Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУСТА Б.Пүрэвсүран ХХI зууны П.Адарсүрэн хэмээн үнлэгдлээ…
Нийгэм

МУСТА Б.Пүрэвсүран ХХI зууны П.Адарсүрэн хэмээн үнлэгдлээ…

Урлаг Урлаг21/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_10961781120042013-01-20-22-52[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл


Дуу хууранд дуртай дуучин монгол ард түмэндээ монголын нийтийн дууны урлагийн гайхам сайхныг мэдрүүлж нийтийн дуучдын чуулбар болсон хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрангийн  ”Ирж яваа цаг сайхан” гурав дахь уран бүтээлийн тайлан тоглолт өчигдөр буюу 01 дүгээр сарын 18-нд “Монгол бөхийн өргөө”-нд уран бүтээлчдийн хязгааргүй их мэдрэмж догдлол, үзэгч олны хэмжээлшгүй их баяр бахдлын дор болж өнгөрлөө. Үнэхээр монголын нийтийн дууны урлагийн нэрт мастеруудын олон арван гайхалтай хит болсон уран бүтээлүүдийн хөг аялгууг зохиож, монголын ард түмнийг сэтгэлийн их цэнгэлээр ундаалж байдаг МУСТА Б.Пүрэвсүрангийн  энэ үдшийн тоглолт гайхам сайхнаар дүүрэн болж дуу хууранд дуртай дуучин монгол түмнийг хуран чуулуулж нийтийн дуучдын чуулбар болсоноороо урлагийн түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдсэн юм.

ХХ зууны нийтийн дууны нэрт мастер П.Адарсүрэнгийн залгамж халаа болж ХXI зуунд “Ятгын чуулга”-тай хамтарсан МУСТА Б.Пүрэвсүран…

Ийнхүү ХХ зууны нийтийн дууны нэрт мастер П.Адарсүрэнгийн залгамж халаа болсон нь… хэмээн бичэж буй учир нь хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүран уран бүтээлийн гурав дахь тоглолтондоо “Монгол улсын ятгын чуулга”-тай хамтран өөрийн зохиосон “Ирж яваа цаг сайхан”, “Насны ханиа азтай оллоо”, “Дэндүү сайхан намар” зэрэг дуунуудаа дуулж Монгол бөхийн өргөөнд хуран чуулсан түмэн олноо баясгасан билээ. Түүнчлэн үзэгчдийн баяр бахдал дүүрэн хязгааргүй үргэлжлэх алга ташилтын хүсэлтээр “Хайр дааж амьдрах хорвоо” хэмээх сайхан дууг дуулсан нь хуран чуулсан олноо ХXI зууны П.Адарсүрэн байна даа хэмээгдэж байсан юм.

Шинэ оны хамгийн анхны нийтийн дууны мастеруудын чуулган болсон үзэгчдийг омогшуулж байсан юм.

Үнэхээр хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрангийн олон сайхан аялгуунуудыг дуу болгон амьдруулж ард түмнээ баясгаж яваа нийтийн дууны мастерууд буюу МУГЖ С.Эрдэнэцэцэг, С.Жавхлан, Г.Ариунбаатар, МУСТА Л.Болдбаатар, Т.Батсайхан, Э.Төрмандах, Б.Буянжаргал, М.Отгонгэрэл, Б.Мөнхбаяр, залуу дуучид Б.Болд,  Ж.Сүрэнлхам, Г.Алтанхуяг, Э.Нямхүү, Э.Чинбаяр, Р.Бадралмаа, Б.Оюунбат, А.Оросоо, П.Жимсээ, Х.Жигүүр, А.Хосбаяр, Г.Мөнх-Амьдрал, А.Түмэн-Өлзий, Ц.Амарбаяр,  нар оролцож үзэгчдийн хүсэн хүлээсэн гайхалтай уран бүтээлүүдийг эгшиглүүлж үнэхээр л ирж яваа цагийг мэдрүүлсэн юм.


Монгол улсын ятгын чуулга, Хатан туул хамтлагийн төгс бүрдэл…

Хөгжмийн зохиолч, МУСТА Б.Пүрэвсүрангийн  ”Ирж яваа цаг сайхан” гурав дахь уран бүтээлийн тайлан тоглолтын хөг аялгуу, уран тансаг бүжгийн хэмнэлийг үзэгч түмнээ мэдрүүлхээр Монгол улсын ятгын чуулга 10 гаруй хүний бүрэлдхүүнтэй, Цагдаагийн “Сүлд” чуулгын симфони оркестр 20 гаруй хүний бүрэлдхүүнтэй, цэнгээнт бүжгийн “Хатантуул” хамтлаг 40 гаруй хүний бүрэлдхүүнтэйгээр оролцсон нь тус тоглолтыг гайхам сайхан болгосон юм.  


Ийнхүү ”Ирж яваа цаг сайхан” тоглолтын зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.

Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бруно Марс шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барив

21/07/2026

IU эрүүл мэндийн шалтгаанаар тоглолт, шинэ цомгоо хойшлууллаа

21/07/2026

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь зорчих эрхийг хязгаарлах ялаа зөрчсөн тул, уг ялыг 1 жил 4 сарын хорих ялаар өөрчилжээ

21/07/2026

“Single’s Inferno” шоуны оролцогч И Гван Хи Монголд ирэхээр болжээ

21/07/2026

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.