Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Exclusive” цомгийн баяраа тун удахгүй хийнэ
Нийгэм

“Exclusive” цомгийн баяраа тун удахгүй хийнэ

Урлаг Урлаг19/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
motive_5646420880092013-01-18-19-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

СУИС-ийн эстрад дуулаачийн ангиас төрж гарсан хамтлаг дуучид олон байдаг ч  ”Мотив” хамтлаг шиг эрч хүчтэй  залуусын төдийгүй дунд үеийнхний зүрх сэтгэлийг байлдан дагуулж буй хамтлаг ховор юм.  Хэдийгээр манайд boy band хамтлагууд цөөнгүй байдаг ч уран бүтээл туурвиад олонд танигдаад ирэхээрээ тус тусын уран бүтээлийг хөөдөг болсон нь гэм биш зан болоод байгаа билээ.

Тэгвэл “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” шоу уралдаанд амжилттай оролцож уран бүтээлийн гараагаа эхэлсэн “Мотив” хамтлаг тун удахгүй 2 дахь CD-ныхээ баярыг хийх гэж байна.  Тэдний “Чамдаа”, “Хайрын гэгээ”, “Цасан бороо”, “Уучлалт гуйхыг минь хүлээж байна уу” зэрэг олон дуу нь хит болоод зогсохгүй өнгөрсөн намар гаргасан анхны цомог нь эрэлт ихтэй байсан нь  тэднийг хэр  хөдөлмөрч гэдгийг тодхон харуулж байгаа юм.

“Мотив” хамтлагийн хоёр дахь бие даасан цомог  “Exclusive” цомог худалдаанд гарсан бөгөөд тун удахгүй 2 дахь CD-ний баяраа хийхээр төлөвлөжээ. Цомогт  уянгын болон үзэгч, сонсогчдод эрч хүч мэдрүүлэх хэмнэлтэй шинэ дуунууд орсон аж. Энэ цомгийн ихэнх дууны үгийг  хамтлагийн ахлагч  Б.Эрдэнэбаяр бичсэн байна. Уг цомогт  ерөнхий спонсороор  Exclusie хувцас загварын товчоо, гэр бүлийн Sweet amuka сэтгүүл, IC Create Division гэрэл зургийн студи зэрэг байгууллагууд хамтран ажилласан байна. CD 15000 төгрөгний үнэтэйгээр  “Hifi” CD  shop болон “UBS” CD shop-оор худалдаалж байгаа юм.

urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IU эрүүл мэндийн шалтгаанаар тоглолт, шинэ цомгоо хойшлууллаа

21/07/2026

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь зорчих эрхийг хязгаарлах ялаа зөрчсөн тул, уг ялыг 1 жил 4 сарын хорих ялаар өөрчилжээ

21/07/2026

“Single’s Inferno” шоуны оролцогч И Гван Хи Монголд ирэхээр болжээ

21/07/2026

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна

21/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.