Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Уншигчийн театрын тоглолт болно
Нийгэм

Уншигчийн театрын тоглолт болно

Урлаг Урлаг05/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6196504148480051192012-11-05-22-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 17.30 цагаас “Блэк Бокс” театрт Уншигчийн театрын тоглолт зохион байгуулах гэж байна. Уншигчийн театр (reader`s theatre) буюу тавилттай уншлага (staged reading) гэдэг нь аливаа жүжгийн зохиолд зориулан тайз засаж, тусгай хувцах өмсөн, гэрэл тавихгүй, зөвхөн хөгжим ашиглан жүжиглэлтэд анхаардаг театрын үзвэрийн нэг хэлбэр юм.

Тус байгууллага нь 2012 оны 6 дугаар сараас эхлэн Олон улсын чөлөөт илэрхийллийн сүлжээ IFEX байгууллагын дэмжлэгтэйгээр “Aсууя!” кампанит ажил өрнүүлж байгаа билээ. Кампанит ажил нь хүний нэр төртэй холбоотой гомдлыг эрүүгийн хуулиар хүлээн авч шийдвэрлэхийн эсрэг улс төрчдийн хүсэл зоригийг тандах зорилготой юм. МАН, ИЗНН, ИХН Эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолтой холбоотой дээрх хоёр заалт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг айлган сүрдүүлэх, дарамтлах цензур болон ашиглагдаж байгааг хүлээн зөвшөөрч, “уг заалтыг халж, Иргэний хуулиар шийдэх нь зүйтэй” гэсэн саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ. Мөн АН, МАХН-ын цөөнгүй гишүүд дэмжиж, санал зөвлөмжөө ирүүлсэн юм.

“Асууя!” кампанит ажлын хүрээнд хүний нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр хэрэгт холбогдож буй сэтгүүлчдийн бодит жишээн дээр үндэслэн бичсэн “Том ах”, “Хожимдоогүй” жүжгүүдийн тавилттай уншлага зохион байгуулагдана.

Дээрх хоёр жүжгийн зохиолыг жүжгийн зохиолчдын сургалтад оролцсон уран бүтээлчид Х.Наранжаргал багшийн удирдлага дор бичжээ.

“Том ах” жүжгийн зохиолыг Т.Бум-Эрдэнэ, П.Одгэрэл Д.Амарсайхан, Б.Сайнбилэг нар бичиж гол утга санааг “Хүний нандин чанар ухаарал сэхээрлийн учиг дээр оршино” хэмээн тодорхойлжээ.

“Хожимдоогүй…” жүжгийн зохиолын багт Б.Батзориг, С.Сумъяа, М.Сүхбаатар нар ажиллан жүжгийнхээ гол утга санааг “Хэн байх нь хамаагүй, зорилго сэтгэл нэгдэж чадвал хэзээ ч хожимдохгүй…” гэсэн агуулгад зангидсан байна.

Дээрх хоёр жүжгийг МУСГЗ, найруулагч Б.Мөнхдоржийн удирдлага дор “Гацуурхан” театрын уран бүтээлчид болон Жигжидийн нэрэмжит КУДС-ийн оюутнууд тавилттай уншлагын бүтээл болгон үзэгч олноо өргөн барих гэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026
Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кейжийн тоглосон кино нээлтээ хийхээсээ өмнө алдагджээ

01/08/2026

Наймдугаар сард нээлтээ хийх кинонууд

01/08/2026

Ордуудын наймдугаар сарын зурхай

01/08/2026

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.