Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»А зэрэглэлийн дээрэм буюу “Цэргийн-44”
Үндэсний хөгжим

А зэрэглэлийн дээрэм буюу “Цэргийн-44”

Урлаг Урлаг23/11/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sss9598000712012-11-23-10-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлд зайлшгүй нураах ёстой, хуучин ба­рил­га 260 орчим байдаг гэсэн албан тоо бий. Тэд­гээрээс юу юугүй нурах дөхсөн нь 44 гэдэг. 40, 50, 120 мянгат зэрэг орон сууц­ны хуучны хороол­олд өдгөө ч олон мянган ир­гэн амьдарч байна. Ха­рин эд­гээр хуучин барил­гыг ну­раа­вал оршин сууг­чид нь хаа­чих вэ гэсэн асуулт өнөө­дөр ямар ч ха­риултгүй. Хариултгүй гэд­гийн учир нь ашиглалтаас гарсан орон сууцны ор­шин суугч­дыг хэрхэх ту­хай хуулийн на­рийн заалт байдаггүй. Ийм заалт байх­­гүйгээс өнөөд­рийг хүр­тэл шүүхэд шийдэг­дээ­гүй бодит жи­шээ бий. Тэр бол “Цэр­гийн-44” гэж нэр­лэдэг байсан гурван дав­хар ба­рил­гын түүх би­лээ.

Ирээ­дүйд нураах 260 орчим барилгын олон мян­ган ор­шин суугч “Цэр­гийн-44” барилгад амь­дарч байсан 200 иргэнтэй адил юу юу­гүй гудамжинд хөөг­дөж магадгүй билээ. Тий­мээс “Цэргийн-44” гэх барилгын талаар цуврал нийтлэлийг хүргэхээр бэлт­гэлээ. Энэ удаагийн дугаарт энэ барилгатай холбоотой баримтуудыг илүү үггүйгээр хүргэж байна.

-”Цэргийн-44" барил­гыг 1937-1938 оны үед “Гэгээрлийн яам” хаяг­тай­гаар ашиглалтад оруулж байжээ. Харин 2000 онд хүн амьдрах бо­ломж­гүй гэсэн дүгнэлтийг гаргасан аж. Тус байранд 44 айлын 200 хүн амьдарч байснаас гадна 13 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байв.

-2009 оны есдүгээр сард байрны ус, дулаан, тогийг тасалсан. Тухайн үед сарын дараа засвар дуусна гэж байсан тул оршин суугчид нь түр нүүц­гээсэн байжээ. Гэр­тээ тень тавиад үлдсэн хоёр айл байсан гэдэг. Тэд арванхоёрдугаар сард байр­наасаа нүүжээ.

– Нэгэнт хүн амьдран суух боломжгүй гэсэн дүг­нэлт гарсан тул байрыг нурааж, оронд нь шинэ орон сууц барин иргэдийг оруулахаар болсон байна. Тухайн үед СӨХ нь “GDL” гэх компанитай гэрээ хийсэн гэдэг. Гэвч ир­гэд барилга барьтал хү­лээх боломжгүй гэсэн тул “Чингис хаан” корпораци орон сууцных нь талбайн квадрат метр тутмыг 900 мянган төгрөгөөр тооцон худалдан авахаар тохи­ролц­сон гэсэн мэдээлэл бий. Улмаар хотын захир­гаа­наас 405 тоот захирам­жаа­раа тус байрны ний­тийн эзэмшлийн газрыг 44-р байрны “Хөгжил” СӨХ-ны гүйцэтгэх захи­рал байсан Т.Дашжар­галын охин С.Энхтуяа­гийн хувийн “Си Би Эл” компаний нэр дээр батал­гаажуулж өгчээ.

-СӨХ-ны дарга Т.Даш­­­жар­гал гэх эмэгтэй тухайн үед иргэдтэй ха­рил­цан тохирсон, гэрээ хийсэн гэж мэдээлж байв. Тэр ч байтугай барилга барих компанийг удахгүй сонгон шалгаруулна гэж хэвлэ­лийн­хэнд хэлж бай­жээ. Харин оршин суугч­дын хэлж байгаагаар “Чингис корпораци” гэгч нь тэдэнд нэг ч төгрөг өгөөгүй ба СӨХ-ны дарга эмэгтэй албан ёсоор гэрээ хийгээгүй гэж мэдүүлж байсан юм.

