Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»МУ Гавьяат жүжигчид»Cуутнуудын сексийн амьдралаас…
МУ Гавьяат жүжигчид

Cуутнуудын сексийн амьдралаас…

Урлаг Урлаг08/10/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
rom2849681942012-10-08-09-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Лорд Байрон Венецид нэгэн оныг үджээ. Гэтэл шинэ он гарахаас өмнөхөн тэрээр Лондонгоос авч гарсан мөнгө нь дуусаж байгааг мэджээ. Тэнд ирснээс хойш хөлслөн суусан Паллацо Мосениго шилтгээнд ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан нь мэдээж. Гэхдээ л яаж ч тооцсон тэр их мөнгө зөвхөн байрны хөлсөнд яваагүй байлаа. Ингээд агуу яруу найрагч өдөн үзгээ шүүрэн авч зарлагынхаа тооцоог бодож үзжээ. Ингэтэл тэрхүү зарлагын тооцоо гэдэг нь тэр чигтээ үй олон бүсгүйчүүдийн нэрсийн жагсаалт байлаа. 200 нэр бичээд Байрон чухам юунд мөнгө нь урсан одсоныг ойлгожээ. Тэр үещ түүний хөршүүд болох язгууртнууд лордын байшин цэнгээний газар болон хувирч байсныг атаархангуй гомдоллосон байдаг. Гэрээр нь дүүрэн хагас нүцгэлсэн хүүхнүүд холхиж, гэрийн эзэнтэй бие биенээсээ өрсөн энгэр зөрүүлэхийг эрмэлздэг байсан болохоор ч аргагүй биз дээ.

Тухайн үед Венецийн хатагтай нар охиддоо “лордынхоос л холуур яваарай” хэмээн захидаг болсон байжээ. Мөн Байроныг төрсөн эгчтэйгээ хормой зөрүүлж, эхнэрээ жирэмсний сүүлчийн сард хүчиндэж байсан гэх яриа ч гарсан байна. Тэрчлэн тэрээр өөрийн нууц амраг хатагтай Мельбурны хадам эхтэй явалдахын зэрэгцээ 13-тай охин Леди Оксфордыг нь эзэмдэхийг оролдож байсан гэдэг. Хазгар тарган хэрнээ өндөр угсаатай тайжийн нэгэн хотод түгсэн алдар түүний баян бас үрэлгэн байдалтай холбоотой байжээ. Гэхдээ тэр их секс найр цэнгээний үед л түүний гайхамшигт туурвилууд бүтээгдсэн нь сонирхолтой.

Тэгвэл Байроны нэгэн үеийн Францын утга зохиолын бахархалд болсон Виктор Хюго бүр ч айхтар хүүхэмсэг эр байсан ажээ. Тэрээр өглөө эрт ажлынхаа өрөөнд нэгэн залуу бүсгүйн амтыг нь үздэг, үдийн хоолныхоо өмнө хэн нэг бүжигчин бүсгүйн өрөөнд ороод дотроос нь түгжчихдэг, орой нь заавал дээдсийн хүрээний янхнуудаас нэгийг авч үйлчлүүлдэг, тэгээд шөнийг өөрийн нууц амраг гоо хатагтай Жюльетт Друэтэй өнгөрүүлдэг байжээ. Энэ бүсгүйтэй нэг хөнжилд орсон эрчүүд жинхэнэ элдүүлж гүйцдэг тухай тэр үеийн дуулиант яриа ч байдаг. Түүний 1848-1850 оны хооронд хөтөлж байсан тэмдэглэлээс үзвэл Хюго хэдхэн жилд нэгэн зэрэг 200-гаад олны танил болон нөлөө бүхий хатагтай нартай унтсан байдаг. “Парисын дарь эхийн сүм”-ийг зохиогч Хюго 70 настайдаа зохиолч Теофиль Готьегийн 22-хон настай охинтой амьдрахын зэрэгцээ тухайн үеийнхээ алдарт жүжигчин Сара Бернардтай янаг амрагийн холбоотой байсан гэлцдэг. Нэрт зохиолч маань 83 хүрч таалал төгссөн бөгөөд нас бартал нь түүнийг найман эмэгтэй асарч үйлчилж байжээ.

Гэтэл Байрон, Хюго нар ийм гайхалтай секстээ гаргуун ч гэсэн Александр Дюмагийн зэрэгт хүрдэггүй ажээ. Парисынхны дунд нэр алдартай болонгуутаа Дюма томоохон эдлэн газар худалдан авч тэндээ царайлаг залуухан бүсгүйчүүдийг цуглуулах болжээ. Тэрээр нууц амрагуудаа өөрийн гарын хоолоор дайлахын зэрэгцээ эр хүнийхээ үүргийг ч онцгой сайн гүйцэтгэдэг байсан гэдэг. Дюма амраг хүүхнүүдээсээ 500 орчим нуудгай хүүхэдтэйгээрээ ихэд бахархдаг байлаа. Түүнтэй хамгийн удаан амьдарсан амраг нь Фанни Гордоза хэмээх итали жүжигчин байв. Түүний нөхөр нь Фаннигийн галзуу хуял тачаалаас бүр залхаж гүйцээд эхнэрээ хүйтэн усанд норгосон даавуу бүсэлхийгээрээ ороож байхыг зөвлөж л дээ. Харин суут зохиолчтой учирснаар бүсгүйд хүйтэн жин тавих хэрэг огт гарахаа больжээ. Эндээс хараад байхаар уран бүтээлчдэд сайн бүтээл хийхэд урт удаан сэтгэлгээний дайн хийхэд нь секс хамгийн их үүрэг гүйцэтгэж байсан гэмээр.

Суут зураач Винсент Ван Гог л гэхэд царай муутай хижээл насны янхнуудад туйлын дуртай байсан бөгөөд тэрээр хоёр ч удаа өнгөний өвчин туссан ч хашраагүй байна. Тэрээр эцэст нь янхан бүсгүйд тоогдоогүйн төлөө нэг чихээ хүртэл огтолж байсан удаатай. Тэгвэл “Хонгор найз” бүтээлийн эзэн Ги де Мопассан ямар ч эмэгтэйтэй хүссэн цагаараа ойртож чаддагаас гадна дараалан 20 удаа хийсэн ер ядардаггүй хэмээн гайхуулдаг байж. Үүнд нь эргэлзсэн Гюстав Флобер нэг танилаа гэрч болгон авч мөрий тавин эмсийн хүрээлэнгээс зургаан янхан аваад түүнд өгөхөд Моппасан цагийн турш ээлжлэн хэрэглээд мөрийгөө авч байжээ.

www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.