Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Монгол залуу Солонгосын тайзнаа эх орноо сурталчилна
Дуу хөгжим

Монгол залуу Солонгосын тайзнаа эх орноо сурталчилна

Урлаг Урлаг08/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
idermunhuu6920322282013-01-08-20-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ орчин үеийн дуу хөгжмөөрөө дэлхий нийтийг байлдан дагуулж буй гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл тус улсад гэрээгээр ажилладаг нэгэн Монгол залуу тэднийг бишрүүлж эхлээд байгаа аж.

Н.Идэрмөнх КBS телевизээс ард түмнийхээ дунд жил болгон зохион байгуулдаг “Дууны гайхамшгийг орон даяар” уралдаанд өнгөрсөн онд оролцож гуравдугаар байр эзэлжээ. Мөн Солонгос дахь шилдэг гадаадын дуучин шалгаруулах уралдааны 800 гаруй оролцогчдоос тусгай байрын шагнал хүртээд зогссонгүй олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн байна.

Одоо тэрбээр “Migrants art center” нэртэй гадаад иргэдийн урлаг, соёлын байгууллагад ажилладаг. Түүнтэй интернэтээр холбогдлоо.

-Сайн байна уу. Танай байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
–
Манай байгууллага Солонгос дахь гадаадын уран бүтээлчдийг дэмжиж, эх орноо сурталчлахад нь тусалдаг юм. Би энд зохиогддог томоохон уралдаан тэмцээнд Монгол орноо төлөөлөн урлагийн тоглолт үзүүлдэг. Мөн Солонгос улс дахь элэг нэгт уран бүтээлчдийнхээ хамт “Соёмбо” нэгдлийг байгуулсан.

-Та ямар урсгал чиглэлээр дуулдаг вэ?
-Тэмцээнд оролцохдоо Кpop урсгалын дуу дуулдаг. Цаашдаа Монгол поп стилээр дуулах сонирхолтой байгаа. Уран бүтээлээ эндээ хийгээд Монголдоо цацах бодол бий.

-Өмнөд Солонгосын урлагийн салбар өндөр босготой гэдэг. Нэр хүндтэй студи, продакшнд шалгуулах бодол байна уу?
-Бэлтгэлээ сайн хийж байгаад хүчээ сориод үзнэ ээ. Гэхдээ миний оролцох гол зорилго бол урлагаар дамжуулан Монголынхоо нэрийг олон улсад гаргах явдал. Солонгосчууд бидний талаар сөрөг ойлголттой байх нь элбэг. Тиймээс “Соёмбо” нэгдлийнхэнтэйгээ хамтран аль болох том шоу, тэмцээнд орж, эх орноо сурталчилмаар байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сидни Суини үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчинд хувирав

12/09/2025

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025

“Хайрын виз” жүжгийг энэ амралтын өдрүүдэд тоглоно

12/09/2025

Төвөд хэлээрх гар бичмэл, ном судруудыг бүртгэн каталогжуулж, цахим хэлбэрт шилжүүллээ

12/09/2025

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.