Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Их театрынхан манай улсад зочилно
Нийгэм

Их театрынхан манай улсад зочилно

Урлаг Урлаг15/10/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_театр7748611032012-10-13-13-34[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өвөл цагийн нээлтээ хийгээд удаагүй байгаа ДБЭТ-ынхан ээлжит бэлгээ ард түмэндээ задлахаар бэлдэж эхэлжээ. Тэд энэ удаад ОХУ-ын “Большой театр”-ын 10 гаруй балетчинтай бүрэлдэхүүнийг эх орондоо урьсан байна. Тэд ч манай урилгыг найрсаг хүлээн авсан мэдээтэй. Нэг үгээр хэлбэл, Европт төдийгүй дэлхийд суу алдраа гайхуулсан сүрлэг театрынхан ирэх сарын 2-нд манай оронд хүрэлцэн ирэхээр болжээ. Онцлон хүргэхэд, хэзээнээс л Оросын алдарт “Большой театр” нийгмийн дээд зиндааныхны цугладаг газар байв. Одоо ч энэхүү байдлаа хадгалсан хэвээр.

Хатагтай нар хамгийн сайхан даашинз чимэг зүүлтээрээ гоёж, харин эрчүүд хар костюмаар гангарна. Зургаан жилийн хугацаанд засвар хийсэн тус театр өнгрөгч аравдугаар сарын 28-ны өдөр шинээр үүд хаалгаа нээгээд буй юм. Нээлтийн ёслолын арга хэмжээний тасалбар 1,5 сая рубль буюу ойролцоогоор 65 сая орчим төгрөгийн үнэд хүрч байсан байна. Тухайн өдрийн өглөөнөөс эхлээд театрын гудамжинд хөдөлгөөн ихтэй байжээ.

Түгжрэл ихтэй байснаас зочид нээлтийн үйл ажиллагаанд хожигдох шахсан гэдэг. Гэвч энэ байдал нь тэднийг ер бухимдуулаагүй гэдгийг Оросын томоохон сайтууд тухайн үед онцолж байсан юм. Харин ёслолын арга хэмжээг ОХУын ерөнхийлөгч Дмитрий Медведев нээж үг хэлж байв. Тэрбээр засварын үеэр театрын талбайг хоёр дахин томруулж, газар доогуур байгууламж барьж, гол тайзыг зургаан давхар байшинтай харьцуулам Европын хамгийн томд орох тайз болсон талаар тодотгож байсан аж.

Мөн XIX зууны үеийн интерьерийг дахин сэргээн засварлаж, танхимын алтаар бүрэх заслын ажлыг Оросын 156 мэргэжилтнүүд жилийн турш хийсэн бөгөөд 981 квадрат метр газрыг нийт 4,5 орчим кг алтаар бүрсэн байна.

О.Сэлэнгэ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно

13/09/2026

“Оскар”-ын шагналт продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө

13/09/2026

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

13/09/2026

“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ

13/09/2026

“Музейгээр аялахуй” өдөрлөгөөр хүүхдүүдэд өв соёлыг таниуллаа

13/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.