л даа. Шинэ байрны асуудлаа УИХ-д оруулаад, батлагдаад 3-4 жил болж байна. Гэтэл газрын асуудал нь одоо хүртэл шийдэгдээгүй  таг чиг. Манай үзэгчдийн 80 хувь нь бага насныхан байдаг учраас дэд бүтцийн талаасаа аюулгүй орчинд Хүүхэлдэйн театр маань байх ёстой. Хотын А, Б бүс нь албан  мэдээгээр нэг сая ам. долларт хүрчихсэн байна. Янз бүрийн бичгүүдийг шат шатны байгууллагад өгсөн ч одоогоор бүтэлтэй зүйл алга. Манай мэргэжлийн 11 жүжигчин л гэхэд бүгд гэр хороололд амьдардаг. Үнэнийг хэлэхэд нүүрээ худалдаж амьдарч байна Энэ байдлаасаа гарах юмсан.

САЛБАРАА МЭДДЭГГҮЙ ДАРГА

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга З. Баянсэлэнгэ салбарынхаа талаар тун тааруухан мэдлэгтэй явдаг нь дээрхи уулзалтаас ил тод харагдав. Ядаж л улс орныхоо нэрийг гаргадаг жүжигчин, уран бүтээлчдээ зах зухаас нь мэддэг баймаар юм. Ямарсайндаа л тэрээр “Та бүхнийг нөгөө гоё хувцсаа өмсөхгүй болохоор огт танихгүй юм байна” гэж хэлж байх вэ. Монгол Улсын гавьяат жүжигчин “уран шувуу” хэмээх А. Даваахүүг танихгүй хүн манай улсад цөөхөн болов уу. Урлагийнхантай, мэргэжпийн байгууллагын ажилтнуудтай уулзалт хийхээсээ урьтаж тухайн театр, чуулга, музейн талаар бага ч гэсэн судалгаа хийж, анхан шатны мэдэгдэхүүнтэй болсон бол олны өмнө өөриигөө эвгүи байдалд оруулахгүй байсан байх. Салбараа мэдэхгүй дарга урлагийнхантай удаан хамтарна гэдэг юу л бол.

НЭГ ӨРӨӨНД 10-ААС ДЭЭШ УРАН БҮТЭЭЛЧ

З. Баянсэлэнгэ тэргүүтэй албаныхан урлагийн байгууллагын удирдлагуудтай уулзсаны дараа театрын, чуулгын уран бүтээлчдийн өрөөгөөр орж, ямархуу орчин нөхцөлд ажиллаж байгааг сонирхов. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга л гэхэд нэг жижигхэн умгар өрөөнд 10-15 уран бүтээлч чихэлдэж ажилладаг юм байна. Харин Драмын театрынхан нэг өрөөнд 5-8 хүн байдаг. Тэгээд болоогүй өнөөх умгар өрөө нь гэрэл гэгээ муутай юм. Ийм л орчинд улсын төсөвт урлагийн том байгууллагууд ажиллаж, амьдарч байна.

ОРОН СУУЦНЫ БАРИЛГА, АВТО 30ГС00ЛТ0Й ХАЯА ЗАЛГАХ ДРАМЫН ТЕАТР

Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайг төлбөртэй зогсоол болгосонд удирдлагууд нь их л дургүйцэж байсан. Угаасаа театрын өмнөх талбайд төлбөртэй зогсоол ажиллуулдаг орон манайхаас өөр дэлхийн аль ч оронд байх- гүй байх. Театрын өмнөх талбай тухайн байгууллагынхаа л өмч байдаг. Харин манайхан энэ жишгийг эвджээ. Драмын театрын өмнө төлбөртэй зогсоол бий болгосныг гаднын урлагийн байгууллагынхан гайхах байх. Бас Драмын теат- рын улаан байшингаас ердөө л 100 метрийн зайд хоёр ч том орон сууц сүндэрлэж байна. Энэ нь бас л дэлхийд байдаггүй жишиг. Харин манайхан ийм мода дэлгэрүүлж байгаа юм. Зөвхөн театр ч биш. Спортын цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд ч бүтээн байгуулалт өрнүүлэхийг гаднын улс орнууд хориглодог. Харин Монголд энэ нь эсрэгээрээ хэрэгжиж байна. Яг үүнтэй адил Драмын театрын улаан байшингийн дэргэд ихэр юм шиг 10 гаруй давхар хоёр орон сууц сүндэрлээд дуусах шатандаа оржээ. Уг нь анх театрын өргөтгөл хийх нэрийдлээр уг газрыг авч байсан гэнэ. Гэтэл нэг их удалгүй орон сууц баригдаад эхэлсэн байна.

Үндэсний шуудан    Б.Мөнхзул

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.