-“Цэргийн-44” хэмээн нэрлэдэг гурван давхар орон сууцыг 2010 дөрөвдү­гээр сарын 2-нд нураасан. Нэгэнт нураах нь тодор­хой болсон барилгыг газар хөдлөлтийн сургуулилтад ашиглахаар шийдсэн юм. Тухайн үед ОБЕГ, цагдаа­гийн­хан очиж зам талбайг хаан сүр дуулиантайхан үзүүлэх сургуулилт хийсэн нь өдгөө хэвлэлийнхний архивт бий. Тэр үед ал­баны хүмүүс байрных нь мөнгийг оршин суугчдад ам метрээр нь тооцоод өгчихсөн, асуудал ший­дэгд­сэн хэмээн ярьж бай­сан.

-Байрны оршин сууг­чид өнгөрсөн оны өвөл­жин шүүх, хяналтын бай­гуул­лагуудаар зарга хий­сээр байлаа. Байшин ну­рааснаас нэг жилийн да­раа оршин суугчид Хотын дарга асан Г.Мөнхбаярт хандаж, шаардлага хүр­гүүлж байсан юм. Юу юу­гүй гудамжинд хөөгдсөн иргэд орох оронгүй болж, СӨХ-ны нэрээр иргэдийг хулхидсан Т.Дашжаргал гэгч эмэгтэйг шүүхэд өгс­нөө мэдэгдэв. Сууц өмч­лөгчдийг Т.Дашжаргал нь хууль ёсоор төлөөлөх эрх­гүй тул тус компанид шил­жүүлсэн газрыг ор­шин суугчдын нэр дээр болгож, орон сууц барих компа­нийг сонгон шалгаруу­лахад туслалцаа үзүүлэ­хийг хүсч байжээ.

-Тус барилгатай хол­боо­той асуудал ийнхүү гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Нийс­лэлийн Засаг даргын захирамжтай тус газар дээр одоогоор ямар ком­пани, ямар барилга барих нь тодорхойгүй байгаа. Оршин суугчид нь шүүх, хяналтын байгууллагаар нэг хэсэг явсан ч одоогоор чимээгүй байна.

 

-Тус байранд оршин сууж байсан иргэдийн нэг хэсэг нь “Манай байр” гэх ком­пани байгуулаад ту­хайн газрын буйран дээр нь барилга барих эрхийг авсан тухай мэдээлэл бай­гаа юм. Тэгтэл “Би Си Эл” компани “Хөгжил” СӨХ-ныхоо нэрийг барьж “Бид барилгыг буулгасан, 15 сая төгрөгийн хөрөнгө гар­гаж газрыг хашсан. Бид барилгаа бариулах бүрэн эрхтэй” гэж Захир­гааны хэргийн шүүхэд хандаад байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, тус газрыг одоо хоёр компани булаа­цалдаж байгаа гэсэн үг. “Манай байр” компани өнгөрөгч оны гуравдугаар сард тухайн газарт барилга барих хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тен­дер зарлаж байжээ. Гэвч тухайн үед сонгон шалга­руулалтад оролцох ком­пани олдоогүй байна. Мөн газрын асуудал нь өнөөг хүртэл маргаантай хэвээр байгаа бололтой.

-Өнөөдөр тус барил­гаас овоолсон шороо, ха­шаал­сан цэнхэр төмөр хоёр л үлдсэн байна. Хо­тын А бүсд байрлах тус газарт энэ гурван жилд барилга барьсангүй. Шүү­хээс эцсийн шийдвэр га­раагүй тул барилгыг ямар хөрөнгөөр барих, хуучин оршин суугчдыг түүнд нь оруулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ асуудлыг зохицуулах хууль эрхзүйн орчин нь дутмаг учраас уг асуудал өдийг хүртэл даамжирчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кинотеатруудын менежментийн холбооноос уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог зарлалаа

16/05/2025

“Best of Khusugtun” пянзны нээлт боллоо

16/05/2025

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.