Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон "Michael learns to rоск" хамтлаг Монголд ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд тоглолтоо хийх юм. 1990-ээд онд дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байсан тус хамтлагийн "Take me to your heart”, "Раint mу 1оvе", "Slеерing child” зэрэг алдарт хит дуунууд одоо ч биднийг байлдан дагуулсан хэвээрээ. Тус хамтлагийнхан Азийн орнуудаар аялан тоглолт хийж буй бөгөөд энэ сарын 29-нд Индонезийн Баликпапан хотод аялан тоглолтоо үргэлжлүүлж, ирэх сарын 7, 8-нд Улаанбаатар хотноо тоглосноор аялан тоглолтоо өндөрлүүлэх юм. MLTR хамтлагийн ахлагч Жаша Рихтер "Бид Чингис хааны өлгий нутаг Монголд очихыг тэсч ядан хүлээж байна" хэмээн монголчуудад мэндчилгээ дэвшүүлжээ. http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=d1kOzgtJA4s Тоглолт “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 12 дугаар сарын 7, 8-ны үдэш 19.00 цагт болно.
Та бидний сайн мэдэх "Таке me to your heart!" сингл нь 2006 оны хамгийн их борлуулалттай, жагсаалтыг тэргүүлсэн байдаг. Тус хамтлаг амьд тоглолтуудын видео, хит дуунуудаа багтаасан нийт 8 цомог гаргажээ. Хамгийн сүүлийн цомог нь "Scandinavia" бөгөөд 2012 оны 9 сарын 3-нд албан ёсоор худалдаанд гарсан. MLTR хамтлагийн хувьд маш олон олон улсын чанартай уралдаан, тэмцээнүүдээс хамгийн дээд шагналуудыг авсан. Жишээ нь Сингапурын Грэммийн шагнал, Германы хөгжмийн хамгийн том шагналуудын эзэн болж байв.
1990-ээд оны дунд үе бол тэдний амжилтын хамгийн оргил үе байсан бөгөөд тухайн үедээ АНУ, Англи улс даяар нэр алдар нь цуурайтсан юм. MLTR хамтлагийг “Тhе Вооtleg Веаtlеs”-ийн Монгол дах, тоглолтыг санаачлан зохион байгуулсан "Еvento" ХХК урьж, Монголын Залуучуудын Холбоо тоглолтыг зохион байгуулж байгаа ажээ.
Уг төслийн зөвлөхөөр Монгол Улсын УГЗ, Монголын Рок Поп Пентатоник Академийн Еренхийлөгч Б.Долгион ажиллаж байна. MLTR хамтлагийн тоглолтын хөгжим, гэрэлтүүлгийг “Total music” компани, хамтран зохион байгуулагчаар “Вагнер Ази”, Улаанбаатар Паласын хамт олон оролцож буй юм байна. Тус тоглолтын тасалбар еvеnto.mn сайтаар худалдаалагдах ба тасалбар нь "Micro Siesmic” компанийн хийсэн ухаалаг карт хэлбэрээр гарч, дараа дараагийн шоу тоглолт, үзвэрүүдэд ашиглагдах ажээ.
Хамтлаг байгуулагдсан түүхээс (1988-1992)
1988 онд хамтлагийн одоогийн дуучин, даралтат хөгжимчин Жаша Рихтер өөрийн дунд сургуулийн найз, хамтлагийн бөмбөрчин Карэ Ваншертай хамтран дуу зохиож, тоглож эхэлсэн байна. Үүний дараагаар Rocking studes” хамтлагт соль гитарчин байсан Миккел Ленцийг хамтлагтаа элсүүлснээр одоогийн алдарт "Michael learns to rock" хамтлаг байгуулагдсан түүхтэй. Удалгүй тэдэнд 4 дэх гишүүн буюу басс гитарчин хэрэгтэй гэдгийг ойлгон хамтлагтаа “Led Zeppelin” хамтлагийн гитарчин Soren Madson-ыг элсүүлжээ. Хэдий Мадсэн поп-рок хамтагт тоглоход түүний сонирхол зөрж байсан ч хамтлагийн бусад гишүүнээ орхилгүйгээр Данийн Евровишн тэмцээнд оролцохыг санал болгон тэдэнтэй хамт байсан юм. Түүнээс хойш Рихтер өөрийн төрөлх Аарус хотод хэд хэдэн чанартай дуу хийж, Рок Гранд Пикс тэмцээнд орсноор өнөөгийн алдарт МЛТР хамтлаг албан ёсоор дэлхийн хэмжээний од болох хүртэлх зам нь тавигдсан түүхтэй. Мөн тэр үеэс Рихтер өөрийн зохиосон дуунуудаа Англи хэл дээр хөрвүүлж, хаана л рок дуу хөгжмийн тэмцээн болно, тэр бүхэнд алгасалгүй орж өөрийн карер, авьяасыг нээжээ. 1992 онд "I still carry on" сингл нь Дани, Норвеги, Швед, Индонез, Малайз, Сингапур, Филлипин зэрэг улсад хэдэн долоо хоногийн турш хит болж байв.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