Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»“Дугуйлан хэсч шүлгээ уншдаг байлаа”
Үндэсний хөгжим

“Дугуйлан хэсч шүлгээ уншдаг байлаа”

Урлаг Урлаг24/01/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
duguilan_shuleg5445881516342013-01-23-09-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ардын уран зохиолч П.Бадарч гуайд Монголын залуу зохиолчдын холбооноос хүндэтгэл үзүүлж, номын дээжээ өргөн барьсан юм. Бид энэ үеэр Ардын уран зохиолч П.Бадарчтай цөөн хором хөөрөлдлөө. 

-Таны үеийн зохиолчид ахмад болон залуу үеийнхэний дотно сайхан харилцааны талаар их ярьдаг. Энэ тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

Би 1960 оноос МЗЭ-ийг мэддэг болсон. Уран зохиолд дуртай, баахан цагаан шүлэг бичдэг байлаа. Долгорын Нямаа Хүмүүнлэгийн техникумд, би Холбооны техникумд байхдаа Зохиолчдын хороон дээр гурав дахь өдөр болгон залуусыг хүлээж авч зөвлөгөө өгдөг гэж сонсоод очиж байлаа. Сэнгээ гуай зохиолчдын хорооны дарга байхдаа залуу зохиолчдоо дэмжиж байя гээд тэр гурав дахь өдөр гэдгийг бий болгож, Б.Явуухулан гуай үргэлжлүүлсэн юм. Тэрнээс өмнө чинь зохиолчдын эвлэл 40 гаруй гишүүнтэй байсан гэдэг. Энэхүү гурав дахь өдрийн цугларалт 90-ээд оны эхэн хүртэл үргэлжилсэн. Бидний зөвлөгөө өгдөг цугларалтаас одоо Д.Пүрэвдорж, Л.Түдэв, М.Цэдэндорж гээд олон мундаг хүмүүс төрөн гарсан.  Бид шүлгээ уншиж гайхуулах гэж Улсын их сургууль, Багшийн дээдийн гээд дугуйлангуудыг хэсчихдэг байсан. Ингэж явахдаа бид долоо хоногийн дотор хэн юу бичсэн, ямар ном уншсан гээд хоорондоо их ярилцаж, том зохиолчдоосоо зөвлөгөө их авдаг байсан. Дээрээс нь энэ уулзалтын үеэр бидэнд онолын хичээлүүд Горькийн системээр ордог байсан. Ингэж ном зохиолоо хэлэлцэхээ больж улс төрийн цензүүрийг нь авч хаяхдаа уран зохиолын цензүүрийг нь ч мөн аваад хаячихсан юм, ерээд онд.  



-Одоо танд хааяа олны өмнө шүлгээ уншмаар санагдана биз дээ?



Яруу найраг бол залуу насны юм шүү дээ. Яагаад гэхээр залуу нас бол ямар нэгэн юманд сэрэхүй их хурдтай байхгүй юу? Нас өндөр болоод ирэхээр юм болгоныг “мэддэг” болчихоод хэцүү юм. Тэгээд ямар нэгэн юм үзэх, унших болохоор “за яахав нэг иймэрхүү юм байдаг юм” гэсэн хандлагатай болоод сонирхол буурч эхэлдэг шиг байгаа юм. Тэгээд ийм болчихоор амараар нь дурсамж бичээд л суудаг. Хүн ч тэгээд өтлөх тусмаа хүүхэд нас, ижий ааваа санах нь ихсээд өнгөрснөө санах хам шинжтэй өвчин тусдаг бололтой. Гэхдээ би чинь залуучуудынхаа гаргасан номыг бол уншаад байдаг юм шүү. 


-Танд хадаг барьж шавь орсон хичнээн хүн байгаа вэ?



За арав гаран хүн бий байхаа. Номны өмнөтгөлийг нь биччихээр зарим нь багшаа гэдэг л юм. Хадаг барьсан гэхээр Д.Төрбат, түүний хүү Т.Зөнбилэг мөн Сэлэнгэмөрөн гээд нилээд байгаа. Харин энэ Сэлэнгэмөрөн бол их сайн бичдэг юм. Түүний нэг хар хүүхдийн тухай шүлэг байдаг. Хачин муухай хар байлаа ч гэсэн ээж нь түүнд хязгааргүй хайртай гэсэн санаатай. Үүнийг чинь л нөгөө яруу найргийн амин сүнс болох уран санаа гээд байгаа юм. Бидэнд шүлэг бичихэд гурван зүйлийг  чухалчлах хэрэгтэй гэж заадаг байлаа. Нэгт уран санаа, хоёрт үгээр зурах, гуравт хөгжимлөг байх гэж. Энэ ч яах аргагүй үнэн юм шүү дээ. Сүүлийн үеийн хүүхдүүд уран санаагаа олоод үгээр зурж байгаа хирнээ сонсголонгүй, хөгжимлөг мөртлөө үгээр зурж чадахгүй алдаа гаргаад л байгаа юм. Гэхдээ яахав энэ чинь залуу л нас шүү дээ. 



-Монгол сэтгэхүй, хэл алдагдлаа гэж их ярих болсон байна?



Нүүдлийн соёл иргэншил болоод суурин иргэшил хоёр бол бие биенээ устгаж байдаг зүйл шүү дээ. Тэгээд ч цаг үетэйгээ холбоотой юм байгаа биз. Чиний хэлээд байгаа үнэний хувьтай байж мэдэх л юм. Жишээ нь Араг савар хоёроо зөрүүлэн байж саналаа… гээд одооны хүүхдүүдэд уншвал ойлгохгүй. Гэтэл хорьдугаар зууны хүмүүст бол шууд нүдэнд нь бууна биздээ. Үүнийг буруутгах аргагүй байх л даа. Өвгөн би ч одоо юу хэлэхэв. Америкийн элчин надад арван жилийн виз дарж өгсөн. Тэгэхээр энэ юу удахав гэж бодсоных биз./инээв/ Түүнтэй л агаар нэг юм даа.

www.news.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Бүжигчин М.Бямбаа “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025

Сэцэн ханы ордон музейн нээлт боллоо

20/05/2025

“Попын Дарь эх” Шер өнөөдөр 79 нас хүрч байна

20/05/2025

“Орфей” театр дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

20/05/2025

Монголын тайзнаа “Хунт нуур” балет “мэндэлсэн”-ий 50 жилийн ой тохиож байна

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.