Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Болор цом”-ын эзнээр сэтгүүлч Н.Гантулга тодорлоо
Нийгэм

“Болор цом”-ын эзнээр сэтгүүлч Н.Гантулга тодорлоо

Урлаг Урлаг11/01/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
737880_458787297515696_314924310_o1819805302013-01-10-17-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл


МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг их наадам “Болор цом-30” анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 30 дахь жилийнхээ босгыг алхаж байна. Энэ удаагийн наадмын эцсийн шалгаруулалтад яруу найрагч Б.Галсансүх, Ай.Төмөр-Очир, О.Цэнд-Аюуш, Б.Мягмаржав, Н.Гантулга нар шалгарсан юм. Энэ үеэр “Болор цом-30” наадмын залуу авъяаслаг яруу найрагчийн шагналыг яруу найрагч С.Начинд хүртээлээ. Мөн яруу найрагч Д.Энхболдбаатарын охин Э.Сударчулууны шүлгүүдийг “Болор цом” наадмын зохион байгуулагчид өндрөөр үнэлж залуу яруу найрагчийн шагнал хүртээв.
Улсын драмын эрдмийн театрт болсон энэ удаагийн наадмын тэргүүн байрыг яруу найрагч Н.Гантулга "Уулсын сэтгэлгээний тэлэлт" шүлгээрээ хүртлээ.
Дэд байрыг яруу найрагч Б.Мягмаржав хүртсэн бөгөөд түүний шагналыг Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж гардуулав. Гуравдугаар байрт залуу яруу найрагч О.Цэнд-Аюуш шалгарсан бол модернист яруу найрагч Б.Галсансүх дөрөвдүгээр байр, яруу найрагч Ай.Төмөр-Очир тавдугаар байр эзэлсэн юм.


Та бүхнийг уралгийн ттэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Оскар”-ын шагналт жүжигчин Бренда Фрикер 81 насандаа таалал төгслөө

19/07/2026

Олон улсын биологийн 37 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв

19/07/2026

Дунд Хайлантайн хөшөө чулуу

19/07/2026

Аня Тэйлор-Жойн тоглосон “Lucky” цувралд үзэгч, шүүмжлэгчид ам сайтай байна

18/07/2026

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

18/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.