Дуу хууранд дуртай дуучин монгол ард түмэндээ монголын нийтийн дууны урлагийн гайхам сайхныг мэдрүүлж нийтийн дуучдын чуулбар болсон хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрангийн ”Ирж яваа цаг сайхан” гурав дахь уран бүтээлийн тайлан тоглолт өчигдөр буюу 01 дүгээр сарын 18-нд “Монгол бөхийн өргөө”-нд уран бүтээлчдийн хязгааргүй их мэдрэмж догдлол, үзэгч олны хэмжээлшгүй их баяр бахдлын дор болж өнгөрлөө. Үнэхээр монголын нийтийн дууны урлагийн нэрт мастеруудын олон арван гайхалтай хит болсон уран бүтээлүүдийн хөг аялгууг зохиож, монголын ард түмнийг сэтгэлийн их цэнгэлээр ундаалж байдаг МУСТА Б.Пүрэвсүрангийн энэ үдшийн тоглолт гайхам сайхнаар дүүрэн болж дуу хууранд дуртай дуучин монгол түмнийг хуран чуулуулж нийтийн дуучдын чуулбар болсоноороо урлагийн түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдсэн юм.
ХХ зууны нийтийн дууны нэрт мастер П.Адарсүрэнгийн залгамж халаа болж ХXI зуунд “Ятгын чуулга”-тай хамтарсан МУСТА Б.Пүрэвсүран…
Ийнхүү ХХ зууны нийтийн дууны нэрт мастер П.Адарсүрэнгийн залгамж халаа болсон нь… хэмээн бичэж буй учир нь хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүран уран бүтээлийн гурав дахь тоглолтондоо “Монгол улсын ятгын чуулга”-тай хамтран өөрийн зохиосон “Ирж яваа цаг сайхан”, “Насны ханиа азтай оллоо”, “Дэндүү сайхан намар” зэрэг дуунуудаа дуулж Монгол бөхийн өргөөнд хуран чуулсан түмэн олноо баясгасан билээ. Түүнчлэн үзэгчдийн баяр бахдал дүүрэн хязгааргүй үргэлжлэх алга ташилтын хүсэлтээр “Хайр дааж амьдрах хорвоо” хэмээх сайхан дууг дуулсан нь хуран чуулсан олноо ХXI зууны П.Адарсүрэн байна даа хэмээгдэж байсан юм.
Шинэ оны хамгийн анхны нийтийн дууны мастеруудын чуулган болсон үзэгчдийг омогшуулж байсан юм.
Үнэхээр хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрангийн олон сайхан аялгуунуудыг дуу болгон амьдруулж ард түмнээ баясгаж яваа нийтийн дууны мастерууд буюу МУГЖ С.Эрдэнэцэцэг, С.Жавхлан, Г.Ариунбаатар, МУСТА Л.Болдбаатар, Т.Батсайхан, Э.Төрмандах, Б.Буянжаргал, М.Отгонгэрэл, Б.Мөнхбаяр, залуу дуучид Б.Болд, Ж.Сүрэнлхам, Г.Алтанхуяг, Э.Нямхүү, Э.Чинбаяр, Р.Бадралмаа, Б.Оюунбат, А.Оросоо, П.Жимсээ, Х.Жигүүр, А.Хосбаяр, Г.Мөнх-Амьдрал, А.Түмэн-Өлзий, Ц.Амарбаяр, нар оролцож үзэгчдийн хүсэн хүлээсэн гайхалтай уран бүтээлүүдийг эгшиглүүлж үнэхээр л ирж яваа цагийг мэдрүүлсэн юм.
Монгол улсын ятгын чуулга, Хатан туул хамтлагийн төгс бүрдэл…
Хөгжмийн зохиолч, МУСТА Б.Пүрэвсүрангийн ”Ирж яваа цаг сайхан” гурав дахь уран бүтээлийн тайлан тоглолтын хөг аялгуу, уран тансаг бүжгийн хэмнэлийг үзэгч түмнээ мэдрүүлхээр Монгол улсын ятгын чуулга 10 гаруй хүний бүрэлдхүүнтэй, Цагдаагийн “Сүлд” чуулгын симфони оркестр 20 гаруй хүний бүрэлдхүүнтэй, цэнгээнт бүжгийн “Хатантуул” хамтлаг 40 гаруй хүний бүрэлдхүүнтэйгээр оролцсон нь тус тоглолтыг гайхам сайхан болгосон юм.
Ийнхүү ”Ирж яваа цаг сайхан” тоглолтын зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn