Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Гоолингоо” дуулалт жүжиг өнөөдөр хаалтаа хийнэ
Уртын дуу

“Гоолингоо” дуулалт жүжиг өнөөдөр хаалтаа хийнэ

Урлаг Урлаг15/10/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC_01046999638882012-10-11-10-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын дуулалт жүжгийн түүхэнд нэгэн гайхалтай уран бүтээл нэмэгдэн мэндэлсэн нь Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжиг байж үзэгч түмэнд хүрж өнөөдөр хаалтын тоглолтоо хийх гэж байна.

Хагас зуун саяын өртгөөр бүтэж буй уг жүжгийн зохиолч, найруулагчаар “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч МУСТА С.Баярсайхан, хөгжмийн зохиолчоор МУУГЗ Ш.Аюуш нар ажилласан бөгөөд үндэсний хөгжмийн "Хангарьд" найрал жүжгийн хөгжмийг амьдруулсан ажээ.

Жүжгийн гол дүрүүдэд: М.И.Глин­кийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын тэргүүн байрын шагналт цагдаагийн "Сүлд" чуулгын гоцлол дуу­чин, МУГЖ Г.Ариунбаатар, УДЭТ-н жүжигчин МУСТА Г.Отгонцэцэг нар тогложээ.

Тус жүжиг монголын сонгодог урлагийн тод илрэл болсон гайхалтай уран бүтээл болж чадсан нь үзэгчдийн тоглолтын дундуур тасралтгүй таших нэжигнэсэн алга ташилтнаас мэдрэгдэж байлаа.

Үнэхээр жүжигчдийн хувцас хэрэглэл, тайз дэлгэц, гэрэл шуум гээд бүх л зүйлсийг зөвхөн энэ жүжигт зориулан бүтээсэн нь  үзэгчдэд уучлал ухаарал, хайр энэрэл, амьдралын баяр гуниг, түүхийн үнэн худлыг үзэж харах боломжыг олгосон урлагийн сайхныг мэдрүүлсэн жинхэн урлагийн сор бүтээл болж чадсан байлаа.

Иинхүү монголын сонгодог урлагийн тод илрэл болсон “Гоолингоо” дуулалт жүжгийн хаалтын тоглолт өнөөдөр 19:00 Нийслэлийн "Улаанбаатар" чуулгын тайзнаа болно

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээх болтугай…

www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.