Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Яруу найрагч Ц.Бавуудорж “Төрийн соёрхолт” хүртлээ
Одод

Яруу найрагч Ц.Бавуудорж “Төрийн соёрхолт” хүртлээ

Урлаг Урлаг26/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
046d319e3e9cd45dbig5699170682012-11-26-22-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн соёрхол хүртээх тухай зарлиг гарган гарамгай бүтээлүүдээрээ дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан Цогдоржийн Бавуудорж, Математикийн шинжлэх ухааны тооцон бодох математик, оновчлолын онолын салбарт шинэ чиглэл, хандлагыг үүсгэн хөгжүүлсэн “Ньютон төрлийн аргууд, хэрэглээ”, “Парето оновчлол, тоглоомын онол ба тэнцвэрийн онол”, “Тооцон бодох физикийн шинэ аргууд, хэрэглээ” болон “Квазигүдгэр программчлал, түүний хэрэглээ” хэмээх цогц бүтээл туурвин, дэлхий дахинд оюуны өндөр өглөг өргөж, эх орныхоо нэрийг дуурсгасан Тугалын Жанлав, Рэнцэнгийн Энхбат, Чинчулууны Алтаннар, Очбадрахын Чулуунбаатар нарт 2012 оны Төрийн соёрхол хүртээж, баяр хүргэлээ.
Ерөнхийлөгч төрийн соёрхол хүртэгсдэд баяр хүргэж хэлэхдээ “Өнөөдөр монголчууд бид бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр. Юуны өмнө энэ өдрийн мэндийг нийт иргэддээ хүргэе. Монголын түүх бол агуу, түүнийг бүтээдэг ард түмэн бас агуу агаад уужим сэтгэлтэй, хэмжээлшгүй оюун ухаантай хүмүүс юм. Мөн Монгол орны маань байгалийн гоо сайхан гайхамшигтай. Энэ бүхнийг тэр энд хүргэж дүрсэлнэ гэдэг өөрөө агуу зүйл. Төрийн соёрхлыг улс тунхагласны ойгоор гарамгай бүтээлд олгодог уламжлалтай. Өнөөдөр энэ төрийн соёрхлыг хүртэж буй Бавуудорж маань “Монголын их амар амгалан”, “Дорно” бүлэг шүлэг, “Агай” найраглал, “Хүннү туульс”, “Хүрэл чоно” зэрэг бүтээлээрээ Монголчуудын   оюун санаа, сэтгэлгээний гүн гүнзгий байдлыг гаргаж чадсан юм. Эдгээр гайхамшигтай бүтээлээрээ дорнын ард түмэн ийм агуу уянгалаг, гүн гүнзгий яруу сэтгэхүйтэй шүү гэдгийг харуулснаараа Бавуудорж онцгой ялгардаг гэдгийг хэлье.
Мөн математикийн шинжлэх ухааны салбарт олон жил хүч оюунаа сорьж буй эрдэмтэд маань өнөөдөр бас Төрийн соёрхол хүртэж байна. Ийнхүү төр соёрхол хүртээж буй нь Монгол Улс суурь шинжлэх ухаанд гарсан шинэ нээлтүүдийг үнэлдгийг харуулж байгаа юм. Ер нь суурь шинжлэх ухаанд гарч буй бүтээл, нээлтүүдийг Монгол Улс цаашид үнэлэх болно гэдгийг тэмдэглэн хэлье. Ингээд суурь шинжлэх ухааныг хөгжүүлэхэд болон энэхүү нээлтэд олон жил үр бүтээл, хүч хөдөлмөрөө зориулсан эрдэмтдэдээ баяр хүргэе. Монгол хүний оюун ухааны эн гэдэг дэлхийн дэвжээнд өрсөлдөх чадвартай гэдгийг та бүхэн харуулсан түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна хэмээн бодож байна. Бүгдэд нь дахин баяр хүргэе” гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.