Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг тоглолтоо хийнэ
Уртын дуу

Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг22/10/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Balhjaw_nvvr3748937382012-10-22-11-54[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг хэмээгддэг Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын  “Миний  дуунууд” уран бүтээлийн тайлан тоглолт энэ жил 14 дэх удаагаа болох гэж байна.

Энэ жилийн “Миний  дуунууд” тоглолтонд Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч  Б.Чинбат, “Sweetymotion, “Мотив”, “Гурван охин” хамтлаг, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Б.Амархүү, “Universe Best Songs” наадмаар овоглодог дуучин Б.Жавхлантөгс, П.Өнөржаргал,  А.Жагар, Э.Төгсбаяр, Э.Соёмбо, Э.Мишээл, Б.Мөнх-Эрдэнэ болон үе үеийн шилдгүүд гээд рок попынхон халуун ам бүлээрээ оролцоно.

Мөн Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын найрал хөгжим, Улсын Филармонийн “Морин хуур” чуулга, Хөгжим Бүжгийн Коллежийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, жинхэнэ хөгжимлөг үдшийг сонсогчдод бэлэглэх ажээ.

Түүнчлэн хөгжмийн зохиолч Л.Балхжавын жил бүрийн тоглолт нь гүн хүндэтгэл, чинь сэтгэлийн талархал, гэнэтийн бэлгээр дүүрэн болдог уламжлалтай. Тэрээр дуулж, хуурдаж, бөмбөрдөж урлагийн олон гайхалтай авъяас билигээрээ үзэгчиддээ сюрпризийг барьсан хөгжмийн зохиолч маань энэ жил ч мөн адил сонирхолтой бэлэг бэлдсэн нь дамжиггүй.

Ийнхүү “Миний дуунууд-2012” тоглолт энэ сарын 25, 26, 27-ны 19 цагаас “UB palace”-ын концертын их танхимд болно.

Таныг урлагийн тэнгэр ивээх болтугай…

www.urlag.mn Ayu

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.