Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Роман, Тууж»Гиннесийн амжилтын 6002 бөхийн барилдаан
Роман, Тууж

Гиннесийн амжилтын 6002 бөхийн барилдаан

Урлаг Урлаг25/04/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
timthumb_(2)2207889232012-04-25-19-19[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Манай улс үндэсний өв соёлоо дэлхий нийтэд танилцуулан Гиннесийн амжилтад хамгийн олон бөх нэгэн зэрэг барилдсан амжилтаар нэрээ бүртгүүлэх ажил амжилттай болж, Монгол улсын өнцөг булан бүрээс 6002 бөх цугларчээ Хүчит эрсээр ногоон дэвжээгээ бүрхүүлсэн Төв цэнгэлдэх хүрээлэн бөхчүүдээ багтааж ядаж байлаа

Монгол бөхийн холбооноос анх 4096 бөх барилдуулахаар бүртгэлийг зарласан ч, сар гаруйн хугацаанд түүнээс хол давж, 6002 бөх бүртгүүлсэн юм байна. Монгол бөхийн холбооны ерөнхийлөгчийн хэлснээр бол цаг хугацааг тавиу тавьж өгсөн бол 6000-ыг ч хол давах бөхчүүд цуглах байсан тухай онцлов.Гиннесийн амжилтад нэрээ мөнхлөн үлдээх энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон үг хэлж, нээлтийн ажиллагааг эхлүүлжээ. Энэхүү дэлхийн хэмжээнд нэрээ үлдээх арга хэмжээнд Монголын үндэсний бөхийн аварга арслангуудаас гадна төрийн түшээ болсон эрхмүүд, урлаг соёлын ажилтан гээд л олны танил болсон эрхмүүд ч Монгол Улсынхаа нэрийг гаргах энэхүү эрхэм үйл ажиллагаанд оролцжээ.Жишээ дурдвал УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Батбаяр зэргээр гадна улс цолтой бөхчүүд болох улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын гарьд Ж.Баяржавхлан, улсын гарьд И.Доржсамбуу, улсын гарьд н.Ганбаатар, улсын заан н.Бат-Эрдэнэ болон олон улсын цолт бөхчүүд, аймаг, сумын цолтой бөхчүүд хүчийг үзжээ.  

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Роман, Тууж Урлаг

Нүүдэлчдийн амьдрал Болгарын гэрэл зурагчны хальсанд

15/02/2021
Роман, Тууж Урлаг

Анжелина Жолигийн 12 хуулбар

11/03/2020
Роман, Тууж Урлаг

Оддын хүүхдүүд ямар болсон бэ?

27/02/2020

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24 -нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025

Ган-Эрдэнийн Гансүлд өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

16/05/2025

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.