Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Холливудын одод ба эцэг эхчүүд…
Нийгэм

Холливудын одод ба эцэг эхчүүд…

Урлаг Урлаг08/12/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
031941079182012-12-08-01-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливуудын оддын найдвартай ар тал байж амьдралынх нь эрээн бараан бүх л зүйлд хамтдаа байдаг тэдний эцэг эхчүүдийг та бүхэндээ танилцуулж байна.

Роберт Паттинсон ээж Клер Паттинсоны хамт “The Twilight Saga: Breaking Dawn – Part 2″ киноныхоо нээлийн  үеэр зургаа авхуулжээ.

Кристин Стеварт уран бүтээлийн  бус цагаараа гэртээ байж аавтайгаа байх дуртай хэмээн хэд хэдэн ярилцлагдаа дурдаж байсан. Түүний эцэг Жон Стеварт охиндоо маш их  хайртайгаас гадна найзууд шиг л харилцаатай байдаг гэнэ. Өнгөрсөн сард тэд Флоренс, Лос Анжелосоор аялангаа нэлээдгүй  шар айрагны амталгаа хийцгээсэн  аж.


Залуу поп од Жастин Бибэр ээжтэйгээ гайгүй сайн найзууд. Ээж нь түүнийг 19 настайдаа төрүүлсэн аж. Тиймээс хатагтай Петти Маллет 18 настай хүүтэй гэхэд харьцангуй залуухан харагддаг. Гэхдээ Жастин Биберийн гэр бүлийн амьдрал тийм ч жаргалтай дардан замаар явж ирээгүй ээ. Түүний ээж хар тамхи хэрэглэхийн зэрэгцээ, архинд донтож, багагүй хүчирхийлэлтэй амьдралыг туулсан нэгэн. Харин түүний эцэг архи их уудаг, бас аавын хаалга татаж байсан гэдэг. Харин хүүгээ алдартай дуучин болсноос хойш  тэдний гэр бүл өмнөөсөө бүх талаараа сайжирсан аж.


Поп дивагийн ээж 58 настай Тина Ноулз. Энэ гайхалтай эмэгтэй загварын ертөнцөд өөрийн гэсэн  байр суурьтай нэгэн. Тэрээр анх охиндоо зориулан хувцасны загвар зохиож эхэлснээр түүний гараа эхэлсэн аж. Тина Ноулз охин минь надад хөөрхөн зээ охин төрүүлж өгсөн нь түүний хамгийн сайхан бэлэг байсан хэмээн  ярьжээ. Харин дуучин бүсгүй ээж нарын баярын өдрөөр ээждээ бяцхан захидал бичсэн нь “ Би  таны нүдрүү харах бүртээ танаараа бахархах сэтгэл төрдөг, харин би одоо өөрөө ээж боллоо. Танын хараад би бахархдаг шиг охиндоо тийм л сайн ээж болохыг хүсч байна. Энэ бүхнийг танаас суралцах болно” хэмээн бичсэн нь Тинагийн сэтгэлийг их хөдөлгөсөн гэнэ.


Дуучин Кетти Перригийн ээж Мерри Хадсон, аав Кейт Хадсон нар түүний найдвартай ар тал байж чаддаг.


Бред Питтий ээж Жен Питт. Тэрээр нэлээд залуу сэтгэлгээтэй, цоглог эмэгтэй хэмээн үнэлэгддэг. Нийгмийн идэвх сайтай бөгөөд ерөнхийлөгчийн сонгуульд нэлээд идэвхтэй оролцсон аж.


Райн Гослины ээж Донна Гослин түүний сайн найз, дотны зөвлөгч нь байж чаддаг. Нэлээд боловсрол өндөртэй гэгддэг хатагтай өнгөрсөн онд Канадын Брокийн Их Сургуулийг төгссөн аж.


Ганц бие ээжүүдийн төлөөлөгч болсон Денис Ричадад хамгийн их  нөмөр нөөлөг болдог хүн түүний аав. Денис хүүхдүүд болон аавтайгаа хамт амьдардаг бөгөөд тэрээр хүүхдүүдийнхээ хүмүүжил болоод бусад асуудлыг аавдаа бүрэн даатгасан нэгэн.


Жүжигчин Кетрин Хигсийн ээж Ненси бол бас л гэр бүлийн сайн  менежир. Басхүү гайгүй сайн бизнесмэн эмэгтэй.


Том Жастины ээж түүний гэрлэлтийг хамгийн ихээр дэмжсэн хүмүүсийн нэг. Тэрээр Жессика Бейлийг өөрийн бэрээ болж байгаад их баяртай байгаа бөгөөд хүүдээ хандан өмнөх бүсгүйчүүдээс чинь хэн нь ч Жессикаг гүйцэхгүй хэмээн бэрээ магтсан гэнэ.

Э.Мөнхнасан

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Орь дуу” олон ангит кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

11/05/2026

Heeseung ирэх сард Evan нэрээр соло дебют хийнэ

11/05/2026

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан

11/05/2026

Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан тул “Samsung”-ийг шүүхэд өгчээ

11/05/2026

“Mortal Kombat II” кино бокс оффисыг тэргүүлж “The Devil Wears Prada 2”-ыг ардаа орхилоо

11/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.